МАН-ын Удирдах зөвлөлийн Ажлын алба 21 аймаг, 30 гаруй суманд ажиллалаа


МАН-аас 2023 онд хийж, хэрэг­жүүлэх бодлого, үйл ажиллагаа, төлөв­лөгөөг танилцуулах, намын гишүүд дэмжигчдийн санал бодлыг сонсох уулзалтыг энэ сарын 20-28-ны хооронд зохион байгууллаа. Тодруулбал, намын анхан болон дунд шатны байгууллага, намын дэргэдэх төрийн бус байгууллагын удирдлага, гишүүд, дэмжигчдэд хүрч, санал бодлыг нь сонсох зорилго бүхий уулзалтыг 21 аймаг, 30 гаруй сумын хэмжээнд зохион байгуулав. МАН 30 дахь Их хурлаараа намын хөтөлбөр буюу эрхэмлэх зүйлээ шинэчлэн баталсан. Шинэчилсэн хөтөлбөрийн дагуу МАН нь социал демократ үзэл баримтлалтай нам болохоо тодорхой зарласан билээ. 


Ингэхдээ хүний эрх, шударга ёс, эв санааны нэгдлийг дээдэлнэ гэдгээ бүх нийтэд тунхагласан. Хүний эрх, шударга ёс, эв санааны нэгдлийг дээдлэн эрхэмлэх ажил намын бүх шатны байгууллагын гишүүд, дэмжигчдээс хамааралтай. Тийм ч учраас МАН-ын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас энэхүү уулзалтыг зохион байгуулж, найман баг 21 аймагт очиж ажилласан байна. Тодруулбал, МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар Баянхонгор, Говь-Алтай аймагт, МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар Өвөрхангай, Архангай, Завхан аймагт, МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд Говьсүмбэр, Дорноговь аймагт, МАН-ын Нарийн бичгийн дарга Б.Тулга Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт, МАН-ын Нарийн бичгийн дарга А.Ариунзаяа Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт, МАН-ын Нарийн бичгийн дарга О.Батнайрамдал Дундговь, Өмнөговь аймагт, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва Орхон, Булган, Хөвсгөл аймагт, МАН-ын Хэвлэл мэдээллийн газрын дарга Г.Баярхүү Увс, Баян-Өлгий, Ховд аймагт тус тус ажиллалаа. 


Уулзалтаар 2022 оны МАН-ын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас хийж, хэрэгжүүлсэн үйл ажиллагааны товч тайлан, улс төр, цаг үеийн нөхцөл байдал тэр дундаа ковидын дараах эдийн засгийг сэргээх тал дээр хийж, хэрэгжүүлж буй ажил, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, Шинэ сэргэлтийн бодлого зэргийг танилцуулжээ. Гишүүд дэмжигчдийн зүгээс намын дэргэдэх төрийн бус байгууллагуудыг орон нутагт идэвхтэй ажлуулах, орон нутагт ажиллаж байгаа залуучуудыг бүх талаар дэмжих, ахмадын тэтгэврийн зөрүүг арилгах, хөгжлийн бэрх­шээлтэй иргэн болон хүүхдүүд рүү чиглэсэн төрийн бодлого, эрт илрүүлгийн хугацааг сунгах боломж, хүүхдийн мөнгөний асуудал, “Хөдөөгийн сэргэлт”-ийн талаар асууж тодорхой хариултуудыг авсан аж. Уулзалтаас гарсан санал, санаачилгыг МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулж, холбогдох байгууллагуудад уламжлан, шийдвэрлүүлэх ажээ.


 М.Өлзий

Эх сурвалж: Монголын үнэн сонин №012/24543



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… 13 цагийн өмнө
ФОТО: Улаанбаатарын ХАВАР 14 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… 14 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… 17 цагийн өмнө
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… 19 цагийн өмнө
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” 20 цагийн өмнө
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв 20 цагийн өмнө
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч 21 цагийн өмнө
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна 21 цагийн өмнө
"Хар сарнай" хамтлагийн 35 жилийн ойн "GOLDEN HITS" тоглолт рок, поп, … 22 цагийн өмнө
Урьдчилсан байдлаар 56 га талбай түймэрт өртсөн байна 22 цагийн өмнө
Улаанбаатарт 10 хэм дулаан байна 22 цагийн өмнө
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт Өчигдөр
​ Зүрх асна Өчигдөр
Ирээдүй рүү урган тэмүүлэх “Next Generation” Өчигдөр
​ “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 80 гаруй аж ахуйн нэгжид 300 тэрбу… Өчигдөр
​ Номинчууд худалдааны соёлд түүчээлэхийг зорьж байна Өчигдөр
Гэрэл зураг цаг үеэ гэрчлэхээр бүтээгдсэн Өчигдөр
​ Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хөшүүрэг бол үзэсгэлэн худал… Өчигдөр
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа Өчигдөр