Социал демократ Монголын залуучуудын холбооны удирдлагууд “Өөрчлөлтийн буухиа”-г үргэлжлүүлнэ


Монголын улс төрийн ууган хүчин МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбооны “The Challenge to Change” буюу “Өөрчлөлтийн буухиа”-г хамтдаа үргэлжлүүлэх 21 аймаг, есөн дүүргийн Социал демократ залуучуудын холбооны удирдлагуудын ахисан түвшний сургалт болов. Уг уулзалт нь СДМЗХ-ны ерөнхийлөгчийн нэрэмжит гэдгээрээ онцлогтой бөгөөд тус байгууллагын 26 жилийн ойн хүрээнд зохион байгууллаа. 

Улс төрийн ууган хүчин МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбоо үүсгэн байгуулагдсаны түүхт 26 жилийн ой тохиож байгаа билээ. Ойн хүрээнд СДМЗХ-ноос олон арга хэмжээ зохион байгуулж, мянга мянган залуус хамрагдсаар байна. 1997 онд анх Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо нэрээр байгуулагдсан тус төрийн бус байгууллага нь өнөөдрийг хүртэл МАН-ын мянга мянган боловсон хүчнийг бэлтгэн гаргаж буй юм. Ойг тохиолдуулан СДМЗХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал нийт гишүүд дэмжигчдэдээ хандан мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр мэндчилгээндээ “МАСЗХ-НАМЗХ-ны зүй ёсны үргэлжлэл Социал демократ Монголын залуучуудын холбоо үүсгэн байгуулагдсаны 26 жилийн ойн баярын мэндийг үе үеийн гишүүд, дэмжигчид та бүхэндээ хүргэе. СДМЗХ нь 21 аймаг, есөн дүүрэг, 300 гаруй сум, 200 гаруй хороодод салбар холбоод, зөвлөлтэй, 70 гаруй мянган гишүүд дэмжигчидтэй бөгөөд улс төрийн ууган хүчин МАН-ын дэргэдэх залуучуудын холбоо юм. Цаг үе бүртээ манлайлагч, шинэчлэлийг түүчээлж, залуусын хүчээр урагшилж байдаг нь бидний давуу тал. Монголын залуусын зүрхэнд, тархинд Монгол эх орныхоо маргаашийн хувь заяаг зурж, унаж боссон он цагийн хэлхээнд төр түмнийхээ төлөө хийж бүтээх олон лидерүү­дийг эгнээнээсээ төрүүлсэн залуусын хүч, сэтгэлийг нэгт­гэсэн бидний нэгдэл эх орны­хоо маргаашийн хөгжилд гэрэл нэмэхийн төлөө зогсолт­гүй урагшлах болно” гэжээ.

SDY залуус өнгөрсөн хугацаанд 486 удаагийн сургалтаар 30 гаруй мянган залууст мэдлэг, мэдээлэл өгч өөрчлөлтийн буухиаг тасралтгүй аялуулжээ. “The Challenge to Change” ахисан түвшний сургалтыг нээж СДМЗХ-ны ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүн Н.Учрал өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа товч тайлагнав. Тэрбээр хэлсэн үгэндээ “СДМЗХ-ны зохион байгуулсан сургалт 30 мянган залууд хүрч, 100 гаруй сургагч багш бэлдлээ. Тус сургагч багш нар эндээс олж авсан мэдлэгээ анхан шатны байгууллагуудын залуустаа тасралтгүй хүргэсэн. Тэгвэл энэ удаа 21 аймаг, есөн дүүргийн салбар холбооны удирдлагуудаа хүлээн авч ахисан түвшний сургалтаа явууллаа. Сангаараа дамжуулан олон төслийг санхүүжүүлж, нийгмийн хариуцлагын ханыг босголоо. Мөн Нийгмийн ардчилал бодлогын институт байгуулсан. Үүгээр дамжуулан 20 гаруй сэргээн засахын эмч нарыг Японд мэргэжил дээшлүүлэх боломжоор хангасан. Эдгээр эмч нар маань эх орондоо ирсэн, улсын бүх шатны эмнэлэгт ажиллаж байна. МАН-ын 30 дахь Их хурлаас баталсан бодлого, шийдвэрийг залуучуудын байгууллага хэрхэн хэрэгжүүлэх тал дээр анхаарал хандуулна. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого” нь авлигын эсрэг “5Ш” ажиллагааны хүрээнд залуучуудын байгууллага орон нутагтай хэрхэн хамтарч ажиллах чиглэлээр намын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, цаашдын ажлын төлөвлөгөөг батална. Нэг жилийн хугацаанд бүх түвшинд нэр дэвших бололцоотой залуучуудыг бэлтгэх зорилгоор ирээдүйн нэр дэвшигчийг бэлтгэх сургалтын хөтөлбөрийг танилцуулж, цаашлаад аймгийн удирдлагуудаар дамжуулан шат шатанд уг сургалтаа хүргэх зорилготой байна” хэмээн онцлов. СДМЗХ-ноос 2023 онд 1000 залуусын чуулга уулзалтыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөснөө энэ үеэр дуулгасан. СДМЗХ шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 21 аймаг, есөн дүүргийн салбар холбооны удирдлагуудыг анх удаа нэг дор цуглуулсан нь энэ бөгөөд удирдлагуудын олонхи нь 2022 онд тэргүүнээр сонгогджээ. Тэгвэл СДМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Галсан ярихдаа “Энэ удаагийн сургалтын онцлог нь шинэ мэдлэг буюу үндэсний медиа хэрэглээний судалгааг танилцууллаа. Мөн Монголд тогтвортой хөгжлийн зорилт, хэрэгжилт ямар түвшинд байгаа талаар мэдээлэл өгсөн. Түүнчлэн Монголын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, хувь хүний манлайлал, ур чадвар зэрэг сэдвийн хүрээнд сургалтаа зохион байгуулсан. Үүний үргэлжлэл болгож энэ сарын 25-наас тавдугаар сарын 25-ны хооронд 21 аймаг, есөн дүүрэг, 330 сум, 200 гаруй хороонд байгаа гишүүд дэмжигчдэд зориулсан сургалт явуулна. Уг арга хэмжээг НАЗА-ийн бэлтгэсэн 100 гаруй сургагч багш нар салбар бүр дээр хуваагдаад явуулах юм. Энэхүү сургалтад 32 мянган хүнийг хамруулахаар зорьж байна” хэмээв. 2023 оны “The Challеnge To Change” сургалтад хамрагдсан удирдлагууд

-Үндэсний медиа хэрэглээний судалгаа

-Тогтвортой хөгжлийн зорилт, хэрэгжилт Монгол Улсад

-Эерэг сэтгэлгээний давалгаа

-Хамт олны дунд заавал эзэмших манлайллын ур чадвар

-Хүний эрхийн дэвшилтэт бодлого

-Ил гаргах ухаан-Илт ялгарах чадвар сэдвээр ахисан түвшний хөтөлбөрт хамрагдсан бөгөөд багаар ажиллаж, бүтээлчээр сэтгэж, хамт олныхоо болон, хувь хүнийхээ хөгжилд ахиц авч ирэх зэрэг олон чадварт суралцлаа.

Сургалтын төгсгөлд СДМЗХ-ны ерөнхийлөгч Н.Учрал  21 аймаг, есөн дүүргийн салбар холбооны удирдлагад цаашдын өндөр хариуцлагатай үүрэгт нь амжилт хүсэж, хүндэтгэл илэрхийлж, нэрэмжит сургалтынхаа батламжийг гардуулав. 2022 оноос СДМЗХ нэрээ сольж, шинэ өнгө төрх, шинэ хэв маягаар, орчин цагийн залууст социал демократ үзэл баримтлалыг таниулах, үнэт зүйлийг ойлгуулах, нийгмийн хөгжилд социал демократ залуус манлайлах ажлуудыг зохион байгуулсаар билээ.

Орчин цагийн залуусын хүсэл шаардлагад нийцсэн, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн шинэ BRANDBOOK багцаа сургалтад хамрагдсан удирдлагуудаар дамжуулан Монгол орны өнцөг булан бүр дэх гишүүд, залуустаа хүргүүлж байгаагаа холбооны ерөнхийлөгч Н.Учрал уламжиллаа. 

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Залуу байгаа дээрээ галт бамбарыг чадлаараа дүрэлзүүлээрэй

 

“The Challenge to Change” ахисан түвшний сургалтын үеэр 21 аймаг, есөн дүүргийн СДМЗХ-ны удирдлагууд МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нартай уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн залуучуудтай хийсэн уулзалтад МАН-ын нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, Б.Тулга, СДМЗХ-ны ерөнхийлөгч Н.Учрал, тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, дэд ерөнхийлөгч Т.Сайнжаргал тэргүүтэй албаныхан оролцов. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 2010 онд МАСЗХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа нэрийг нь өөрчилж НАМЗХ болгосон түүхтэй. Ингээд дөрвөн жилийн хугацаанд ерөнхийлөгчийн албыг хашихдаа намын дэргэдэх залуучуудын байгууллагын гишүүдийн идэвх, оролцоог нэмэгдүүлсэн гэж үздэг юм. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залууст СДМЗХ-ны 26 жилийн ойн мэнд дэвшүүлээд “МАН 100 жил оршин тогтнохдоо өнөөдрийг хүртэл эрх баригч нам байгаагийн гол нууц нь үе сольдог, шинэ урсгалыг хүлээн зөвшөөрч чаддаг соёл юм. Насны шилжилттэй холбоотой асуудал нь нэг хэсэг залуучуудын байгууллагыг хоёр хуваахад хүргэж байлаа. Гэхдээ шилжилтийн дуу хоолой хэвээр үлдэж чадсан. У.Хүрэлсүх ерөнхийлөгч, Г.Занданшатар дарга, миний үе, Г.Тэмүүлэн, Н.Учрал гэх мэт бүхий л тэргүүний үед СДМЗХ түүхэн үүргээ гүйцэтгэсээр ирсэн” хэмээн онцоллоо.  Л.Оюун-Эрдэнэ сайд цааш үргэлжлүүлэн ярихдаа “Алсын хараа-2050” бол зүгээр л нэг тунхаг баримт биш юм. Үе үеийн залуучуудын байгууллага шинэ үеийн трэнд хандлагыг тодорхойлж байсан. Бидний үед Нийгмийн ардчиллын аян өрнүүлж байлаа. Одоо та бүхний үүсгэх трэнд бол SDY-Социал демократ залуучууд гэсэн том брэндинг хийж байна. Энэ гурван үсэгний цаана юу байх нь та хэдээс шалтгаална. Та хэд биднээс илүү байгаарай. Тиймээс маш их хөдөлмөрлөх хэрэгтэй. СДМЗХ-ны шинэ үеийн залуу дарга нартай уулзах нэр төрийн хэрэг байлаа. Цаг хугацааны эрхээр залуу нас та бүхэн дээр байх үед галт бамбарыг чадах хэрээрээ дүрэлзүүлээрэй гэв. 


Б.Мөнхзул

Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24544/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… Өчигдөр
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” Өчигдөр
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй Өчигдөр
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ Өчигдөр
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” Өчигдөр
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай Өчигдөр
SDY Calling you... Өчигдөр
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… Өчигдөр
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой Өчигдөр
Хөгжлийг чөдөрлөх санаачилга Өчигдөр
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна Өчигдөр
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22