УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлынталаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа. Тэрбээр, өнөөдрийн хуралдаанаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргыг сонгох, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцлээ.
Засгийн газраас 2023-2025 оныг аялал жуулчлалын жил болгосонтой холбогдуулан УИХ-ын хаврын чуулганы эхэнд Аялал жуулчлалын тухай хуулийн төслийг хэлэлцэж батлах ёстой гэж үзэж байна. УИХ-ын гишүүн Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсгээс өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэгт саналаа танилцууллаа.
Үүнээс гадна бүлгийн гишүүдээс бас санал тавьсан. Сүүлийн үед манай улсад хувийн хэвшлийн бизнест дарамт үзүүлэх, булаах, үл хөдлөх хөрөнгөнд нь халдах үзэгдэл газар авлаа. Тийм учраас бүлгийн гишүүдийн зүгээс бизнес эрхлэгчдийн бизнесийг хамгаалах, тэдэнд үзүүлж буй дарамт, шахалт, халдлагуудыг таслан зогсоох арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх үүрэг чиглэлийг Засгийн газарт өглөө.
Н.Нягт
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна