Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарыг бүрэн эрхийг түдгэлзүүлж, Н.Наранбаатарыг үлдээлээ

unen
3 цагийн өмнө

16:20 цаг:

УИХ-ын чуулганы хуралдаанаар гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж дууслаа. Ерөнхий прокурорын саналаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцсэн юм. Чуулганы хуралдаанд оролцсон  Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжиж,  УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг авч үлджээ. 

УИХ-ын чуулганы хуралдаанд нийт 65 гишүүн оролцож, саналаа бичгээр өгсөн байна. 


УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар санал хураалт явуулж байна


15:50 цаг: 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг хэлэлцэн, гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа. Одоо санал хураах ажиллагаа эхэлжээ. Саналыг нууцаар авах юм.  

УИХ дахь АН-ын бүлгээс цаасаар санал авах горимын санал гаргажээ. Гишүүд энэ саналыг дэмжсэн байна. 



Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна


10:50 цаг: 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокуророос УИХ-ын даргад ирүүлсэн билээ. 

Гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналыг Халдашгүй байдлын дэд хороо дэмжсэн дүгнэлт гарсан. Мөн УИХ дахь МАН-ын бүлэг дэмжсэн юм. 

Улсын ерөнхий прокуророос нууцлалын зэрэглэлтэй ирүүлсэн уг асуудлыг чуулганы хуралдаанаар нээлттэй хэлэлцэх саналыг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг гаргасан юм. УИХ-ын гишүүдийг чөлөөлөх асуудлыг нээлттэй хэлэлцэх эсэх талаар УИХ-ын Тамгын газрыг судлах үүргийг УИХ-ын дарга өгч, тайлбар авав. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан: 

-Монгол Улсын их хурлын хуралдааны тухай хуулийн 12.2- дахь хэсэгт "УИХ-ын тухай хуулийн 22.2-т заасан асуудлыг нууцын горимоор хаалттай хуралдаанаархэлэлцэнэ" гэж заасан. "Хаалттай хэлэлцэхээр хуульд заасан болон төрийн нууцтай холбоотой асуулдыг хаалттай хэлэлцэнэ" гэж УИХ-ын тухай хуулийн 22.2-т заасан байдаг. Одоо хэлэлцэх асуудал Төрийн болон Албаны нууцын тухай хуульд заасны дагуу нууцын зэрэгтэй орж ирсэн" хэмээв. 

УИХ-ын дарга Г.Занданшатар "Мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой албаны нууцын зэрэглэлтэй орж ирж байна. Ерөнхий прокуророос нууцын зэрэгтэй ирсэн учир хаалттай хэлэлцэх асуудал юм байна" гэлээ. 

Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдааныг хаалттай горимд шилжүүлэн УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. 

Н.Энх


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… 12 цагийн өмнө
ФОТО: Улаанбаатарын ХАВАР 13 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… 14 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… 16 цагийн өмнө
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… 19 цагийн өмнө
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” 20 цагийн өмнө
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв 20 цагийн өмнө
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч 20 цагийн өмнө
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна 20 цагийн өмнө
"Хар сарнай" хамтлагийн 35 жилийн ойн "GOLDEN HITS" тоглолт рок, поп, … 21 цагийн өмнө
Урьдчилсан байдлаар 56 га талбай түймэрт өртсөн байна 21 цагийн өмнө
Улаанбаатарт 10 хэм дулаан байна 22 цагийн өмнө
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт Өчигдөр
​ Зүрх асна Өчигдөр
Ирээдүй рүү урган тэмүүлэх “Next Generation” Өчигдөр
​ “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 80 гаруй аж ахуйн нэгжид 300 тэрбу… Өчигдөр
​ Номинчууд худалдааны соёлд түүчээлэхийг зорьж байна Өчигдөр
Гэрэл зураг цаг үеэ гэрчлэхээр бүтээгдсэн Өчигдөр
​ Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хөшүүрэг бол үзэсгэлэн худал… Өчигдөр
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа Өчигдөр