Ерөнхийлөгч Жо Байден шинэ эрин эхлүүлэхээ амлалаа


 

Бүс нутаг улам бүр хүчтэй болж буй БНХАУ болон цөмийн зэвсэгтэй Умард Солонгосын аюулыг даван туулахын тулд АНУ Ази дахь хамгийн чухал холбоотнуудтайгаа харилцаагаа зузаатгаж эхэллээ. Ерөнхийлөгч Жо Байден энэ тухайгаа шинэ эриний эхлэл хэмээн мэдэгдлээ.

Цагаан ордны тэргүүн АНУ-ын олон мянган цэрэг байрлаж буй Япон, Өмнөд Солонгосын харилцаа хөндийрсөн энэ үед пуужингийн довтолгооноос хамгаалах болон технологийн салбарт шинээр хамтран ажиллахаа амлав. Байден Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёол, Японы Ерөнхий сайд Фүмио Кишида нарыг Кэмп Дэвидэд болсон дээд хэмжээний уулзалтаар хүлээн авсан. Талууд Ази, Номхон далайн бүс нутгийн чөлөөт, нээлттэй байдлын хэтийн төлөвлөгөөг дэмжинэ гэдэгт Вашингтон найдаж байна. Цагаан ордны Энэтхэг-Номхон далайн асуудал хариуцсан зохицуулагч Курт Кэмпбелл "Токио, Сөүлтэй тогтоосон түншлэлээрээ шинэ зууны гурван талт хамтын ажиллагааг тодорхойлно. Дээд хэмжээний уулзалтаас баллистик пуужингийн довтолгооноос хамгаалах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал санаачилга гаргана гэж мэдээлсэн. Мөн цэргийн хамтарсан сургуулилт, аюулгүй байдлын гурван талт уулзалт болно. Гурван талт хамтын ажиллагааг бэхжүүлэх нь амбицтай санаачилга. Зүүн хойд Азийн хоёр улс дайны үеийн маргаанаа одоо ч цэгцлээгүй. Япон, Өмнөд Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалт жилийн өмнө болсон бөгөөд шийдэлд хүрээгүй. 

 Япон улс 1910-1945 онд Солонгосын хойгийг колоничилж байсан. Тэр үед албадан хөдөлмөр эрхэлсэн солонгосчууд нөхөн олговор нэхэмжилжээ. Мөн бэлгийн мөлжлөгт өртсөн солонгос эмэгтэйчүүдийн тэмцлээс болж 2022 онд хоёр улсын харилцаа муудсан. Консерватив үзэлтэй Юн Сук Ёол, Фүмио Кишида нар албадан хөдөлмөрийн маргааныг шийдэж, найрсаг харилцаа тогтоохоо өнгөрсөн тавдугаар сард Хирошимад уулзахдаа илэрхийлсэн. Тэд атомын бөмбөгдөлтөд өртөн амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх хөшөөнд хамтдаа зочилжээ. Япон улс “Их 7”-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан ба БНСУ-ын Ерөнхийлөгчийг урьжээ. 

 Кэмп Дэвидийн дээд хэмжээний уулзалт нь "Солонгосын хойг болон Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн энхтайван, хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулах гурван талт хамтын ажиллагааны шинэ үеийг эхлүүлнэ" гэж Өмнөд Солонгосын төрийн тэргүүн үзэж байна.

Тайванийн ойролцоох Хятадын цэргийн үйл ажиллагаа болон НҮБ-ын тэргүүлсэн хориг арга хэмжээг үл тоомсорлон Умард Солонгос илүү хүчирхэг үй олноор хөнөөх зэвсгийг бүтээхийн эсрэг бүс нутгийн нэгдсэн фронтыг байгуулахаа Вашингтон зарласан. Ийм цаг үед гурван улсын удирдагчдын уулзалт болж байгаагаараа онцлог юм. Бээжин энэхүү дээд хэмжээний уулзалтыг илт буруушааж, "Холбогдох улс орнууд янз бүрийн бүлэглэл байгуулж, сөргөлдөөнийг хурцатгаж, бусад орны стратегийн аюулгүй байдалд заналхийлэхийг дэмжихгүй" гэжээ.

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин "Улс орнууд цаг үеийн чиг хандлагыг дагаж, бүс нутгийн энхтайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд саад учруулахгүй гэж найдаж байна" хэмээсэн. АНУ-ын албаны хүмүүс Ази дахь хоёр гол холбоотноо ижил байр суурьтайг уламжилсан. Хамтарсан мэдэгдэлдээ Бээжинг шүүмжилсэн Өмнөд Солонгосын саналыг тусгажээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен "Япон, БНСУ бол бүс нутагтаа төдийгүй дэлхийн хэмжээнд манай гол холбоотнууд" хэмээгээд дээд хэмжээний уулзалтыг үнэлсэн. Ажиглагчдын харж байгаагаар талууд эцэс төгсгөлгүй өдөөн хатгалгыг харгалзан Умард Солонгост анхаарал хандуулна. 

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар урт хугацааны стратегийн харилцааг хөгжүүлэхээ амласан захидал солилцсоноос хэдхэн хоногийн дараа Кэмп Дэвидийн дээд хэмжээний уулзалт болж буйг Пхеньян онцолсон. Дээд хэмжээний уулзалтын хариуд Пхеньян тив алгасах баллистик пуужин хөөргөж магадгүйг Өмнөд Солонгосын тагнуулын алба мэдэгдсэн. 

 Үүний зэрэгцээ “Асахи Шимбүн” өдөр тутмын сонинд бичсэнээр Япон, Өмнөд Солонгос, АНУ-ын төрийн тэргүүнүүд хоёр баримт бичигт гарын үсэг зурж гурван улсын үндсэн байр суурийг тодорхойлсон "Кэмп Дэвидийн тунхаг" бичгийг батлах аж. Тунхагт хууль дээдлэх зарчимд суурилсан дэлхийн дэг журам, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх хүчин чармайлтыг тусгана. Ялангуяа статус кво-г хүчээр өөрчлөх гэсэн аливаа оролдлогыг хүлээн зөвшөөрөхгүйг онцлон тусгах юм. Энэ нь ОХУ-ын Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагаа, Хятадын цэргийн хурдацтай шинэчлэлтэй холбоотой. Хамтарсан мэдэгдлийг ашиглан кибер аюулгүй байдал, нийлүүлэлтийн гинжин хэлхээний уян хатан байдал, эдийн засгийн дарамттай тэмцэх чиглэлээр гүнзгий хамтран ажиллах сонирхолтой байгаа. Түүнчлэн 2024 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялбал гурван талын ахиц дэвшилд сөргөөр нөлөөлж болзошгүй. 80 настай Жо Байден дахин сонгогдох эсэх нь эргэлзээтэй. Гэхдээ АНУ дээд хэмжээний уулзалтыг жил бүр зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №030/24561/




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 20 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 23 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 23 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 23 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 23 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр