​ Таксин Шинаватраг улс төрийн тохиролцоо хийсэн гэж шүүмжиллээ



Тайландын Ерөнхий сайд асан Таксин Шинаватра 15 жил дүрвэсэний эцэст өнгөрсөн мягмар гарагт эх орондоо эргэн иржээ. Түүнийг ирсэн даруйд нь баривчилж, Дээд шүүхээс авлигын хэргээр найман жил хорих ял оноолоо.  Таксиныг   Бангкок хотод ирснээс хэдхэн цагийн дараа Тайландын парламент бизнесийн магнат Сретта Тависиныг Ерөнхий сайдаар батлав. Сретта бол Шинаватрагийн гэр бүлтэй холбоотой эвслийг тэргүүлдэг.

Өдгөө тус эвсэлд Таксин болон түүний дүү Йинглак нарыг Ерөнхий сайдын суудлаас буулгаж цэргийн эргэлт хийсэн намууд багтаж байна.  Ажиглагчдын дүгнэснээр эвслийн Засгийн газар Таксины ялыг богиносгож, улс төрийн тохиролцоо хийжээ.  Нөгөөтэйгүүр,  Таксин улс төрийн тавцанд эргэн ирснээр  дэмжигчдийнхээ итгэлийг оллоо.  

Хятад гаралтай Шинаватрагийн  баян гэр бүл   20 гаруй жилийн турш Тайландын улс төрд ноёрхжээ. Таксин 2001 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж,  Ерөнхий сайд болсон. Таксин ядуусын төлөө тэмцэгч гэдгээрээ олон нийтэд танигдаж, хөдөөгийн хөгжил, эрүүл мэндийг дэмжих бодлого баримталж, олон сая иргэн, ялангуяа хүн ам ихтэй ч харьцангуй ядуу  нутагт амьдардаг хүмүүсийн дэмжлэгийг  хүлээсэн.  

Гэвч түүний Засгийн газар улс орны дотоод хагарлыг улам хурцатгаж, хотыг хөдөөгийн хүн амтай, баячуудыг ядуустай, хойд болон зүүн хойд бүс нутгийг Бангкокийн эсрэг чиглүүлсэн юм. Арми, шүүх засаглал, хүнд суртал, Бангкокийн элит болон хааны удмынхнаас бүрдсэн консерватив тогтолцоо нь түүний засаглалыг авлигад идэгдсэн, авторитар болж,  нийгмийн дэг журамд заналхийлсэн гэж үздэг. Мөн Шинаватраг  шүүмжлэгчид үндэстний нэр хүндийн илэрхийлэл хаант засаглалд заналхийлсэн гэж буруутгадаг.

Х.Эрдэнэзаяа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
З.Даваасүрэн: Эмэгтэйчүүд байгаа газар арга билиг зохицолдож, төрийн ш… 23 цагийн өмнө
ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володин Монгол Улсад албан ёсны айлчлал … Өчигдөр
Д.Амарбаясгалан: Ю.Цэдэнбал шинэчлэлт, их бүтээн байгуулалт хийж чадса… Өчигдөр
Багануур дүүргийн МАН-ын хорооны дэргэдэх төрийн бус байгууллагын дарг… Өчигдөр
С.Даваасүрэн: Багануур дүүрэг нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэм… Өчигдөр
Т.Отгонболд: Намын хорооны үнэт зүйл нь гишүүд дэмжигчид байдаг Өчигдөр
​ Ц.Сандаг-Очир: Бид хөгжлийн шинэ шатаа зүүн бүсийн тулгуур хот гэж х… Өчигдөр
Өрсөлдөх чадвар, амьдралын чанарыг чухалчилдаг Багануур дүүргийн МАН Өчигдөр
​ Сайн бас саар мэдээ дагуулсан долоо хоног Өчигдөр
Улаанбаатарт 19 хэм дулаан байна Өчигдөр
Их хүмүүнтэй уулзахад сайн Өчигдөр
Нэг ангийн сурагчид бөөлжиж, суулгасан зовууртайгаар эмнэлгийн тусламж… Өчигдөр
Согтуу жолооч гарцаар гарч явсан хоёр хүүхдийг дайрч, нэг нь газар дээ… Өчигдөр
Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа Өчигдөр
Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид БНТУ-д айлчилж байна Өчигдөр
Эрсдэлийг бууруулахад хэнийг ч орхигдуулалгүй хамруулахыг НҮБ чухалчла… Өчигдөр
Улаанбаатар, Тяньжин хотын хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр
“Хөгжлийн бодлого төлөвлөлт, тайлагналт” сэдэвт сургалт боллоо Өчигдөр
Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжл… Өчигдөр
Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна Өчигдөр