Фүкүшимагийн хаягдал усыг далайд шахаж эхлэв


Япон улс Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцын  усыг цэвэршүүлээд далайд урсгаж байна. Загасчид, байгаль орчны мэргэжилтнүүд болон Хятадын эсэргүүцлийг үл харгалзан нэг километрийн урттай тусгай хонгилоор  усыг Номхон далай руу шахах ажлыг эхлүүлсэн. Газар хөдлөлт, цүнамид өртөн  2011 онд  унтарсан реакторуудыг хөргөсөн усыг  тусгай  саванд хадгалсан билээ. 

Tepco компанийн мэдээлснээр, 1.34 сая тонн орчим ус нөөцөлжээ. Энэхүү хуримтлуулсан ус зөвхөн эвдэрсэн реакторыг хөргөхөөс гадна гүний ус, борооны нэвчилтээс болж бохирджээ. Япон улс өдөрт дээд тал нь 500 мянган литр ус далайд урсгана гэж мэдэгдсэн бөгөөд шавхаж дуусгахад 30 орчим жил шаардлагатай.  Олон улсын цөмийн  энергийн агентлаг усыг гадагшлуулах нь аюулгүйг мэдэгдсэн.

Японы  Засгийн  газар     болон “Teрco” компанийн зүгээс үйлдвэрийг татан буулгахад орон зай гаргах, санамсаргүй гоожихоос урьдчилан сэргийлэхийн тулд цэвэршүүлээд далайд  урсгахаас өөр  аргагүй гэж үзэж байна. Хаягдал усыг гадагшлуулах төслийг эсэргүүцдэг БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас  “Далай бол  хүн төрөлхтний  өмч бөгөөд Фүкүшимагийн цөмийн хаягдал усыг далайд  цутгаж эхэлсэн нь олон улсын  эрх ашгийг үл тоомсорлож буй  хувиа хичээсэн, хариуцлагагүй үйлдэл” гэж  мэдэгджээ. Улмаар Хятад улс  Японы 10 мужаас хүнсний бүтээгдэхүүн импортлохыг хориглолоо. Токио хаягдал усыг цэвэршүүлээд далайд урсгах нь хор хөнөөлгүйг батлах хангалттай нотолгоо гаргаж чадаагүй байна.

Х.Эрдэнэзаяа 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
З.Даваасүрэн: Эмэгтэйчүүд байгаа газар арга билиг зохицолдож, төрийн ш… 23 цагийн өмнө
ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володин Монгол Улсад албан ёсны айлчлал … 23 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Ю.Цэдэнбал шинэчлэлт, их бүтээн байгуулалт хийж чадса… Өчигдөр
Багануур дүүргийн МАН-ын хорооны дэргэдэх төрийн бус байгууллагын дарг… Өчигдөр
С.Даваасүрэн: Багануур дүүрэг нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэм… Өчигдөр
Т.Отгонболд: Намын хорооны үнэт зүйл нь гишүүд дэмжигчид байдаг Өчигдөр
​ Ц.Сандаг-Очир: Бид хөгжлийн шинэ шатаа зүүн бүсийн тулгуур хот гэж х… Өчигдөр
Өрсөлдөх чадвар, амьдралын чанарыг чухалчилдаг Багануур дүүргийн МАН Өчигдөр
​ Сайн бас саар мэдээ дагуулсан долоо хоног Өчигдөр
Улаанбаатарт 19 хэм дулаан байна Өчигдөр
Их хүмүүнтэй уулзахад сайн Өчигдөр
Нэг ангийн сурагчид бөөлжиж, суулгасан зовууртайгаар эмнэлгийн тусламж… Өчигдөр
Согтуу жолооч гарцаар гарч явсан хоёр хүүхдийг дайрч, нэг нь газар дээ… Өчигдөр
Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа Өчигдөр
Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид БНТУ-д айлчилж байна Өчигдөр
Эрсдэлийг бууруулахад хэнийг ч орхигдуулалгүй хамруулахыг НҮБ чухалчла… Өчигдөр
Улаанбаатар, Тяньжин хотын хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр
“Хөгжлийн бодлого төлөвлөлт, тайлагналт” сэдэвт сургалт боллоо Өчигдөр
Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжл… Өчигдөр
Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна Өчигдөр