Ах нарын хөрөнгө илчлэгдэж, анхны “шувуу” торонд оров


Ерөнхий сайдын санаачилсан “5 Ш” хөтөлбөр эрчимжиж, “шувуутай”, “шүүртэй”, “шилтэй” долоо хоног өнгөрч байна. Засгийн газраас “Хаана нууц байна. Тэнд авлига байна” гэсэн үгтэй shilen.gov.mn сайтыг нээлээ. Мөн “Шилэн” ажиллагааны хүрээнд тусгай хамгаалалттай газар нутаг буюу Богдхан уул, Хөвсгөл далайн эрэгт газар эзэмшигч 1071 иргэн, 887 байгууллагын мэдээллийг ил болголоо. Ингэснээр том компанийн эзэд өндөр албан тушаалтнуудын их хэмжээний хөрөнгө илчлэгдэв. Үүнээс гадна “Боловсролын зээлийн сангаас гэрээгээ биелүүлээгүй 230 хүний нэрийг зарлаж АТГ энэ асуудлыг шалгаж байгаа. Нэрийг нь зарлаж, хууль хяналтынхан шалгаад эхлэнгүүт 100 гаруй сая төгрөгийн эргэн төлөлт хийгдэж, олон хүн зээлээ төлөхөө илэрхийлж, зарим нь бүр гэрээ байгуулжээ. Одоогийн байдлаар 27 орчим тэрбум төгрөгийг энэ 230 хүнээс эргүүлж авах ёстой. Тиймээс өр нэхэх ажиллагаа ч ширүүхэн болох шинжтэй. Ер нь “Шилэн” ажиллагааны үр дүнг харж байхад манайхан мөнгөгүйдээ, боломжгүйдээ зээлээ төлдөггүй биш харин төрийн мөнгө учраас төлж яах юм гэсэн бодолтой байдаг бололтой. Тэгвэл “Шүүр” ажиллагааны хүрээнд төрийн албанд танил талаараа орсон хүмүүсийг өөрчлөх, цомхтгол хийх тухай яриа хүчтэй яригдаж байна. Тухайлбал, хууль тогтоомж зөрчиж томилогдсон 1472 албан тушаалтныг томилсон шийдвэрийг хүчингүй болгож, 180 албан тушаалтанд холбогдох төрд учруулсан хохирлын нэгдсэн бүртгэлийг хөтөлж, төрийг хохиролгүй болгох, нөхөн төлүүлэх ажлыг эрчимжүүлж эхлээд байна. 

Албан тушаал, авлигын гэмт хэрэгт шалгагдаж байхдаа хил давж оргон зайлсан этгээдүүдийг Монголд авчрах “Шувуу” ажиллагааг эхлүүлээд байгаа. Энэ ажлын хүрээнд УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунайг Филиппин улсаас баривчилж ирлээ.

 Энэ талаар Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа "Т.Бадамжунайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн дагуу шалгаж байгаа. Дараагийн удаа гадаадаас авчрах 20 орчим хүний нэрийг гаргаад байна. Тодорхой үр дүнд хүрэх байх. "Тавантолгой төмөр зам" компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг авчрахаар хөөцөлдөж байна” хэмээн мэдэгдсэн юм. Паспортыг нь хүчингүй болгож, дансуудыг нь царцааж эхэлснээр гадаад паспортынхоо ачаар визгүй улсуудын хооронд гуч хоног зорчиж, “туг тойрох” маягаар олон жил амьдарч байгаа нөхдүүд мухардалд орж, нэлээд хэдэн хүн нутагтаа эргэн ирж, хэргээ шалгуулж, үнэн мөнөө олох хүсэлтэй байгаагаа ар гэрийнхнээрээ дамжуулан мэдэгдсэн сурагтай.

Энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанаас хэд хэдэн онцлох шийдвэр гаргалаа. Тухайлбал, өмнө нь хувийн болон гадаадын байгууллагуудаар томоохон бүтээн байгуулалтын ТЭЗҮ-г хийлгэдэг байсан бол энэ жилээс эхлэн монгол эрдэмтдээр хийлгэж, тэдэнд санхүүжилтийг нь олгохоор болжээ. Үүнээс гадна олимп болон тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журамд өөрчлөлт оруулж ёс зүйн дүрэм болон хуулийн хариуцлага хүлээсэн тамирчин, дасгалжуулагч нарт нэмэлт цалин олгохгүй байхаар шийдвэрлэсэн байна. Энэ журам бат­лагдс­наар Олимпын аварга Н.Түвшинбаяр тэргүүтэй ял шийтгэл эдэлж байгаа, мөн допинг, хэрэг зөрчилд холбогдсон тамирчид мөнгөн урамшуулал авах боломжгүй болж байгаа юм. 

Ганцхан жилийн дараа УИХ-ын ээлжит сонгууль болно. Тиймээс намууд сонгуулийн тухай хуульд анхаарал хандуулж, улстөрчид өөр өөрийн байр сууриа илэрхийлж байгаа. Өнгөрөгч долоо хоногт АН-ынхан сонгуулийн хуулийн төслийг тусдаа өргөн барьж байгаа гэдгээ мэдэгдлээ. МАН-ынхан 38, 38 гэсэн харьцаатайгаар сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар хуулийн төсөл өргөн барьж, ХҮН нам үүнийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Тэгвэл АН-аас тойрог болон намын жаг­саалтын харьцаа 38:38 байх нь зохисгүй, харин 48:28 байх нь зүйтэй хэмээн үзэж байгаа юм байна. Сонгуу­лийн хуулийг өөрчлөхөд хоёр сарын хугацаа л үлдсэн. Тиймээс УИХ-д суу­далтай намууд нэгдэж энэ хаврын чуулганаар хуулиа батлах бизээ. 

Монгол Улсыг нэг айл өрх гэж үзэх юм бол Монголбанк хоймортоо залсан авдар нь. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт монголчууд авдраа уудалж юу байгаагаа сөхөж харлаа. Монголбанкны Эрдэнэсийн санд өнөөдрийн байдлаар нэг их наяд гаруй төгрөгийн үнэт эдлэл хадгалагдаж байдаг юм байна. Монголбанкны валют арилжаанд гол нөлөө үзүүлдэг “Оюутолгой” компанийн 2021 онд 873 сая ам доллар нийлүүлж байсан бол 2022 онд 1.3 тэрбум ам.доллар оруулж иржээ. Бас нэг таатай мэдээ гэвэл 2022 оны эцсээр 13.2 хувь байсан инфляц аажмаар буурч, эхний гурван сарын байдлаар инфляц 10.6 хувьд хүрээд байгааг Эдийн засгийн яамнаас онцолж байна. Мөн нүүрсний борлуулалтаас орж ирэх орлого нэмэгджээ. Тодруулбал, Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХХК, “Энержи ресурс” гэсэн гурван компани нүүрсээ биржээр өндөр үнээр зардаг болоод байгаа. Өмнө нь 100 орчим ам.доллараар зарагд­даг байсан нүүрсийг энэ жил 180 ам доллараар, нэг тонн нь 9.5 ам доллароор зарагдаж байсан эрчим хүчний нүүрс 73 ам доллароор зарж байгаа юм байна. Үүний үр дүнд валютын нөөц нэмэгдэж 3.4 тэрбум долларт хүрчээ. 

 Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24544/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… Өчигдөр
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” Өчигдөр
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй Өчигдөр
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ Өчигдөр
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” Өчигдөр
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай Өчигдөр
SDY Calling you... Өчигдөр
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… Өчигдөр
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой Өчигдөр
Хөгжлийг чөдөрлөх санаачилга Өчигдөр
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна Өчигдөр
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22