Н.Лхагвабаяр: Засгийн газраас оюутнуудад тулгамдсан таван асуудлыг шийдвэрлэлээ


МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын оюутны холбоо өнгөрсөн жил ээлжит VIII Их хурлаа хийж, шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулаад нэг жилийн хугацаа өнгөрчээ. Тэд өнгөрсөн нэг жилийн хугацаанд багагүй ажил хийж, хэрэгжүүлсэн бөгөөд оюутнуудад хэрэгтэй хэд хэдэн шийдвэрийг Засгийн газраар гаргуулж чадсан байна. СДМОХ-ны хийсэн ажил болон цаашид хийхээр төлөвлөсөн ажлын талаар Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Лхагвабаяртай ярилцлаа.

 

-МАН-ын дэргэдэх төрийн бус байгууллагууд нэрээ солиод нэг жил болжээ. Танай холбоо ч нэрээ солиод зогсохгүй, бүтцэд өөрчлөлт орох шиг боллоо. Энэ талаар товч мэдээлэл өгөөд ярилцлагаа эхлүүлэх үү?

-Манай холбоо өнгөрсөн оны гуравдугаар сарын 26-нд VIII Их хурлаа хийсэн юм. Уг хурлаар нэрээ сольж, шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж эхэлсэн. Тэр цагаас хойш нэг жил өнгөрсөн байна. Нэр солигдсоноор Социал демократ Монголын оюутны холбоог олон нийтэд таниулах, шинэ брэндинг гаргахад анхаарч ажиллалаа. Мөн их, дээд сургуулиуд дээр салбар, зөвлөл байгуулсан. Манай холбоо 10 дэд ерөнхийлөгчтэй бөгөөд дэд ерөнхийлөгч тус бүр өөрийн чиглэлээр ажиллаж байна. Тухайлбал, жендэр, дотуур байр хариуцсан, ногоон хөгжил, хангайн бүс хариуцсан, сургалт судалгаа төвийн бүс хариуцсан гэх мэт. Мөн Удирдах зөвлөлийн 30 хувийг эмэгтэй гишүүн бүрдүүлж байна. Миний бие өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нээс Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалд томилогдсон.

-СДМЗХ дэргэдээ хэд хэдэн байгууллагатай болж, түүгээрээ дамжуулан залууст хүрсэн олон ажил зохион байгууллаа. Тэгвэл СДМОХ дэргэдээ байгууллагатай юу?

-Холбооны Удирдах зөвлөлийн хурлаар дэргэдээ таван байгууллагатай болсон. Тодруулбал, Оюутны манлайллын академи, Оюутан медиа агентлаг, Оюутны хөдөлмөрийн бирж, Дэмжих сан, Клубүүдийн нэгдсэн тэнхимийг байгууллаа. Байгуулагдаад удаагүй ч багагүй ажил хийжээ. Зарим онцлох ажлыг нь дурдвал Оюутны манлайллын академиас “S300” сургалтыг Баян-Өлгий, Хөвсгөл, Завхан аймгийн оюутнуудыг оролцуулан зохион байгуулж байна. Харин клубүүдийн нэгдсэн тэнхим 12 клубтэй бөгөөд бүжиг, цахим спорт, алхалт, бизнес эрхлэгч оюутны клуб зэрэг төрөл бүрийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Хөдөлмөрийн биржийн асуудлаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зулпхартай уулзахдаа оюутны цагаар хөдөлмөр эрхлэх журмыг шинэчлэхээр боллоо. Тухайлбал, оюутан долоо хоногт 20 цаг ажиллах зохицуулалт оруулсан. Ажлын байр сурталчлах өдөрлөгүүдийг нэгтгэж ирэх зургадугаар сард, мөн есдүгээр сард хоёр удаа томоохон оюутны “Job fair” зохион байгуулахаар тохиролцсон.

-Холбооны хувьд өнгөрсөн онд ямар ажил хийж хэрэгжүүлэв?

-Оюутан залуусыг чадавхжуулах сургалтад гол анхаарлаа хандуулсан байна. Энэ хүрээнд “S300” ур чадвараа хөгжүүлэх цогц сургалт зохион байгуулсан. Мөн хүний эрхийг хамгаалагч оюутан сургагч багш бэлтгэх сургалт хийлээ. Үүнээс гадна “SDS-2022” оюутны нэгдсэн чуулган, “Ногоон давлагаа” уриан дор SDCAMP цугларалт, нийгмийн хариуцлагын хүрээнд “Хүслийн бэлэг” аян, “Green SDS” экологийн хөтөлбөр гэх мэт олон талт ажлыг өнгөрсөн онд хийсэн байна.

-Хэдхэн хоногийн өмнө оюутнууд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзалт хийж, тулгамдаж буй асуудлаа ярилцжээ. Уг уулзалт ямар үр дүнд хүрэв?

 -Миний бие удирдлагын багаа ахлаад өнгөрсөн сард 12 сургуулийн 1000 гаруй оюутны дунд цахимаар судалгаа авсан юм. Юун тухай вэ гэхээр оюутнуудын өмнө тулгамдаж буй асуудлыг мэдэхийг хүссэн. Судалгааны үр дүнд анхаарал татсан олон асуудал байлаа.  Тодруулбал,

-UMoney картын зорчих эрхийн хүрэлцээ, захиалгын процесс

-Анги танхим, номын сангийн хүрэлцээ, цагийн хуваарь

-Оюутан цэрэг хөтөлбөрийн хүртээмж /Энэ жил 160 оюутан хамрагдах төсөв батлагдсан/

