ДНБ-ий хэмжээгээрээ АНУ тэргүүлжээ


ДНБ-ий хэмжээгээр 2023 онд АНУ, БНХАУ, Япон, Герман, Энэтхэг улс дэлхийд тэргүүлж, хамгийн том эдийн засагтай орнуудад багтлаа.  Аливаа  улсын эдийн засгийн цар хүрээг үнэлэх гол хэмжүүр нь ДНБ юм.  Улс орны ДНБ-ийг хэмжих уламжлалт аргад зардлын аргыг багтаадаг бөгөөд нийт дүнг  хэрэглээний бараа,  хөрөнгө оруулалт, Засгийн газрын зардал, экспортын цэвэр үнийг нэгтгэх замаар гаргадаг.

 

АНУ

ДНБ: 26.8 тэрбум ам.доллар

Нэг хүнд ногдох ДНБ: 80.03 ам.доллар

Жилийн ДНБ-ий өсөлт: 1.6 хувь

 

АНУ 1960-2023 он хүртэл дэлхийн хүчирхэг эдийн засаг, хамгийн баян орны статусаа  хадгалсаар байна. Тус улсын эдийн засаг нь үйлчилгээ, үйлдвэрлэл, санхүү, технологи зэрэг чухал салбаруудад тулгуурлан хөгжсөн  олон талт байдалтай.  АНУ нь өргөн хэрэглээний зах зээлтэй, инновац, бизнес эрхлэлтийг хөгжүүлдэг, уян хатан дэд бүтэцтэй, бизнесийн таатай нөхцөл бүрдүүлснээрээ давуу талтай.

 

БНХАУ

ДНБ: 19.3 тэрбум ам.доллар

Нэг хүнд ногдох ДНБ: 13.7 ам.доллар

Жилийн ДНБ-ий өсөлтийн хувь: 5.2 хувь

Хятад улс 1960 онд дөрөвт эрэмбэлэгдэж байсан. Одоо хоёр дахь хүчирхэг эдийн засаг болсон. БНХАУ-ын эдийн засаг нь үйлдвэрлэл, экспорт, хөрөнгө оруулалтад голлон суурилдаг. Энэ нь өргөн хүрээний ажиллах хүч, Засгийн газрын  дэмжлэг, дэд бүтцийн дэвшил, хурдацтай өргөжиж буй хэрэглээний зах зээлийг эзэмшиж чадсаны үр дүн юм.

 

Япон

ДНБ: 4.410 тэрбум ам.доллар

Нэг хүнд ногдох ДНБ: 35.390 ам.доллар

Жилийн ДНБ-ий өсөлтийн хувь: 1.3 хувь

Японы  эдийн засаг нь дэвшилтэт технологи, үйлдвэр­лэлийн чадвар, үйлчилгээний салбараараа ялгардаг.  Нэр хүндтэй салбарууд нь автомашин, электроник, машин механизм, санхүүгийн салбарыг хамарч байна.  Мөн  тууштай ажиллах ёс зүй, анхдагч технологийн дэвшил, дээд зэргийн экспортын бүтээгдэхүүнээрээ хүлээн зөвшөөрөгдсөн.

 

Герман

ДНБ: 4.309 тэрбум ам.доллар

Нэг хүнд ногдох ДНБ: 51.380 ам.доллар

Жилийн ДНБ-ий өсөлтийн хувь: -0.1 хувь

Германы эдийн засаг экспортод түлхүү анхаардаг бөгөөд инженерчлэл, автомашин, хими, эм зүйн салбар дахь нарийвчлалаараа алдартай.  Энэ нь чадварлаг ажиллах хүч, хүчирхэг судалгаа, хөгжлийн санаачилга, инновацыг хөгжүүлдэг давуу талтай.

 

Энэтхэг

ДНБ: 3.750 тэрбум ам.доллар

Нэг хүнд ногдох ДНБ: 2601 ам.доллар

Жилийн ДНБ-ий өсөлтийн хувь: 5.9 хувь

Энэтхэгийн эдийн засаг мэдээллийн технологи, үйлчилгээ, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл зэрэг гол салбаруудаас бүрдсэн олон талт, хурдацтай өсөлтөөрөө онцгойрч байна.  Тус улс дотоодын өргөн зах зээл, залуу боловсон хүчин, технологийн хувьд чадварлаг ажиллах хүч, өсөн нэмэгдэж буй дундаж давхаргад хөрөнгө оруулалт хийдэг.  

 

Их Британи

ДНБ: 3.159 тэрбум ам.доллар

Нэг хүнд ногдох ДНБ: 46.310 ам.доллар

Жилийн ДНБ-ий өсөлтийн хувь: -0.3 хувь

Нэгдсэн Вант улсын эдийн засаг нь үйлчилгээ, үйлдвэрлэл, санхүү, бүтээлч салбаруудаас бүрддэг.  Лондон бол гадаадын хөрөнгө оруулалтыг татдаг дэлхийн санхүүгийн төв.  Их Британийн эдийн засгийн тэлэлт нь  худалдааны холбоо, даяаршилтай холбоотой.

 

Франц

ДНБ: 2.924 тэрбум ам.доллар

Нэг хүнд ногдох ДНБ: 44.410 ам.доллар

Жилийн ДНБ-ий өсөлтийн хувь: 0.7 хувь

Францын ДНБ 2023 онд 2.920 тэрбум ам.доллар байх төлөвтэй байна. Францын эдийн засаг нь сансар, аялал жуулчлал, тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн салбарыг түлхүү хөгжүүлснээрээ онцлог.  Франц нь нийгмийн халамжийн хүчирхэг систем, сайн хөгжсөн дэд бүтэц, судалгаа, боловсруулалтад их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг аж.  

 

Итали

ДНБ: 2.170 тэрбум ам.доллар

Нэг хүнд ногдох ДНБ: 36.810 ам.доллар

Жилийн ДНБ-ий өсөлтийн хувь: 0.7 хувт

Итали   Европын холбооны гурав дахь том эдийн засаг, өндөр хөгжилтэй зах зээлтэй.  Тус улс нь нөлөө бүхий, анхдагч бизнесийн салбар, өрсөлдөх чадвартай хөдөө аж ахуйн салбараараа алдартай.

 

 Канад

ДНБ: 2.090 тэрбум ам.доллар

Нэг хүнд ногдох ДНБ: 52.720 ам.доллар

Жилийн ДНБ-ий өсөлтийн хувь: 1.5 хувь

Канадын эдийн засаг газрын тос, байгалийн хий, ашигт малтмал, мод бэлтгэл зэрэг байгалийн  нөөцдөө тулгуурладаг.  Тус улс үйлчилгээ, үйлдвэрлэлийн салбар, инновац, технологийн дэвшлийг дэмждэг.

 

Бразил

ДНБ: 2.080 тэрбум ам.доллар

Нэг хүнд ногдох ДНБ: 9.670 ам.доллар

Жилийн ДНБ-ий өсөлтийн хувь: 0.9 хувь

Бразилын эдийн засаг  хөдөө аж ахуй, уул уурхай, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг хамарсан өргөн цар хүрээтэй.  Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, экспортын дэлхийн томоохон төв юм.  Түүхий эдийн үнэ, дотоодын хэрэглээ, дэд бүтцийн хөгжил зэрэг хэд хэдэн хүчин зүйл Бразилын эдийн засгийн өсөлтийг бүрдүүлдэг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 19 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 22 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 22 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 23 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 23 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр