Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсэг АТГ-т ажиллав


Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос энэ сарын 04-ний өдөр Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийн талаар мэдээлэл өгч, санал солилцох эхний хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, М.Оюунчимэг болон ажлын хэсгийн гишүүд  Авлигатай тэмцэх газарт ажиллаж, тус хуулийн төслийн талаар санал солилцлоо.

Авлигатай тэмцэх газраас иргэдээс ирүүлсэн санал гомдол, мэдээллийг хэрхэн авч, шийдвэрлэж байгаа болон хууль батлагдан гарсан тохиолдолд хэрхэн ажиллах боломж нөхцөлийн талаар ажлын хэсгийн гишүүдэд танилцуулсан.

Тус газраас иргэдээс өргөдөл гомдлыг өөрийн байгууллагын албан ёсны веб сайт, Facebook цахим хуудас, 110 тусгай дугаар болон биет байдлаар хүлээн авдаг байна.

Авлигатай тэмцэх газрын удирдлагууд хуулийн төсөлд орон нутагт салбаргүй төрийн байгууллагуудад хэрхэн ажиллах, орон нутгийн иргэд хэрхэн шүгэл үлээх боломжийг бүрдүүлэх, шүгэл үлээгч, мэдээлэл өгөгч хоёрын ялгаа заагийг тодорхой болгох болон ямар асуудал дээр урамшуулал олгохыг хуулийн төсөлд тодорхой тусгаж өгөх нь зүйтэй гэдгийг хэлж байлаа. Түүнчлэн хуулийн талаар иргэд олон нийтэд маш тодорхой мэдээ мэдээллийг олон давтамжтай хүргэх нь нэн чухал байна хэмээлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ФОТО: Улаанбаатарын ХАВАР 7 минутын өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… 44 минутын өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… 3 цагийн өмнө
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… 5 цагийн өмнө
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” 6 цагийн өмнө
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв 6 цагийн өмнө
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч 7 цагийн өмнө
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна 7 цагийн өмнө
"Хар сарнай" хамтлагийн 35 жилийн ойн "GOLDEN HITS" тоглолт рок, поп, … 8 цагийн өмнө
Урьдчилсан байдлаар 56 га талбай түймэрт өртсөн байна 8 цагийн өмнө
Улаанбаатарт 10 хэм дулаан байна 8 цагийн өмнө
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт Өчигдөр
​ Зүрх асна Өчигдөр
Ирээдүй рүү урган тэмүүлэх “Next Generation” Өчигдөр
​ “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 80 гаруй аж ахуйн нэгжид 300 тэрбу… Өчигдөр
​ Номинчууд худалдааны соёлд түүчээлэхийг зорьж байна Өчигдөр
Гэрэл зураг цаг үеэ гэрчлэхээр бүтээгдсэн Өчигдөр
​ Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хөшүүрэг бол үзэсгэлэн худал… Өчигдөр
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа Өчигдөр
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа Өчигдөр