“Зэрлэгийн голоос эхэлсэн харгуй”, “Радио телевизийн асуудлууд” номын нээлт боллоо


Монгол Улсын Гавьяат багш Д.Товуу төрүүлж өсгөсөн аав, ээж, тоглож өссөн нутаг ус, эрдэм номд шамдан сурсан үе, эрхэлж байсан ажил хөдөлмөрийнхөө  тухай "Зэрлэгийн голоос эхэлсэн харгуй" дурсамж номоо хэвлүүлснээ билэгт сайн өдөр шавь нар, боловсролын салбарт хамтран зүтгэгчид болон төрөл төрөгсөд, үр хүүхдүүдийн хамт нээсэн юм.

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын харьяат Д.Товуу багш эх орны дайны хүнд жилүүдэд бага, дунд боловсрол эзэмшиж, улмаар улсын ууган их сургууль, МУИС-д элсэн суралцаж төгсөөд Хөвсгөл аймагтаа томилогдон багш, хичээлийн эрхлэгч, захирлаар 30 гаруй жил үр бүтээлтэй ажиллажээ. Тэрбээр, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 8 жилийн сургууль, Мөрөн хотын 8 жилийн сургуулийн захирлаар ажиллан, багш, хамт олныхоо ур чадварыг дээшлүүлэн, сургалтын чанарыг шинэ түвшинд гаргаж, хариуцсан сургуулиа аймаг, улсын үлгэр жишээ сургууль болгож байж. Түүний шавь нараас Монгол Улсын Гавьяат багш З.Чулуунбаатар, Монгол Улсын Гавьяат хуульч Н.Сосорбарам, Ахмад дипломатч, Доктор (PhD) Р.Отгон, ШУТИС-ийн профессор, Доктор (PhD) Д.Оюун зэрэг олон алдартан төрөн гарсан аж. Мөн тэрбээр 1960-аад онд Урлагийн хэрэг эрхлэх хороонд Киножуулах хэлтсийг хариуцаж соёлын үрийг түгээлцэж байсан түүхэн үеийн дурсамжаа номдоо дурджээ.

Өдгөө 90 гаруй настай Д.Товуу багшийн хүү сэтгүүлзүйн доктор (PhD) Товуугийн Батзориг аавтайгаа хамт өөрийн номыг нээсэн нь олны сонирхлыг татав. Т.Батзориг радио, телевизийн салбарт 20 гаран жил ажилласан бөгөөд ардчилсан шилжилтийн түүхэн үед Монголын радио, телевизийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг хөндсөн судалгаа, шинжилгээний өгүүлэл, эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэлээ “Радио, телевизийн асуудлууд” нэртэйгээр эмхэтгэн хэвлүүлжээ. Энэхүү эмхэтгэл нь хэвлэл мэдээлэл, радио, телевизийн салбарт судалгаа шинжилгээ эрхэлдэг судлаачдад судалгааны нэгэн эх сурвалж болох нь дамжиггүй юм.

             


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 2 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 2 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 2 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 2 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 2 цагийн өмнө
SDY Calling you... 2 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 2 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 3 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 3 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 3 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22