“Манлайлагч 350” хөтөлбөрийн хүрээн дэх 20 хоногийн сургалт явагдаж байна


Монгол Улсын Үндсэн Хуульд “Улс төрийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүн тэгш эрхтэй” гэж заасан байдаг. Мөн Улс төрийн намын тухай хуульд “Гишүүддээ сонгуульд нэр дэвших, сонгогдоход хүйсээр ялгаварлахгүй адил тэгш боломж олгох”-ыг тусгасан. Цагаан дээр хараар ингэж үзэглээд бүх нийтээр дагаж мөрдөхөөр болсон. Гэвч бодит байдал дээр Улсын Их Хурал, Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн 50 хувь хүртэл биш харин 20 хүртэл хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл нь байна гэж тусгаад үүнийг нь эмэгтэйчүүд гэж шууд тулган ойлгуулж байгаа нь жендэрийн тэнцвэртэй байдал хэрэгжихгүй байх нөхцөлийг бий болгодог. 

Өнгөрсөн 7 хоногт Нямаагийн Энхболд тэргүүтэй гишүүдийн боловсруулсан сонгуулийн тухай хуульд Засгийн газар саналаа өгсөн.Засгийн газраас сонгууль холимог тогтолцоогоор явахаар болсон тохиолдолд пропорциональ тогтолцоо буюу жагсаалтаар орж ирэх гишүүдийн хүйсийг 1х1 байх саналыг өгсөн юм. Ингэснээр ирэх парламент хамгийн багадаа л гэхэд 19 эмэгтэй гишүүнтэй болох эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. 

Монгол Ардын Нам эмэгтэйчүүдийн эрх, жендерийн тэнцвэртэй байдлыг бий болгоход онцгойлон анхаардаг. Эмэгтэйчүүд сонгуульд оролцох, сонгуульд сонгогдохгүй байх олон хүчин зүйл байдаг. Ихэвчлэн гадны хүчин зүйлээс шалтгаалдаг. Гэвч тухайн хүн өөрөө өөрийгөө бэлтгэн боловсруулах нь юу юунаас чухал. Тиймээс Монгол Ардын Нам шинэ зуунд тэгш боломжийг олгохын тулд  “Манлайлагч-350” хөтөлбөрийг эхэлсэн.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 04 дүгээр сарын 03-23-ны өдрүүдэд Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбоо, НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр хамтран 21 аймаг, 9 дүүргийн 350 манлайлагч эмэгтэйчүүдэд зориулж Хууль эрх зүй, Эмэгтэй улс төрчийн имиж, Улс төрийн түүх, Эмэгтэйчүүдийн ёс зүйн манлайлал, Жендэр хүний эрхийн хамгаалал гэх мэт олон сэдвээр сургалт явуулж байна. 

Эх сурвалж: nam.mn


0
angry
2
care
2
haha
4
liked
2
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… 8 цагийн өмнө
ФОТО: Улаанбаатарын ХАВАР 9 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… 10 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… 12 цагийн өмнө
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… 15 цагийн өмнө
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” 16 цагийн өмнө
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв 16 цагийн өмнө
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч 16 цагийн өмнө
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна 16 цагийн өмнө
"Хар сарнай" хамтлагийн 35 жилийн ойн "GOLDEN HITS" тоглолт рок, поп, … 17 цагийн өмнө
Урьдчилсан байдлаар 56 га талбай түймэрт өртсөн байна 17 цагийн өмнө
Улаанбаатарт 10 хэм дулаан байна 18 цагийн өмнө
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт Өчигдөр
​ Зүрх асна Өчигдөр
Ирээдүй рүү урган тэмүүлэх “Next Generation” Өчигдөр
​ “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 80 гаруй аж ахуйн нэгжид 300 тэрбу… Өчигдөр
​ Номинчууд худалдааны соёлд түүчээлэхийг зорьж байна Өчигдөр
Гэрэл зураг цаг үеэ гэрчлэхээр бүтээгдсэн Өчигдөр
​ Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хөшүүрэг бол үзэсгэлэн худал… Өчигдөр
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа Өчигдөр