УИХ-ын дарга Г.Занданшатар Какурюү М.Анандыг хүлээн авч уулзлаа


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.04.11) Японы мэргэжлийн сүмогийн 71 дэх их аварга (ёкозуна) Какурюү М.Анандыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд амжилттай барилдаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн их аварга Какурюү М.Анандад баяр хүргэж, амжилт хүсэв.


Их аварга Какурюү М.Ананд Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд дөрвөн жилийн дараа эх орондоо амжилт дүүрэн ирсэндээ баяртай байгаагаа онцлов. Тэрбээр, 22 жилийн хөдөлмөр, зүтгэлээ шингээсэн мэргэжлийн сүмогийн замналаа өндөрлүүлж, ирэх зургаадугаар сарын 03-ны өдөр өөрийн зодог тайлах ёслолоо хийхээр болсноо дурдлаа.


Уулзалтын үеэр Какурюү М.Ананд өөрийн зодог тайлах ёслолын урилгыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт гардуулан өглөө.


Их аварга Какүрюү М.Ананд анх 2001 оны арваннэгдүгээр сарын башёд зодоглож байсан бөгөөд Монголын их аваргуудын буухиаг үргэлжлүүлж Макүүчи буюу дээд зиндаанд зургаан удаа түрүүлжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… 2 цагийн өмнө
ФОТО: Улаанбаатарын ХАВАР 3 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… 4 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… 6 цагийн өмнө
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… 9 цагийн өмнө
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” 10 цагийн өмнө
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв 10 цагийн өмнө
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч 10 цагийн өмнө
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна 10 цагийн өмнө
"Хар сарнай" хамтлагийн 35 жилийн ойн "GOLDEN HITS" тоглолт рок, поп, … 11 цагийн өмнө
Урьдчилсан байдлаар 56 га талбай түймэрт өртсөн байна 11 цагийн өмнө
Улаанбаатарт 10 хэм дулаан байна 12 цагийн өмнө
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт Өчигдөр
​ Зүрх асна Өчигдөр
Ирээдүй рүү урган тэмүүлэх “Next Generation” Өчигдөр
​ “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 80 гаруй аж ахуйн нэгжид 300 тэрбу… Өчигдөр
​ Номинчууд худалдааны соёлд түүчээлэхийг зорьж байна Өчигдөр
Гэрэл зураг цаг үеэ гэрчлэхээр бүтээгдсэн Өчигдөр
​ Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хөшүүрэг бол үзэсгэлэн худал… Өчигдөр
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа Өчигдөр