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих

-Боловсролын зээлийн сангийн хүртээмж

-Багшийн ёс зүй, ур чадвар

-Эрүүл мэндийн даатгал, үзлэг шинжилгээ /Эрт илрүүлэг/

-Дотуур байрны орчин, нөхцөл

-Сайн дурын ажлыг кредит тооцох, баталгаажуулах

-Оюутанд зориулсан хөнгөлөлт, урамшуулал ба төрийн үйлчилгээ гэх мэт. Судалгааны дүнг нэгтгээд бид Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүсэлт тавьж, дээр дурдсан асуудлаас боломжтойг нь шийдвэрлэж өгөхийг хүссэн юм. Үр дүнд нь Ерөнхий сайд оюутнуудтай уулзахаар болж, өнгөрсөн долоо хоногт уулзалт зохион байгууллаа. “Student day” арга хэмжээнд 63 их, дээд сургуулийн 350 гаруй оюутан оролцож санал бодлоо чөлөөтэй хуваалцсан. Уулзалтын дараа  өнгөрсөн лхагва гаргийн Засгийн газрын хурлаар оюутнуудад хэрэгтэй хэд хэдэн асуудлыг шийдэж өглөө. Нэн түрүүнд “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутны тоог 1500 болгож нэмсэн. Уг хөтөлбөр залууст үр өгөөжөө өгснийг оюутнууд ярьж байгаа юм. Тиймээс тоог нь нэмэх хүсэлт гаргасныг Л.Оюун-Эрдэнэ сайд шийдвэрлэж өглөө. Оюутан цэрэг хөтөлбөрт 1000 оюутан хамруулах бааз бэлэн байдаг ч сүүлийн жилүүдэд 2019 онд 682, 2022 онд 452 оюутан хамрагдаж төгссөн юм. Энэ жил 1500 оюутан хамрагдахаар болсон нь оюутанд эх оронч үзлийг суулгаж, цэргийн 11 төрлийн сургалтад хамрагдах боломжтой болж байна. Мөн оюутнуудыг эрт илрүүлэг, үзлэг шинжилгээ, оношилгоонд хамруулах  шийдвэр гарсан. Ингэснээр Эрүүл мэндийн даатгал төлсөн эсэхээс үл хамаарч оюутнууд нэг удаа үнэгүй үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдах юм. Төрийн өмчийн их, дээд сургууль болон нийслэлийн номын сангуудыг оюутны шалгалтын үеэр 24 цагаар ажиллуулахаар боллоо. Энэ бол маш чухал шийдвэр гэж харж байна. Оюутнууд нийтийн тээврээр зорчих цахим төлбөрийн картыг E-mongolia-аар олгох, нийтийн тээврээр зорчих тоог нэмэгдүүлж байна. Өмнө нь 22 байсан бол энэ нь хоёр дахин нэмэгдэж 44 боллоо. Түүнчлэн E-mongolia систем “E-student” цонхтой болж оюутнууд төрөөс үзүүлж буй үйлчилгээг энэ цонхоор дамжуулан авах боломжтой болж байгаа юм. E-student бол оюутны цахим үнэмлэх. Монгол Улсын хэмжээнд 145 гаруй оюутан суралцаж байна. Эдгээр оюутан сургуулиасаа биет картыг авч, номын санд нэвтрэх эрхтэй байсан бол  үүнийг устгаж цахим оюутны үнэмлэхтэй боллоо. E-mongolia систем дээр “Оюутан танд” цэстэй болсон. Тэрхүү цэсээр дамжуулж тодорхойлолт, лавлагаа авах, оюутан цэрэг хөтөлбөрт бүртгүүлэх, эрүүл мэндийн даатгал төлсөн эсэхээ шалгах, автобусны карт захиалах, мэдээ мэдээлэл авах боломжтой. СДМОХ-ныхон маань нэг сарын хугацаанд дээр дурдсан 10 асуудалд шийдэл хайхаар Засгийн газар, НЗДТГ, бусад байгууллагатай 20 гаруй удаагийн уулзалт хийсний дүнд шийдвэрүүдийг гаргаж чадлаа. Энэ бол асуудлаа гаргаад шийдэл хайвал үр дүнд хүрч болох сайн жишээ юм. Өөр нэг сайхан мэдээ гэвэл бүх их, дээд сургууль хөтөлбөртөө сайн дурын ажлыг үнэлж эхлэхээр болов. Ингэснээр оюутнууд нийгэмдээ оролцоотой, сайн дурын ажил сайжирна. Боловсролын зээлийн сангийн зээлийг тэргүүлэх чиглэлийн 37 мэргэжилд олгодог байсан. Тэгвэл эрэлттэй, тэргүүлэх гэсэн хоёр чиглэлээр 90 гаруй мэргэжилд олгох чухал шийдвэр гарлаа. СДМОХ оюутны суралцах эрх, ашгийг хамгаалж хөгжих боломжийг олгох үндсэн үүргээ сайн биелүүлэн ажиллаж байгаад талархалтай байна. Эцэст нь хэлэхэд, оюутан залуусын өмнө тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, хамтдаа шийдэл хайх зорилготой “Student day” арга хэмжээний үеэр Хөшигийн хөндийд барих 40 мянган оюутны хотхоны техник, эдийн засгийн үндэслэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан нарт гардуулж өгсөн юм. Удахгүй ажил хэрэг болж, оюутан залууст зориулсан хамгийн том бүтээн байгуулалт ашиглалтад орно гэдэгт итгэлтэй байна.

-СДМОХ цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Зургаан чиглэлээр 10 гаруй ажил зохион байгуулахаар төлөвлөсөн. Заримаас нь дурдвал ур чадвараа хөгжүүлэх цогц сургалт маань үргэлжилнэ. Мөн “NEXT 100” социал демократ үзэл баримтлалыг дэмждэг оюутан, залуусыг бэлтгэх хөтөлбөр, “Социал демократ үзэл баримтлал ба оюутнууд” хэлэлцүүлэг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Түүнчлэн байгаль хамгаалагч оюутнуудыг бэлтгэх юм. 

Б.МӨНХЗУЛ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №012/24543/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… Өчигдөр
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” Өчигдөр
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй Өчигдөр
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ Өчигдөр
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” Өчигдөр
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай Өчигдөр
SDY Calling you... Өчигдөр
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… Өчигдөр
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой Өчигдөр
Хөгжлийг чөдөрлөх санаачилга Өчигдөр
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна Өчигдөр
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22