БНХАУ-ын эдийн засаг дефляцад ойртлоо


 

Хэрэглээний үнэ сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд анх удаагаа буурсантай холбоотойгоор БНХАУ-ын эдийн засаг буурчээ. Инфляцыг илэрхийлдэг хэрэглээний үнийн албан ёсны индекс өнгөрсөн сард өмнөх оны мөн үеэс 0.3 хувиар буурсан байна. Ингэснээр дэлхийн хоёр дахь том эдийн засгийн эрэлтийг сэргээх Засгийн газрын  дарамтыг нэмэгдүүлэх юм.  Зарим шинжээч үүнийг Хятад улсын тахлын дараах сэргэлтийн хурдтай холбоотой  үүсгэсэн импорт, экспортын мэдээлэл сул байгаатай холбон тайлбарлалаа. АНУ, Их Британи, Евро бүсэд үнэ хэдэн сарын өмнөх шиг хурдтай өсөөгүй.  1980-аад оны сүүлээр хөрөнгийн үнийн хөөс хагарсны дараа  Японд тохиолдсон шиг БНХАУ дефляцад  баригдах вий гэсэн таамаглалыг зарим санхүүч  гаргасан. Өнгөрсөн сарын уналтыг тайлбарласан хүнсний үнэд нэг удаагийн хүчин зүйл нөлөөлсөн.  Эрчим хүч, хоол хүнс зэрэг тогтворгүй зүйлсийг оруулаагүй суурь инфляц эерэг хэвээр байгаа.  Хөрөнгө оруулалт, экспортоос татгалзаж, хэрэглээний зардал руу чиглэсэн эдийн засгийг тэнцвэржүүлэх эрх баригчдын оролдлого  эхний шатандаа байна.  2008 оны дэлхийн санхүүгийн хямралыг өдөөсөн хүчин зүйлд орон сууцны үнэ буурсан үзэгдэл багтдаг.  Хятадын хувийн хэвшлийн тэргүүлэгчдийн  нэг “Country Garden” энэ долоо хоногт хоёр удаа бондын төлбөрөө алдсан.

Урт хугацаанд Ши Жиньпин даргад тэнцвэржүүлэх стратегиа тууштай баримтлахаас өөр бодит сонголт үлдсэнгүй.  Цар тахлын өмнөх жилүүдэд эдийн засаг хүчтэй өссөн шалтгаан нь Бээжин мөнгөний цоорхойг бүрэн дүүрэн байлгаж байсантай холбоотой.  Төрөөс шинэ үйлдвэрлэлийн хүчин чадлыг бий болгоход их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, үл хөдлөх хөрөнгийн компаниуд хямд санхүүжилтийн  нөөцөөр өргөжсөн.  Үүний үр дүнд Хятадад худалдан авагчгүй  орон сууцнууд баригдсан. БНХАУ орон нутгийн өр болон орон сууцны зах зээл дэх сорилтуудыг даван туулж байгаа.  


Залуучуудын ажилгүйдэл 20 хувьд хүрчээ

 Бээжингийн эрх баригчдын хувьд хамгийн санаа зовоосон зүйл нь залуучуудын ажилгүйдэл.  Засгийн газар 1989 оноос хойш залуусын эсэргүүцэл,  жагсаалаас зайлсхийх болсон. Энэ жил Хятадын хөдөлмөрийн зах зээлд 11.5 сая  шинэ төгсөгч нэмэгдэх төлөвтэй байгаа тул залуучуудын ажилгүйдлийн түвшин түүхэн дээд хэмжээндээ хүрч  байна.

Ихэнх хөгжингүй оронд цар тахлын хязгаарлалт дууссаны дараа хэрэглээний зардал огцом өссөн.   Мөнгөө хуримтлуулсан хүмүүс гэнэт  зарцуулах чадвартай болж,  бизнес эрхлэгчид эрэлт хэрэгцээгээ хангахын тулд тэмцэж байв. Нийлүүлэлтийн хувьд хязгаарлагдмал байсан барааны эрэлт огцом нэмэгдсэн. Үүний зэрэгцээ ОХУ Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулсны дараа эрчим хүчний зардал өссөн нь үнийн хөөрөгдөл үүсгэсэн. Хятад улсад хэрэглээний үнэ хамгийн сүүлд 2021 оны хоёрдугаар сард буурсан.

 Үнэн хэрэгтээ тэд хэдэн сарын турш дефляцын ирмэгт байсан бөгөөд энэ оны эхээр эрэлт суларснаас  хавтгайрчээ.  

 

Босго ханш буурч байна

 

“Үйлдвэрийн босго ханш” гэгддэг Хятадын үйлдвэрлэгчдийн тогтоосон үнэ ч  буурч байна. Хонконгийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн туслах профессор Алисиа Гарсиа-Херреро “Дэлхийн бусад орнууд, ялангуяа барууны орны эдийн засаг сэрж байхад Хятадад эрэлт муу байгаа нь түгшүүртэй. Дефляц Хятадад тус болохгүй. Өрийн хямрал улам даамжирна” гэжээ. 

Хятад улс дэлхий даяар зарагдаж буй барааны дийлэнх хувийг үйлдвэрлэдэг. Тус улсад уртасгасан дефляцын эерэг нөлөөлөл нь Их Британи зэрэг дэлхийн бусад хэсэгт үнийн өсөлтийг зогсооход тусалж магадгүй. Нөгөөтэйгүүр  хамгийн том зах зээл болох тус улсын эрчим хүч, түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний эрэлт буурч, дэлхийн экспортод сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Албан ёсны тоо баримтаас үзвэл, өнгөрсөн  сард Хятадын экспорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.5, импорт 12.4 хувиар буурсан байна.  Худалдааны таагүй мэдээлэл нь тус улсын эдийн засгийн өсөлт энэ онд улам удааширч магадгүй гэсэн болгоомжлолыг бататгасан. Үл хөдлөх хөрөнгийн “Evergrande”компани  дампуурсны дараа энэ салбарын зах зээлийн хямралыг эхэлсэн. Хятадын Засгийн газар  хяналтад авснаа зарласан ч эдийн засгийн өсөлтийг дэмжих томоохон арга хэмжээнүүдээс зайлсхийсээр ирсэн. Хөрөнгө оруулагчид болон хэрэглэгчдийн итгэлийг бий болгох нь Хятад улс сэргэх гол түлхүүр болно гэж Корнелийн их сургуулийн худалдааны бодлого, эдийн засгийн профессор Эсвар Прасад дүгнэсэн. Тэрбээр  “Бодит асуудал бол Засгийн газар хувийн хэвшилд итгэх итгэлийг эргүүлэн авч чадах эсэх явдал юм. Тиймээс айл өрхүүд хуримтлал үүсгэхийн оронд гадагшаа гарч, зарцуулж, бизнесүүд хөрөнгө оруулалт хийж эхэлнэ” гэжээ.

Өнгөрсөн жил Хятадын эдийн засаг ердөө гурван хувиар өссөн нь ковидын цохилтын удааширлыг эс тооцвол 1976 оноос хойших хамгийн сул үзүүлэлт юм.  Хятадын залуучуудын ажилгүйдлийн түвшин 20 хувиас давж, орон сууцны салбарын хямрал шинжээчдийн итгэлийг алдагдуулжээ. 

 Зээлийн зардал, амьжиргааны өртөг нэмэгдэж байгаа нь  бусад бүс нутгийн эдийн засгийн идэвхжилд сөргөөр нөлөөлж, бараа бүтээгдэхүүний эрэлтийг бууруулж байгаа тул гадаад худалдааны дарамт удаан үргэлжлэх болно гэж Оксфордын эдийн засгийн судлаач Луиза Лоо анхаарууллаа. Хятадын Ардын банк эдийн засгаа дэмжих зорилгоор сүүлийн саруудад бодлогын хүүгээ бууруулж, зохицуулагчид технологийн  зэрэг гол салбарт тавих хяналтаа сулруулсан.  Гэвч албаны хүмүүс эдийн засгийг эрчимжүүлэх томоохон арга хэмжээг өнөөг хүртэл эсэргүүцсээр байна.

 Өсөлт сул байгаа нь Хятад улс бусад олон орныг шуугиулж, бусад орны Төв банкны удирдлагуудыг зээлийн зардлаа огцом нэмэгдүүлэхэд хүргэсэн үнийн өсөлттэй нүүр тулахгүй   гэсэн үг юм.


 Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №029/24560/



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 19 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 22 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 22 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 22 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 23 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр