МАН:Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар Завхан аймагт ажиллаж байна


Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албанаас 21 аймгийн намын хороодын удирдлага, гишүүд, дэмжигчидтэй хийх уулзалтыг зохион байгуулж байгаа билээ. Өнөөдөр  Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга Н.Энхбаатар, Монгол Ардын Намын Намын Байгуулалтын Газрын дарга Б.Пүрэвдагва нар Завхан аймагт ажиллав. 

Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн гол тулгуур нь уул уурхай, мал аж ахуй, газар тариалан гэж хардагч Засгийн газраас эдийн засгийн тулгуур салбаруудыг илүү солонгоруулах шаардлагатай гэж үзэн “Хөдөөгийн сэргэлтийн бодлого”-ыг боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн билээ. Хөдөө орон нутагт үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэх, иргэдэд ипотекийн 3.0 хувийн зээл олгох, Улаанбаатараас хөдөө орон нутагт үйл ажиллагаагаа шилжүүлж орон нутгийн иргэдийг ажлын байраар хангасан аж ахуйн нэгжид 1.0 хувийн зээл олгох гэх мэт олон дэмжлэг үзүүлэхээр болсон. Энэ бүх шийдвэр, шийдлийг хэрэгтэй цаг үед, чухал шийдэл боллоо гэж иргэд дүгнэж байна. 

Орон нутагт хийж буй уулзалтаар  21 аймгийн намын анхан болон дунд шатны байгууллагын удирдлага, намын гишүүд, дэмжигчдэд Монгол Ардын Намын 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, 2023 онд хийж, хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа, ажлын төлөвлөгөөг хүргэж, санал бодлыг нь сонсох юм. Уулзалтаас гарсан санал, санаачилгыг Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлд танилцуулж, холбогдох байгууллагуудад уламжлан, шийдвэрлүүлнэ. 

Намын Удирдах Зөвлөл ийнхүү хөдөө орон нутагт ажиллаж намын анхан болон дунд шатны гишүүдтэй уулзаж тэдний санал бодлыг үйл ажиллагаанд тусгаж байгаад талархалтай байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Засгийн газраас хэрэгжүүлж байгаа таван чиглэлийн “5 Ш” ажиллагааг мөн дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа. 

Эх сурвалж: nam.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… 4 цагийн өмнө
ФОТО: Улаанбаатарын ХАВАР 5 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… 6 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… 8 цагийн өмнө
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… 11 цагийн өмнө
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” 12 цагийн өмнө
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв 12 цагийн өмнө
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч 12 цагийн өмнө
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна 12 цагийн өмнө
"Хар сарнай" хамтлагийн 35 жилийн ойн "GOLDEN HITS" тоглолт рок, поп, … 13 цагийн өмнө
Урьдчилсан байдлаар 56 га талбай түймэрт өртсөн байна 13 цагийн өмнө
Улаанбаатарт 10 хэм дулаан байна 13 цагийн өмнө
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт Өчигдөр
​ Зүрх асна Өчигдөр
Ирээдүй рүү урган тэмүүлэх “Next Generation” Өчигдөр
​ “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 80 гаруй аж ахуйн нэгжид 300 тэрбу… Өчигдөр
​ Номинчууд худалдааны соёлд түүчээлэхийг зорьж байна Өчигдөр
Гэрэл зураг цаг үеэ гэрчлэхээр бүтээгдсэн Өчигдөр
​ Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хөшүүрэг бол үзэсгэлэн худал… Өчигдөр
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа Өчигдөр