УДШ Б.Жагарын САИНН-ыг бүртгэхээр шийдвэрлэлээ


Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

1.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн зарим заалтыг албан ёсоор тайлбарлах тухай Эрүүгийн хэргийн танхимын саналыг хэлэлцлээ. Тус хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...”, “... гэм буруутай эсэхэд ...”, “... Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал ...”, “... шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн ойлголтуудыг албан ёсоор тайлбарлаж, тогтоол батлав.

2.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3, 18.3.1, 18.3.2, 52 дугаар зүйлийн 52.5.3, 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.5 болон 83 дугаар зүйлийн 83.1, 106 дугаар зүйлийн 106.3.5, 106.5 дахь заалтыг албан ёсоор тайлбарлах тухай “хууль тайлбарлах хэрэгцээ, шаардлага, тайлбарын цар хүрээ, арга зүйг тодорхойлсон” Захиргааны хэргийн танхимын саналыг хэлэлцэж, тайлбарын төсөл боловсруулах зөвшөөрөл олгосон юм.

3.    Ард түмний олонхийн засаглал намын дарга А.Батдоржоос ирүүлсэн “Намын хаяг болон е-майл хаягийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай” хүсэлтийг хэлэлцээд, Улсын дээд шүүхийн цахим хуудас дахь улс төрийн намын бүртгэлийн цахим санд тус намын хаягийг “Чингэлтэй дүүрэг, 2-р хороо С.Чоймболын гудамж, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо /МҮЭХ/-ны харьяа Үйлдвэрлэл үйлчилгээний төвийн “208” тоот”, цахим шуудангийн хаягийг “atoznam19@gmail.com“ гэж бүртгэхээр тогтов.

4.    Иргэн Б.Жагараас ирүүлсэн “Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намыг улсын бүртгэлд бүртгүүлэх” тухай өргөдлийг хэлэлцээд баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчөөгүй гэж үзсэн тул уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэлээ.

5.    Монголын Либерал Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга гэх Г.Анхбаяраас 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Улсын дээд шүүхэд хандан “... Монголын Либерал Ардчилсан намын Бүгд хурал 2023 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хуралдаж, Г.Анхбаярыг тус намын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон. Мөн хурлаар МоЛАН нь намын дүрэмдээ нэмэлт, өөрчлөлт оруулсан тул тус дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэж өгнө үү...” гэсэн хүсэлтийг холбогдох материалын хамт ирүүлсэн. Монголын Либерал Ардчилсан намын дүрмийн 3.4-т “МоЛАН-ын Бүгд хурал, ....-ийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байна... Намын их чуулганыг 4 жилд нэгээс доошгүй удаа хуралдуулна.” гэж заажээ. Гэтэл 2023 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хуралдаж намын ерөнхий нарийн бичгийг даргыг сонгож, намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн Монголын Либерал Ардчилсан намын Бүгд хурлын гишүүд нь тус намын Ээлжит бус их чуулганы 2008 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 08/005 дугаар тогтоол (хавсралтаар)-оор сонгогдсон байна. Өөрөөр хэлбэл, намын дүрмийн дээрх заалтын дагуу 2008 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр сонгогдсон Бүгд хурлын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа нь 2012 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр дуусгавар болсон. Үүнээс хойш нэр бүхий гишүүдийг намын Их чуулганаар дахин сонгосон баримт байхгүй (ирүүлээгүй) тул намын ерөнхий нарийн бичгийн даргыг томилсон болон намын дүрэмд өөрчлөлт оруулсан шийдвэрийг эрх бүхий этгээд (Бүгд хурал)-ээс гаргасан гэж үзэх боломжгүй, иймд холбогдох хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэлээ.

6.  Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5 дахь заалтын хэрэгжилтийн талаарх судалгаа, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн ХЭГ/904 дүгээр “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд санал авах тухай” албан бичгийн дагуу Улсын дээд шүүхийн шүүгчдээс гаргасан саналтай тус тус танилцлаа.

Эх сурвалж: УДШ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… 1 цагийн өмнө
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… 3 цагийн өмнө
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” 4 цагийн өмнө
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв 4 цагийн өмнө
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч 4 цагийн өмнө
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна 5 цагийн өмнө
"Хар сарнай" хамтлагийн 35 жилийн ойн "GOLDEN HITS" тоглолт рок, поп, … 6 цагийн өмнө
Урьдчилсан байдлаар 56 га талбай түймэрт өртсөн байна 6 цагийн өмнө
Улаанбаатарт 10 хэм дулаан байна 6 цагийн өмнө
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт 22 цагийн өмнө
​ Зүрх асна 22 цагийн өмнө
Ирээдүй рүү урган тэмүүлэх “Next Generation” 22 цагийн өмнө
​ “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 80 гаруй аж ахуйн нэгжид 300 тэрбу… 22 цагийн өмнө
​ Номинчууд худалдааны соёлд түүчээлэхийг зорьж байна 23 цагийн өмнө
Гэрэл зураг цаг үеэ гэрчлэхээр бүтээгдсэн 23 цагийн өмнө
​ Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хөшүүрэг бол үзэсгэлэн худал… Өчигдөр
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа Өчигдөр
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа Өчигдөр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллэ… Өчигдөр
“Монгол генералуудын өдөр” тохиож байна Өчигдөр