Экспорт нэмэгдэж, эдийн засаг өслөө


Валютын нөөц нэмэгдсэнээр төгрөгийн ханш тогтвортой байх нөхцөлийг баталгаажууллаа

“Монгол Улсын эдийн засгийн өсөлт сайн байна. Төсвийн орлого даван орж ирж байна. Валютын нөөц аажмаар нэмэгдэж байгаа. Эдийн засгийн үндсэн үзүүлэлт хэвийн байна” гэдгийг Эдийн засаг, хөгжлийн сайд онцоллоо.

Валютын нөөц 3.933 сая ам.долларт хүрчээ

Монгол Улсын гадаад валю­тын албан нөөц 2023 оны найм­дугаар сарын эцэст 3,933 сая ам.доллар болжээ. Энэ нь өн­гөрсөн сарынхаас 106 сая ам.дол­лараар нэмэгдсэн байна.  Ин­гэснээр “Валютын нөөц дөрвөн  тэрбумд хүрэхэд 67 сая ам.доллар дутуу байна. Валютын нөөц нэмэгдэх нь төгрөгийн ханш тогтвортой байхад чухал нөлөө үзүүлдэг” гэдгийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын цагаар мэдээлэв.

Экспорт цар тахлын өмнөх үеийнхээс өсжээ

Засгийн газар 2023 оны эдийн засгийн өсөлтийг цар тахлын өмнөх жилийн хэмжээнд хүргэнэ гэсэн зорилт тавьсан.  Оны эхний найман сарын байдлаар Монгол Улсаас гарч байгаа  нүүрсний экспортын хэмжээ 41 сая ам.дол­ларт хүрсэн байна. Энэ нь цар тахлын өмнөх үеэс 16 сая ам.доллароор нэмэгджээ. Зэсийн баяжмалын экспорт оны эхний найман сарын байдлаар 1.2 сая тоннд хүрчээ. Энэ нь цар тахлын өмнөх үе буюу 2019 онтой харьцуулахад 45 мянган тонноор өссөн үзүүлэлт. Ингэснээр төлбөрийн баланс эерэг гарч, валютын нөөц нэмэгдэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ.

Уул уурхайн биржийн хуулийн хэрэгжилт үр дүнгээ өгөв

Уул уурхайн биржийн тухай хуулийг өнгөрсөн долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Тус хуулийн 10 ду­гаар зүйл дэх Биржээр арил­жаалах бүтээг­дэхүүнд:

•Биржээр арилжаалах бүтээг­дэхүүний нэр төрөл, ангиллыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал болгосны дагуу Засгийн газар батална.

•Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нут­гийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн борлуулах энэ хуулийн 10.1-д заасан уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр заавал арилжина гэж заасан билээ. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэн нь хуулийн дээрх заалттай салшгүй холбоотой. Хууль хэрэгжсэний үр дүнд биржээр худалдах нүүрсний хэмжээ, үнэ өссөн байна.

Жонш, төмрийн хүдрийг биржээр арилжаална

Цаашдаа уул уурхайн салбарын үйл ажиллагаа, гэрээ хэлцлийг ил тод болгосноор Монгол Улсад өгөх  үр ашгийг өндөр байлгахад Засгийн газар анхаарч ажиллаж байгаа билээ. Тиймээс ч уул уурхайн биржээр зөвхөн нүүрс биш жонш, төмрийн хүдэр арил­жаалах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Үүнтэй холбоотой бэлтгэл ажлыг хийж, дуусгавар болгожээ. Ингээд энэ сараас жонш, төмрийн хүдрийг биржээр арилжаалахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгоод байгаа аж. Дараагаар нь мөнгө, зэсийг биржээр арилжаалахаар бэлтгэл ажлыг хангах үүрэг чиг­лэлийг Засгийн газраас өглөө.

 

Биржийн бүтээгдэхүүнийг хилийн тусгай гарцаар гаргана

Биржээр арилжаалж байгаа бүтээгдэхүүнүүдийг хил дээр тусгай гарцаар гаргах үүргийг мөн Засгийн газар өгөөд байна. Бирж дээр уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалахад хилээр тусгай гарцаар гаргах асуудлыг холбогдох яамд  ойрын үед ажил хэрэг болгох юм байна.

