Улс төрийн намын тухай хуулийн төслөөр Засгийн газар саналаа Ерөнхийлөгчид хүргүүлнэ


Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийг хэлэлцээд Ерөнхийлөгчид уламжлахаар тогтлоо.

Улс төрийн намын бүртгэлтэй холбоотой асуудлыг илүү нарийвчлан зохицуулах, тухайлбал, намын хөрөнгийн хэмжээ, түүний өөрчлөлтийн талаар хэрхэн яаж бүртгэж баталгаажуулах, улсын бүртгэлийн гэрчилгээнд ямар мэдээллийг тусгах, бүртгүүлэх болон өөрчлөлт, хөдөлгөөнийг хийхэд бүрдүүлэх баримт бичиг болон түүнийг ямар үндэслэлээр, хэн, ямар журмаар хэрхэн хийх, улсын бүртгэлийн мэдээллийн санд хэрхэн оруулах, сангаас лавлагаа авах зэрэг бүртгэлтэй холбоотой асуудлыг тодорхой болгох саналыг төсөлд тусгалаа.
Мөн иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангах, төрөөс хараат бус байх, улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, хяналтын механизмыг боловсронгуй болгох, татан буугдсан намын эд хөрөнгийг шийдвэрлэх болон санал, дүгнэлтийн төсөлд дурдсан бусад асуудлаар хуулийн төслийг сайжруулах талаарх саналыг өглөө.    


0
angry
1
care
1
haha
5
liked
3
love
0
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… 30 минутын өмнө
ФОТО: Улаанбаатарын ХАВАР 1 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… 2 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… 4 цагийн өмнө
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… 7 цагийн өмнө
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” 8 цагийн өмнө
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв 8 цагийн өмнө
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч 8 цагийн өмнө
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна 8 цагийн өмнө
"Хар сарнай" хамтлагийн 35 жилийн ойн "GOLDEN HITS" тоглолт рок, поп, … 9 цагийн өмнө
Урьдчилсан байдлаар 56 га талбай түймэрт өртсөн байна 9 цагийн өмнө
Улаанбаатарт 10 хэм дулаан байна 9 цагийн өмнө
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт Өчигдөр
​ Зүрх асна Өчигдөр
Ирээдүй рүү урган тэмүүлэх “Next Generation” Өчигдөр
​ “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 80 гаруй аж ахуйн нэгжид 300 тэрбу… Өчигдөр
​ Номинчууд худалдааны соёлд түүчээлэхийг зорьж байна Өчигдөр
Гэрэл зураг цаг үеэ гэрчлэхээр бүтээгдсэн Өчигдөр
​ Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хөшүүрэг бол үзэсгэлэн худал… Өчигдөр
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа Өчигдөр