“Breakfast Meeting” уулзалтад ХНХ-ын сайд Х.Булгантуяа оролцлоо


“Манлайлал 350” хөтөлбөр үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн ур чадварыг хөгжүүлэх, нийгмийн бүх талын арвин туршлага бүхий хүмүүстэй танилцаж, шинэ сонирхолтой мэдээлэл авч, санал бодлоо хуваалцах зорилгоор МАН, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, СДМЭХ-той хамтран “Breakfast Meeting” уулзалт зохион байгуулагдлаа. Энэ удаагийн уулзалтад УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч Х.Булгантуяа, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны ажлын албаны дарга, Аюулгүй байдал судлаач Докторант Д.Төрболд нар оролцлоо. 

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Тухайн улсын болоод төр засгийн бодлого тодорхойлох, салбар салбарын бодлогыг гаргахад эмэгтэйчүүд голлох үүрэгтэй. Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал гэсэн хүүхэд, залуус, ахмадуудад шууд нөлөөлдөг салбарын тулгамдсан асуудалд эмэгтэй хүн л бодит бөгөөд зөв шийдлийг гаргана. Үүний тулд л салбар салбарын манлайлагч эмэгтэйчүүд та бүхний оролцоо чухал” гэдгийг тодотгосон юм. 

Олон улсад шийдвэр гаргаж бодлого боловсруулах түвшин дэх эмэгтэйчүүдийн хувь хэмжээ хамгийн өндөр нь 60 хувьтай байна. Харин манай улсад 17 хувьтай байгаа. Энэ хувь хэмжээ нэмэгдэхгүй байгаа олон шалтгаан байгаа. Хууль эрх зүйн орчин, уламжлалт бодлого. Мөн үүнээс гадна эмэгтэйчүүдийн өөрсдийнх нь итгэл үнэмшил гээд олон асуудлыг дурдаж болно. Монгол Ардын Нам шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд түүчээлж буй улс төрийн хүчин. Энэ ч утгаар эмэгтэй манлайлагчдыг бэлтгэх сургалтуудыг тасралтгүй явуулсаар байгаа юм. 

“Breakfast Meeting” уулзалтад Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий аймаг болон Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 60 манлайлагч эмэгтэй оролцлоо. Монгол Ардын Нам шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудлыг нэн тэргүүнд тавьдаг улс төрийн хүчин. Энэ өглөөний “Breakfast Meeting” уулзалтад оролцож байгаа эмэгтэйчүүдийн дотор намын Бага хурлын гишүүн 1, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч 11, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч 25, сумын Засаг дарга 10,  сумын ИТХ-ын дарга 4, багийн Засаг дарга 3, сумын намын хорооны дарга 7 эмэгтэй оролцлоо. 

Эх сурвалж: nam.mn



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… 58 минутын өмнө
ФОТО: Улаанбаатарын ХАВАР 2 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… 2 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… 5 цагийн өмнө
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… 7 цагийн өмнө
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” 8 цагийн өмнө
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв 8 цагийн өмнө
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч 9 цагийн өмнө
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна 9 цагийн өмнө
"Хар сарнай" хамтлагийн 35 жилийн ойн "GOLDEN HITS" тоглолт рок, поп, … 10 цагийн өмнө
Урьдчилсан байдлаар 56 га талбай түймэрт өртсөн байна 10 цагийн өмнө
Улаанбаатарт 10 хэм дулаан байна 10 цагийн өмнө
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт Өчигдөр
​ Зүрх асна Өчигдөр
Ирээдүй рүү урган тэмүүлэх “Next Generation” Өчигдөр
​ “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 80 гаруй аж ахуйн нэгжид 300 тэрбу… Өчигдөр
​ Номинчууд худалдааны соёлд түүчээлэхийг зорьж байна Өчигдөр
Гэрэл зураг цаг үеэ гэрчлэхээр бүтээгдсэн Өчигдөр
​ Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хөшүүрэг бол үзэсгэлэн худал… Өчигдөр
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа Өчигдөр