“Манлайлагч 350” хөтөлбөрийн сургалтууд эхэллээ


Монгол Ардын Нам, Социал Демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр хамтран 2024 оны шат шатны ээлжит сонгуульд нэр дэвших эрмэлзэлтэй эмэгтэйчүүдээ сургаж бэлтгэх, чадавхжуулах, нийгэмд эмэгтэйчүүдийн оруулж буй хувь нэмэр, тэдний манлайлах бололцоог сурталчлах, олонд таниулах, нийгэмд эерэг нөлөөллийг бий болгох зорилгоор “Манлайлагч 350” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 

“Манлайлагч-350” хөтөлбөрийн хүрээнд 04 дүгээр сарын 03-23-г хүртэлх хугацаанд 21 аймаг, 9 дүүргийн 350 эмэгтэйчүүдэд зориулсан сургалтыг зохион байгуулж байна. Сургалт 20 хоног үргэлжлэх бөгөөд өнөөдөр Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл, Төв аймаг болон Багахангай, Сүхбаатар дүүргийн эмэгтэйчүүд оролцлоо. 

Эмэгтэйчүүдийн ёс зүйн манлайлал, Жендерийн үндсэн ойлголт, Хүний эрх, Социал Демократ үзэл санаа, Эв санааны нэгдэл, Эмэгтэй улс төрчдийн онцлог гэсэн сэдвийн хүрээнд энэхүү сургалт зохион байгуулагдаж эхэллээ. 

НҮБ, Монгол Улсын Их Сургууль, Удирдлагын Академи, Хүний Эрхийн Дэвшилтэт Бодлогын хүрээлэнгийн эрдэмтэн, доктор, судлаачид сургалтыг удирдан явуулж байна. 

Сургалтад багш, эмч, эдийн засагч, инженер, малчин, нийгмийн ажилтан гээд нийгмийн бүхий л төлөөлөл хамрагдаж байгаараа энэхүү сургалт онцлог юм. 

Эх сурвалж: nam.mn


1
angry
1
care
1
haha
7
liked
3
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… 8 цагийн өмнө
ФОТО: Улаанбаатарын ХАВАР 9 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… 9 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… 12 цагийн өмнө
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… 15 цагийн өмнө
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” 16 цагийн өмнө
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв 16 цагийн өмнө
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч 16 цагийн өмнө
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна 16 цагийн өмнө
"Хар сарнай" хамтлагийн 35 жилийн ойн "GOLDEN HITS" тоглолт рок, поп, … 17 цагийн өмнө
Урьдчилсан байдлаар 56 га талбай түймэрт өртсөн байна 17 цагийн өмнө
Улаанбаатарт 10 хэм дулаан байна 17 цагийн өмнө
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт Өчигдөр
​ Зүрх асна Өчигдөр
Ирээдүй рүү урган тэмүүлэх “Next Generation” Өчигдөр
​ “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 80 гаруй аж ахуйн нэгжид 300 тэрбу… Өчигдөр
​ Номинчууд худалдааны соёлд түүчээлэхийг зорьж байна Өчигдөр
Гэрэл зураг цаг үеэ гэрчлэхээр бүтээгдсэн Өчигдөр
​ Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хөшүүрэг бол үзэсгэлэн худал… Өчигдөр
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа Өчигдөр