Монголд анх удаа "ХЯЗГААРГҮЙ" хипхопера мюзикл тайзнаа


Дэлхий дахины соёл урлагийн шинэ инновацын бүтээгдэхүүнийг цаг алдалгүйгээр Монголын үзэгчдийн хүртээл болгохоор шаргуу ажилладаг хэсэг бол тайз, дэлгэцийн залуу уран бүтээлчид байдаг. Үүний нэгэн жишгээр Монголд анх удаа "ХЯЗГААРГҮЙ" хипхопера мюзиклийг тайзнаа дэлгэж байна. 

Энэ сарын 20,21,22-ны өдрүүдэд "The corporate hotel and convention centre"- д тоглогдох уг “хипхопера” мюзикл нь дөрвөн төрлийн жанр багтааснаараа онцлог. Тодруулбал хип хоп, дуурь, драм, физикл хослуулсан өвөрмөц найруулгатай. Дөрвөн өөр цаг үеийн нийгмийн аж байдал, соёл иргэншлийн төлөөллийг нэг тайзнаас зэрэг харах боломж юм. Тэд хоорондоо хэрхэн хоршиж, магадгүй харшилдах учир шалтгааныг тэндээс танин мэднэ.

Тус мюзикл Монголын орчин цагийн хөгжмийн урлагт өөрийн өнгө аялгууг дархалсан Соёлын Гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаярын “Хязгааргүй” бүтээлийн дор туурвигдах юм. “Хязгааргүй” моно операг анх тайзнаа толилуулахад үзэгчдийн таашаалыг хүртэж, “Гэгээн муза-2010” наадмын шилдэг зохиол, шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг зураач, шилдэг эрэгтэй гол дүр, шилдэг эмэгтэй гол дүр, шилдэг найруулагч, гранпри гээд нийт долоон цомыг хүртэж байсан түүхтэй. Тэрбээр хэлэхдээ "Одоогоор миний бичсэн хөгжмийн бүтээлүүдээс хамгийн шилдэг нь "Хязгааргүй" моно опера" хэмээн тодорхойлж байсан.


Харин энэ удаагийн жүжгийг “Хайр” уриан дор толилуулахаар уран бүтээлчдийн баг хуралдахад “хипхопера” мюзикл байвал ямар вэ гэсэн санааг залуу жүжигчин СТА Х.Баярмаа дэвшүүлжээ. Түүний санал дэмжигдэж жүжигчин С.Баянмөнхийн (Gangbay) хамтаар гол дүрийг бүтээх юм. Мөн голлох дүрүүдэд ДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ С.Мөнгөнцэцэг, жүжигчин Г.Эрдэнэболд нар тоглох аж. 


Хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Ганхуяг нарын бүтээлийг залуу найруулагч Д. Амгаланбаяр найруулан тавьж олны хүртээл болгох гэж байна. Зохион байгуулагч “Ганаа арт студи”-ээс мэдээлж байна. Жүжгийн тасалбарыг энд дарж авна уу. 



0
angry
3
care
1
haha
23
liked
5
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
183.177.100.4
2023/06/20
0
0
wow sonirholtoi yum bna. ochij uzenee
Хариулах
Шинэ мэдээ
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 12 цагийн өмнө
Шатар бол цахим спорт 14 цагийн өмнө
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 15 цагийн өмнө
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 15 цагийн өмнө
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 15 цагийн өмнө
Товчхон 16 цагийн өмнө
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 16 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 17 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 17 цагийн өмнө
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 18 цагийн өмнө
​ Нүүр тахлах ганц музей 19 цагийн өмнө
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 19 цагийн өмнө
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 19 цагийн өмнө
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 19 цагийн өмнө
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 19 цагийн өмнө
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 19 цагийн өмнө
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 19 цагийн өмнө
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 20 цагийн өмнө
“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 10 шинэ автобусыг хот орчмын чиглэл… 21 цагийн өмнө
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 21 цагийн өмнө