“Манлайлагч 350” хөтөлбөр хэрэгжинэ


Монгол Ардын Нам, Социал Демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр хамтран 2024 оны шат шатны ээлжит сонгуульд нэр дэвших эрмэлзэлтэй эмэгтэйчүүдээ сургаж бэлтгэх, чадавхжуулах, нийгэмд эмэгтэйчүүдийн оруулж буй хувь нэмэр, тэдний манлайлах бололцоог сурталчлах, олонд таниулах, нийгэмд эерэг нөлөөллийг бий болгох зорилгоор “Манлайлагч 350” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 

Хөтөлбөр 2023 оны 04 дүгээр сарын 03 – 23-ны хооронд Тусгаар тогтнолын Ордонд болох бөгөөд аймаг, нийслэл, дүүргийн 350 эмэгтэй хамрагдах юм. Монгол Ардын Нам шат шатны ээлжит сонгуулиас 1 жилийн өмнө нэр дэвших боломжтой эмэгтэйчүүдээ сургаж, бэлтгэж байгаагаараа онцлогтой. 

Хөтөлбөрт аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдож байсан 45, сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдож байсан 97, нэр дэвшиж сонгуульд өрсөлдөж байсан 23, сонгуульд нэр дэвшиж байгаагүй 121 эмэгтэй хамрагдана. Үүнээс багш 53, эмч 41, нийгмийн ажилтан 7, инженер 21, эдийн засагч 61, малчин 2, төрийн захиргаа 21, бусад мэргэжлийн 66 эмэгтэй байна.  Монгол Ардын Нам жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлд 2022 онд нэлээд олон ажлуудыг хийсэн. Цаашид улс төр дэх эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх, тэдэнд ээлтэй сонгуулийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлд анхаарч ажиллана.

Эх сурвалж: Nam.mn


1
angry
1
care
1
haha
5
liked
3
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… 8 цагийн өмнө
ФОТО: Улаанбаатарын ХАВАР 9 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… 10 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… 12 цагийн өмнө
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… 15 цагийн өмнө
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” 16 цагийн өмнө
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв 16 цагийн өмнө
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч 16 цагийн өмнө
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна 16 цагийн өмнө
"Хар сарнай" хамтлагийн 35 жилийн ойн "GOLDEN HITS" тоглолт рок, поп, … 17 цагийн өмнө
Урьдчилсан байдлаар 56 га талбай түймэрт өртсөн байна 17 цагийн өмнө
Улаанбаатарт 10 хэм дулаан байна 17 цагийн өмнө
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт Өчигдөр
​ Зүрх асна Өчигдөр
Ирээдүй рүү урган тэмүүлэх “Next Generation” Өчигдөр
​ “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 80 гаруй аж ахуйн нэгжид 300 тэрбу… Өчигдөр
​ Номинчууд худалдааны соёлд түүчээлэхийг зорьж байна Өчигдөр
Гэрэл зураг цаг үеэ гэрчлэхээр бүтээгдсэн Өчигдөр
​ Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хөшүүрэг бол үзэсгэлэн худал… Өчигдөр
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа Өчигдөр