Т.Сайнжаргал: Тогтвортой хөгжлийн зөвлөлөөр дамжуулж залуусыг идэвхжүүлнэ


СДМЗХ-ны дэд ерөнхийлөгч Т.Сайнжаргалаас бага хурлын үр дүнгийн талаар тодрууллаа.

-Энэ удаагийн бага хурлын үр дүн юу вэ?
-Их хурлаас Социал демократ Монголын залуучуудын холбоо болж, нэрээ өөрчилсөн. Их хурлаас хойшхи анхны бага хурал гэдгээрээ онцлогтой. Энэ бага хурлаар 2023 онд хийж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө гишүүдээрээ хэлэлцүүллээ. Ингэхдээ Засгийн газрын тэргүүний хэрэгжүүлж байгаа Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлд төлөвлөгөөгөө баталсан. 
Манай холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга өөр ажилд томилогдсон. Үүнтэй холбогдуулан шинэ Ерөнхий нарийн бичгийн даргыг бага хурлаараа баталгаажуулав. Холбооны дүрмийн 4.1.12 дахь заалтад “СДМЗХ дэргэдээ сонирхлын клуб, сантай байна” гэсэн заалт байсан. Дүрмийн өөрчлөлтөөр төрийн бус байгууллагуудаа “YES Mongolia төрийн бус байгууллага, клуб, SDY сан, SDY хөгжлийн төв, Тогтвортой хөгжлийн зөвлөл”  зэрэг  байгууллага байна гэж тусгалаа.  Бага хурлын гишүүдийн зарим нь төрийн албанд орсон учраас өөрийн хүсэлтээр  нь  чөлөөлсөн.


-Шинээр томилогдсон дэд ерөнхийлөгч нар ямар үүрэгтэй юм бол?
-Холбооны Удирдах зөвлөлөөс дөрвөн дэд ерөнхийлөгчийг сонгож оруулж ирж байна. Энэ дэд ерөнхийлөгч нарын үйл ажиллагааны зорилго чиглэл нь сонгуулийн бэлтгэл ажлыг хангах юм. 


-Залуучуудын идэвх, оролцоог нэмэгдүүлэхэд юуг анхаарч ажиллах вэ?
-Бид SDY сангаараа дамжуулж, зорилтот бүлгийн төсөл, хөтөл­бөрүүдийг хэрэгжүүлж байна. Бусад төрийн бус байгууллагаас дэмжлэг авч чадахгүй байгаа залууст энэ сангаар дамжуулан дэмжлэг үзүүлнэ. 
Мөн Тогтвортой хөгжлийн зөвлөлөөрөө дамжуулж улс төрийн  идэвхтэй залуусыг нэмэгдүүлж, тэдэнд улс төрийн ойлголт, мэдээлэл өгөх юм.  “SDY полиси” академи залуусыг сургах, бэлтгэх, улс төр, эдийн засаг, нийгмийн чиг баримжаа олгоход сургаж байна.  “Yes Mongolia” төрийн бус байгууллага холбооны дэргэд ажиллаж байна. 39-өөс дээш насныхан “Yes Mongolia” клубээр дамжуулж СДМЗХ-ны үйл ажиллагаанд оролцоод явах боломжийг бүрдүүлж байгаа юм.  


-Танай холбоо энэ жил Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд ямар ажил зохион байгуулах вэ?
-Засгийн газрын хэрэгжүүлж байгаа Шинэ сэргэлтийн бодлогын зургаан зорилтыг 21 аймаг, 330 сум, 40 мянган гишүүнээрээ дамжуулж залууст хүргэх чиглэлд ажиллана. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… 5 цагийн өмнө
ФОТО: Улаанбаатарын ХАВАР 6 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… 7 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… 10 цагийн өмнө
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… 12 цагийн өмнө
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” 13 цагийн өмнө
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв 13 цагийн өмнө
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч 14 цагийн өмнө
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна 14 цагийн өмнө
"Хар сарнай" хамтлагийн 35 жилийн ойн "GOLDEN HITS" тоглолт рок, поп, … 15 цагийн өмнө
Урьдчилсан байдлаар 56 га талбай түймэрт өртсөн байна 15 цагийн өмнө
Улаанбаатарт 10 хэм дулаан байна 15 цагийн өмнө
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт Өчигдөр
​ Зүрх асна Өчигдөр
Ирээдүй рүү урган тэмүүлэх “Next Generation” Өчигдөр
​ “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 80 гаруй аж ахуйн нэгжид 300 тэрбу… Өчигдөр
​ Номинчууд худалдааны соёлд түүчээлэхийг зорьж байна Өчигдөр
Гэрэл зураг цаг үеэ гэрчлэхээр бүтээгдсэн Өчигдөр
​ Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хөшүүрэг бол үзэсгэлэн худал… Өчигдөр
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа Өчигдөр