Ингэснээр биржээр олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг өндөр үнээр арилжаалж, биржээр арилжаалсан бүтээгдэхүүн хил дээр саатахгүй, хурдан гардаг байх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Биржээр арилжаа хийхэд өрсөлдөөн үүссэнээр аж ахуйн нэгжүүдэд ч эергээр нөлөөлнө гэж Засгийн газар үзэж байна. Энэ талаарх бодит тооцоолол ч гарчээ.

Нүүрсийг биржээр арилжаалснаар өмнө нь уурхайгаар борлуулж байсан борлуулалтаас 500 тэрбум төгрөгийн зөрүү гарсан байна. Тиймээс гэрээ хэлцлийг ил тод, нээлттэй, биржээр явуулж байгаатай холбоотой юм. Нөгөөтэйгүүр  хил дээр борлуулж байгаа нүүрсний чанар, жолооч нар хил гарах гэж хүлээлтэд шилждэг асуудал нийтийг бухимдуулдаг. Энэ зуршлыг арилгахаар хил дээр борлуулж байгаа нүүрснээс  дээж авах лабораториудыг ашиглалтад оруулах, нэвтэрч байгаа тээврийн хэрэгслийг шуурхай явуулах зорилгоор хол­богдох байгууллагуудад үүрэг өгөөд байна. Дээрх үүрэг, чиг­лэлийг хэрэгжүүлснээр экспорт нэ­мэгдэж, валютын нөөцөө ар­вижуулж, төгрөгийн ханш сул­рахгүй байх юм.

Биржээр нүүрсээ арилжаалаагүй “Таван толгой” ХК-тай  эвлэрэхгүй

“Таван толгой” ХК-д бүрэн эрхт төлөөлөгчийн ажиллах хугацаа дууссаны дараа тус компани биржээр нүүрс худалдахаа зогсоожээ. Тиймээс “Хилээр зөвхөн биржээр арилжаалагдсан бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүл­дэг байх”-ыг  гааль, татварынхан автомат бүрдүүлэлтийн системд үүрэг болгосон байна. Уул уур­хайн салбарын үйл ажиллагааг ил тод болгох, борлогдож байгаа бүтээгдэхүүнээсээ авдаг орлогоо нэмэгдүүлэх, хариуцлагатай байхыг компаниудад анхааруулж байгаа юм. Цаашлаад экспортын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлж, үйл ажиллагааг нь оновчтой болгох аж. Махны экспорт  өссөн, ноолуурын үнэ өмнөх жилүүдтэй харьцуулахад өндөр байгаа юм. Засгийн газар уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортоо нэмэгдүүлэх бодлого баримталж байна. 

Н.Энхлэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №033/24564/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
З.Даваасүрэн: Эмэгтэйчүүд байгаа газар арга билиг зохицолдож, төрийн ш… Өчигдөр
ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володин Монгол Улсад албан ёсны айлчлал … Өчигдөр
Д.Амарбаясгалан: Ю.Цэдэнбал шинэчлэлт, их бүтээн байгуулалт хийж чадса… Өчигдөр
Багануур дүүргийн МАН-ын хорооны дэргэдэх төрийн бус байгууллагын дарг… Өчигдөр
С.Даваасүрэн: Багануур дүүрэг нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэм… Өчигдөр
Т.Отгонболд: Намын хорооны үнэт зүйл нь гишүүд дэмжигчид байдаг Өчигдөр
​ Ц.Сандаг-Очир: Бид хөгжлийн шинэ шатаа зүүн бүсийн тулгуур хот гэж х… Өчигдөр
Өрсөлдөх чадвар, амьдралын чанарыг чухалчилдаг Багануур дүүргийн МАН Өчигдөр
​ Сайн бас саар мэдээ дагуулсан долоо хоног Өчигдөр
Улаанбаатарт 19 хэм дулаан байна Өчигдөр
Их хүмүүнтэй уулзахад сайн Өчигдөр
Нэг ангийн сурагчид бөөлжиж, суулгасан зовууртайгаар эмнэлгийн тусламж… Өчигдөр
Согтуу жолооч гарцаар гарч явсан хоёр хүүхдийг дайрч, нэг нь газар дээ… Өчигдөр
Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа Өчигдөр
Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид БНТУ-д айлчилж байна Өчигдөр
Эрсдэлийг бууруулахад хэнийг ч орхигдуулалгүй хамруулахыг НҮБ чухалчла… Өчигдөр
Улаанбаатар, Тяньжин хотын хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр
“Хөгжлийн бодлого төлөвлөлт, тайлагналт” сэдэвт сургалт боллоо Өчигдөр
Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжл… Өчигдөр
Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна Өчигдөр