Л.Оюун-Эрдэнэ: МАН ганцаараа хурдан явахаас илүү олуулаа хол явахыг илүүд үзнэ


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг төслийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад Ерөнхий сайд хариулт өгсөн юм. УИХ-ын гишүүн Д.Ганбатын асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Бид асуудалд бодитой яримаар байна. Албан өрөөнд орж ирээд ярихаараа зөв гээд, чуулганы хуралдаанд орж ирэхээрээ буруу байна гээд байдаг. Олон намыг оруулж ирэх нь геополитикийн хувьд зөв байна. Том мажоратор тогтолцоогоор байхаар бусад улс төрийн намуудад хүнд байна. Тийм учраас сонгуулийн хаалгыг нээж, боломжийг бүрдүүлж өгөөч гэдэг саналыг улс төрийн намууд тавьсан. Бид энэ саналыг нь оруулж ирээд хэлэлцүүлж байна. Яагаад АН энэ асуудлыг өмнө нь олон удаа оруулж ирсэн юм.

Хүний гараар могой бариулах гэдэг шиг дотроо хүссэн мөртлөө, гаднаа үгүйсгээд байх нь буруу. Иргэд сонгогчид бүгдийг мэдэж байгаа.

 76:76 гэдэг нь бодлого илүү тойрог талаасаа харах магадлал өндөр байна. Нийгмийн төлөөллийн дуу хоолой тойргуудад хуваагдана. Тойрог, тойрогт байгаа асуудлыг гаргаж ирнэ. Бодлогын мэтгэлцээний өрсөлдөөн гэсэн үг. Ингэснээр сонгогчдын санал гээгдэхгүй. Эмэгтэйчүүдийг улс төрд оруулах гээд байгаа юм биш. Гарч байгаа бодлого нь тэнцвэртэй байх бодлогыг хангах гэж байгаа юм. Парламентад хүйсийн тэнцвэртэй байдал хангагдаж байж, бодлого зөв болно.

Магадгүй, жендэрийн тэгш байдал хангагдсан бол өнөөдөр гуравдугаар эмнэлгийн газрыг дүүртэл байшин баригдахгүй байсан байх. АН энэ саналыг дэвшүүлж ирсэнд талархдаг. Та бүхний 15 жилийн санал дээр тулгуурлаж, өнөөдөр энэ асуудлыг ярьж байна. Тийм учраас та бүхэн үнэн байх ёстой. АН оруулж ирэхээр зөв, МАН оруулж ирэхээр буруу гэсэн асуудал байхгүй. Өнгөрсөн цаг хугацаанд тан шиг үсчсэн шийдвэр гаргасан бол манай улсын геополитект эрсдэлтэй байдал үүсэж мэднэ. Бидэнд тогтвортой бодлого хэрэгтэй. Бид өнөөдөр дээрээ дүгнэлт хийж ирээдүйд зөв байх ёстой. Та бол мэргэшсэн парламентч, танкчин хүн. Эрхэм ахад цэгцтэй мэргэн байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье .

Үндсэн хууль бол өөрөө зөвшилцлийн баримт бичиг. Парламентын асуудлыг нэг нам дангаараа  шийдвэрлэхгүй. Өнөөдрийн хэлэлцүүлэг дараагийн парламентын судалгааны баримт болоод үлдэж болно. МАН-ын хувьд ганцаараа хурдан явахаас илүү олуулаа хол явахыг илүүд үзнэ.  хэмээв.  

Н.Энх


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… 1 цагийн өмнө
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… 3 цагийн өмнө
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” 4 цагийн өмнө
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв 4 цагийн өмнө
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч 5 цагийн өмнө
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна 5 цагийн өмнө
"Хар сарнай" хамтлагийн 35 жилийн ойн "GOLDEN HITS" тоглолт рок, поп, … 6 цагийн өмнө
Урьдчилсан байдлаар 56 га талбай түймэрт өртсөн байна 6 цагийн өмнө
Улаанбаатарт 10 хэм дулаан байна 6 цагийн өмнө
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт 22 цагийн өмнө
​ Зүрх асна 22 цагийн өмнө
Ирээдүй рүү урган тэмүүлэх “Next Generation” 22 цагийн өмнө
​ “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 80 гаруй аж ахуйн нэгжид 300 тэрбу… 22 цагийн өмнө
​ Номинчууд худалдааны соёлд түүчээлэхийг зорьж байна 23 цагийн өмнө
Гэрэл зураг цаг үеэ гэрчлэхээр бүтээгдсэн Өчигдөр
​ Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хөшүүрэг бол үзэсгэлэн худал… Өчигдөр
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа Өчигдөр
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа Өчигдөр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллэ… Өчигдөр
“Монгол генералуудын өдөр” тохиож байна Өчигдөр