УИХ-ын чуулганы хуралдаанаар гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-УИХ-ын чуулганаар хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжлээ. Харин Н.Наранбаатар гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн.
Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн хоёр гишүүний Төрийн ордон дахь өрөө, Ажлын алба нь ажиллана. Хууль хяналтын байгууллага шалгаад явна. Хуулиар гэм буруугүй нь тогтоогдвол бүрэн эрхийг нь сэргээнэ.
Н.Нягт
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна