Завхан аймгийн оюутан, залууст зориулсан “S300 Ур чадвараа хөгжүүлэх цогц сургалт” болно


Энэ онд Завхан аймгийн 100 жилийн ой тохиож байгаа. 100 жилийн ойн хүрээнд Завхан аймгийн 24 сумын оюутан, залууст өөрөө өөрийгөө илэрхийлэх, хөгжүүлэх, ур чадвараа дээшлүүлэх зорилготой  “S300 Zavkhan” цогц сургалт зохион байгуулагдах гэж байна. Сургалт 2023 оны 4 дүгээр сарын 10-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Тусгаар тогтнолын ордонд болох бөгөөд сонирхсон бүх хүнд нээлттэй, үнэ төлбөргүй. 

Их, дээд сургуулиудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх, Шинэ залуу үеийг бэлтгэх, Монгол Улсын томоохон бүтээн байгуулалтуудтай танилцахаас гадна сургалтад хамрагдсан залуус өөрсдийн ур чадвараа хөгжүүлэх боломжтой юм.

“S300 Ур чадвараа хөгжүүлэх цогц сургалт”-ыг Социал Демократ Монголын Оюутны Холбооноос 2012 оноос хойш зохион байгуулж байна. Сургалтын хүрээнд 300 оюутан 30 багт хуваарилагдан хувь хүний ур чадвараа нэмэгдүүлж, хоорондоо нөхөрлөх орчин бүрдэнэ.

Сургалтын сургагч багшаар “Эртэч Монгол хөтөлбөр”-ийн сургагч багш Б.Төмөр-Очир, СДМОХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга: Н.Лхагвабаяр, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яамны Төрийн Нарийн Бичгийн дарга Г.Өнөрбаяр, Стратеги Академийн эрдэм шинжилгээний ажилтан, Завхан аймгийн Социал Демократ Оюутны холбооны тэргүүн П.Бодьсайхан, СДМОХ-ын дэд ерөнхийлөгч 2018 оны Монголын Мисс Б.Мөнхчимэг, Стратеги Академийн Ахлах судлаач О.Чингүүн, Зохиолч, Жүжигчин Б. Амарсайхан, Стратеги Академийн судлаач Б.Батмэнд нар оролцоно. 

“S300 Ур чадвараа хөгжүүлэх цогц сургалт”-д хамрагдахыг хүсвэл доорх линкээр бүртгүүлэх боломжтой.

Сургалтад бүртгүүлэх линк:

https://docs.google.com/forms/d/1_V723cNJrSA-pvIaFozvIgULuxtWONUtWgwY419RZlE/viewform?fbclid=IwAR1hY6TbAKzdZ-hTW1rkL5iV9BCNLqs9FoPGZvIS8_yDbJTzre4e5urF5Qg&edit_requested=true


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… 4 цагийн өмнө
ФОТО: Улаанбаатарын ХАВАР 5 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… 6 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… 9 цагийн өмнө
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… 11 цагийн өмнө
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” 12 цагийн өмнө
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв 12 цагийн өмнө
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч 12 цагийн өмнө
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна 13 цагийн өмнө
"Хар сарнай" хамтлагийн 35 жилийн ойн "GOLDEN HITS" тоглолт рок, поп, … 14 цагийн өмнө
Урьдчилсан байдлаар 56 га талбай түймэрт өртсөн байна 14 цагийн өмнө
Улаанбаатарт 10 хэм дулаан байна 14 цагийн өмнө
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт Өчигдөр
​ Зүрх асна Өчигдөр
Ирээдүй рүү урган тэмүүлэх “Next Generation” Өчигдөр
​ “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 80 гаруй аж ахуйн нэгжид 300 тэрбу… Өчигдөр
​ Номинчууд худалдааны соёлд түүчээлэхийг зорьж байна Өчигдөр
Гэрэл зураг цаг үеэ гэрчлэхээр бүтээгдсэн Өчигдөр
​ Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хөшүүрэг бол үзэсгэлэн худал… Өчигдөр
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа Өчигдөр