“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр - Авлигатай тэмцэх үндэсний стратеги”-ийг танилцууллаа


Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа өнөөдөр (2023.04.11) “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр - Авлигатай тэмцэх үндэсний стратеги”-ийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт танилцууллаа. 

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа уулзалтын эхэнд, Монгол Улсын Их Хурлын 2016 оны 51 дүгээр тогтоолоор батлагдсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжих хугацаа 2022 онд дууссантай холбогдуулан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, мөн Авлигын эсрэг хуулийн зарим зүйл, заалтыг үндэслэн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр - Авлигатай тэмцэх үндэсний стратеги”-ийн төслийг зорилго, зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд боловсруулж, батлуулахаар төслийг танилцуулж байна гэлээ. Тэрбээр, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр - Авлигатай тэмцэх үндэсний стратеги нь нийт 10 зорилго, 45 зорилт, 225 үйл ажиллагааг томьёолон тусгасан бөгөөд 2023-2030 онд хэрэгжих тус хөтөлбөрийг Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн зорилтот хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн хугацаатай нийцүүлж, мөн төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн саналыг түлхүү тусгасан болохыг онцлон тэмдэглэв.

 

Тухайлбал, олон нийтийн итгэлийг хүлээсэн авлигаас ангид нийтийн албыг бэхжүүлэхэд 8 зорилтыг тодорхойлсон. Авлигатай тэмцэх үйл ажиллагаанд иргэд, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн бодит оролцоо, үр дүнтэй хяналтыг бэхжүүлэхэд 5 зорилтыг тодорхойлсон. Мөн авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагуудын хараат бус, бие даасан байдлыг хангаж, аливаа нөлөөллийн эрсдэлийг бууруулахад 5 зорилтоор томьёолсон. Түүнчлэн, төсөв, худалдан авах ажиллагаанд авлигын эрсдлийг бууруулж, хулгайлах, завших, үрэгдүүлэх боломжийг бүрэн хаана гэж 7 дугаар зорилгыг тодорхойлсон гэлээ.

 

Хөтөлбөрийн төслийг Эрүүгийн хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зэрэг 40 гаруй хууль тогтоомж, олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах болон хөгжлийн байгууллагуудын өгсөн зөвлөмж, дотоодын авлига, эрсдэл, шударга байдлын үнэлгээний тайлангууд болон төрийн хууль сахиулах байгууллагуудын үнэлгээний тайлан, дүн шинжилгээ, зөвлөмжийг судалж боловсруулсан аж хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… 1 цагийн өмнө
ФОТО: Улаанбаатарын ХАВАР 2 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… 3 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… 5 цагийн өмнө
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… 8 цагийн өмнө
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” 9 цагийн өмнө
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв 9 цагийн өмнө
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч 9 цагийн өмнө
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна 10 цагийн өмнө
"Хар сарнай" хамтлагийн 35 жилийн ойн "GOLDEN HITS" тоглолт рок, поп, … 10 цагийн өмнө
Урьдчилсан байдлаар 56 га талбай түймэрт өртсөн байна 11 цагийн өмнө
Улаанбаатарт 10 хэм дулаан байна 11 цагийн өмнө
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт Өчигдөр
​ Зүрх асна Өчигдөр
Ирээдүй рүү урган тэмүүлэх “Next Generation” Өчигдөр
​ “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 80 гаруй аж ахуйн нэгжид 300 тэрбу… Өчигдөр
​ Номинчууд худалдааны соёлд түүчээлэхийг зорьж байна Өчигдөр
Гэрэл зураг цаг үеэ гэрчлэхээр бүтээгдсэн Өчигдөр
​ Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хөшүүрэг бол үзэсгэлэн худал… Өчигдөр
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа Өчигдөр