Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт Аж үйлдвэрийн сэргэлтийн зорилтууд хэрэгжиж буй талаарх мэдээллийг сонслоо


Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2022.12.07) хуралдаж, “Шинэ сэргэлтийн бодлого” хөтөлбөрийн Аж үйлдвэрийн сэргэлтийн зорилтуудын хэрэгжилтийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонслоо. Мэдээллийг дэд сайд М.Ганхүлэг хийлээ.

Тэрбээр мэдээлэлдээ, Шинэ сэргэлтийн бодлого”-ын баримт бичгийн Аж үйлдвэржилтийн сэргэлтийн бүлэгт хөнгөн болон хүнсний үйлдвэрийн салбарын үйл ажиллагааг дэмжсэн хоёр зорилт туссан талаар танилцуулав. Эдгээр нь хөтөлбөрийн 3.4 дэх “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэвшилтэт техник, технологи, инновацид тулгуурлан хөгжүүлж, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлнэ”, 3.5 дахь “Хөдөө аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүний нөөцтэй уялдуулан боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар хагас боловсруулсан бүтээгдэхүүний экспортын хувь хэмжээг бууруулан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ” гэсэн заалтууд юм. Эдгээрийн хүрээнд нийт есөн арга хэмжээг төлөвлөсөн байна.

Дэд сайдын мэдээлэлд дурдсанаар, өнөөдрийн байдлаар аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа нийт аж ахуйн нэгжийн 80.5 хувь нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаа юм. Үүнээс хөнгөн үйлдвэрийн салбарт ноос ноолуур, арьс шир, мод, модон тавилга, оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэл, хэвлэл, сав баглаа боодол, дахин боловсруулах, гоо сайхан, ахуйн химийн нийт 3238 аж ахуй нэгж, үйлдвэр үйл ажиллагаа явуулж, эдгээрт нийт 44000 орчим хүн ажиллаж байна. Түүнчлэн тус салбар жилдээ 1,4 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж,  2022 оны жилийн эцсийн байдлаар 507.8 сая ам. долларын экспорт, 703.2 сая ам. долларын импорт хийжээ. Хөнгөн үйлдвэрийн гол салбар болох ноолуурын салбарын экспорт 444.4 сая долларт хүрсэн бөгөөд 2022 онд угаасан ноолуурын экспорт жилийн өмнөхөөс 6.3 хувь, самнасан ноолуур 102 хувь буюу хоёр дахин өссөн байна. Арьс ширний салбарт 25.8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 24 тэрбум төгрөгийн борлуулалт хийгдэж, үйлдвэрлэл 5.0 хувиар өссөн бөгөөд 18.0 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн экспортолжээ.

Ковид-19 цар тахлын үед хэрэгжүүлсэн 10 их наяд төгрөгийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 онд ноолуурын 38 үйлдвэрт 94.9 тэрбум, 2022 онд 24 үйлдвэрт 121.9 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна. “2023 оны ноолуур бэлтгэлд зориулан олгох зээл”-ийн санхүүжилтийн гэрээг 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр арилжааны 9 банктай байгуулаад ажиллаж байгаа бөгөөд үүнд 500 тэрбум хүртэл төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг аж ахуй нэгжүүдэд олгох юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлэхэд мал, амьтны эрүүл мэндийг хамгаалж, тавлаг байдлыг хангах, байгаль орчин, бэлчээр, тэжээл, усны хангамжийг зөв зохистой ашиглах, малын үржүүлэг селекц, тэжээллэг, арчилгаа, маллагаа зэрэг мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэхэд тавих “Хариуцлагатай нүүдэлчин зохистой дадлыг нэвтрүүлэхэд тавих шаардлагууд” MNS 6891 стандартыг боловсруулан баталсан байна. Мөн малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний гарал үүсэл, чанарыг мөшгөх “Хариуцлагатай нүүдэлчин”, мах, махан бүтээгдэхүүний экспортод оролцогч талуудыг хамруулсан “Экспортын нэг цонх”-ны цахим системүүдийг нэвтрүүлж байгаа байгаа ажээ.

Аж үйлдвэрийн сэргэлтийг дэмжих бодлогын хүрээнд Дархан-Уул, Ховд аймгуудад Үйлдвэр технологийн, Дорнод аймагт Хөдөө аж ахуйн  үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулах ажлуудыг төлөвлөн, хэрэгжилтийг хангаж байгаа талаар дэд сайд М.Ганхүлэг мэдээлэлдээ дурдав. Эдгээрийг хэрэгжүүлснээр байгаль орчинд ээлтэй шинэ дэвшилтэд технологи нэвтэрч, арьс ширийг бүрэн боловсруулах боломж бүрдэх бөгөөд үр дүнд мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үнийг тогтворжуулж, экспортын бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх юм.

Дэд сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Ж.Батжаргал, Т.Аубакир, Ц.Анандбазар, Д.Батлут, Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин нар асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүд Дарханы арьс ширний үйлдвэрийн цогцолбор, түүний дэд бүтцийн бүтээн байгуулалтын талаар, мөн малын эрүүл мэндийг олон улсын хүнсний  шаардлагад нийцүүлж сайжруулах зорилгоор Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд ямар зохицуулалт оруулах, Хөнгөн үйлдвэрийн тухай хуулийн төслийн боловсруулалт ямар шатанд яваа, үүнд ноолуурын болон ноосны салбарын хөгжлийг дэмжсэн ямар зохицуулалт төлөвлөж буй болон мал, махны экспортын “Нэг цонхны” системийн боловсруулалт ямар түвшинд байгаа, хөнгөн үйлдвэрийн салбарт төр нь хувийн хэвшилтэйгээ өрсөлдөхгүй байх, түншлэлийг хангах, ноос, төмс боловсруулах үйлдвэрийн технологийн шийдэл, сүү, сүүн бүтээгдэхүүнй бэлтгэн нийлүүлэлт, бичил бизнесийг дэмжиж жижиг, дунд түвшин рүү ахиулах, шинжлэх ухаан, инновацийг бодлогоор болон зээл, санхүүжилтээр дэмжих зэрэг олон талын асуудлыг хөндсөн юм.

Хуралдааны төгсгөлд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин үг хэлж, Улсын Их Хурлаар 2022 он батлагдсан Үйлдвэр технологийн паркын эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийн тухай хуулийн төслүүдийг боловсруулж буй Ажлын хэсгүүд саналаа нэгтгэж, Аж үйлдвэрийн тухай гэсэн томъёоллоор нэгтгэн боловсруулж, энэ хаврын чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх чиглэлийг өглөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… Өчигдөр
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” Өчигдөр
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй Өчигдөр
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ Өчигдөр
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” Өчигдөр
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай Өчигдөр
SDY Calling you... Өчигдөр
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… Өчигдөр
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой Өчигдөр
Хөгжлийг чөдөрлөх санаачилга Өчигдөр
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна Өчигдөр
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22