Конгресс “түрийвчний эрх мэдэл”-ээ ашиглав


АНУ-ын Төлөөлөгчдийн танхим буюу Конгресс улс төрийг бужигнуулж болзошгүй төрийн байгууллагын зогсолтоос урьдчилан сэргийлж, санхүүжилтийн тухай хуулийн төслийг баталлаа. Хэрэв санхүүжилтийн тухай хуулийг батлаагүй бол холбооны агентлагууд үүдээ барьж, хоёр сая гаруй албан хаагч цалингүй болох байсан. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден уг хуулийн төслийг Ардчилсан намын хяналтад байдаг Сенатын танхим дэмжсэний дараа гарын үсэг зуржээ. Төлөөлөгчдийн танхим дахь Бүгд найрамдах намын гишүүд Засгийн газраа түр санхүүжүүлэх саналыг дэмжсэн нь  эв нэгдлийн ховор үзүүлбэр байв.  Хэдийгээр эцсийн мөчид төрийн үйлчилгээг сунгах хуулийн төсөл баталж мухардлаас гарсан ч 45 хоногийн завсарлагатай санхүүжилтийн цаг дуусахаас өмнө улстөрчид тохиролцоонд хүрэх ёстой.   Үгүй бол шатдаун зарлана. АНУ-ын Үндсэн хуульд зааснаар Конгресс санхүүгийн хуулийн төслүүд, тэр дундаа холбооны эрх баригчдын жилийн төсөвтэй холбоотой хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэх онцгой эрхтэй. Ийм хуулийн төслүүдийг Конгрессоор бүрэн дэмжүүлсний дараа Ерөнхийлөгчөөр гарын үсэг зуруулахаар Цагаан ордон руу илгээдэг. Энэхүү "түрийвчний эрх мэдэл" нь Конгрессоос гүйцэтгэх засаглалд үзүүлэх дарамт шахалтын  гол хөшүүрэг юм.

 

Цагаан ордны шахалтыг үл тоов

 

Конгресс дахь Бүгд найрамдах намын гишүүд  2024 оны санхүүгийн жилд засгийн газрын зардлыг 120 тэрбум ам.доллароор танахыг шаардсан. Тэд өнгөрсөн тавдугаар сард өрийн таазны талаар Ерөнхийлөгч Жо Байдентай тохиролцсон төсвийг хэтэрхий "өгөөмөр" гэж үзжээ. Цагаан ордон болон Сенатын танхимыг хянадаг Ардчилсан намынхан шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй. Украинд цэргийн тусламж үзүүлэх тухай асуудал ч мөн ширүүн маргаан үүсгэсэн. Конгресс Цагаан ордны уриалга, Ардчилсан намын гишүүдийн хүчин чармайлтыг үл харгалзан Засгийн газрын зардлын хэлэлцээрт Украинд тусламж үзүүлэхийг хориглолоо.  Ерөнхийлөгч Байден Украин болон бусад олон улсын хэрэгцээнд нэмэлт 24 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр Конгресст шахалт үзүүлсэн. Эх сурвалжуудын мэдээлснээр, Сенат Киевт зургаан тэрбум орчим ам.доллар илгээх тухай хуулийн төслийг санал болгожээ. Украины Ерөнхийлөгч В.Зеленский өнгөрсөн сард АНУ-д айлчлахдаа Байден болон цэргийн дээд албан тушаалтнуудтай уулзаж нэмэлт тусламж хүсчээ. Байдены засаг захиргаа 2022 оны хоёрдугаар сараас хойш Украинд 75 тэрбум ам.долларын тусламж үзүүлээд байна. АНУ-ын Засгийн газар 1980 оноос хойш арав гаруй удаа үүдээ барьжээ. Гэтэл бусад улсын Засгийн газар дайн, хувьсгал, гамшиг, Үндсэн хуулийн хямралын үед ч үйл ажиллагаагаа зогсоогоогүй.  Дэлхийн хамгийн хүчирхэг гүрний эрх баригчид төрийн үйлчилгээг зогсоож, эдийн засгийн өсөлтийг бууруулсан  шатдаун зарладаг Америкийн холбооны засаглалын тогтолцоотой холбоотой. АНУ-ыг үүсгэн байгуулагчдын буулт хийх, зөвшилцөхийг дэмжих зорилгоор зохион бүтээсэн бүтэц сүүлийн үед эсрэгээр нөлөөлөх болжээ. Засгийн газар Конгрессын зөвшөөрөлгүйгээр гэрээ байгуулахыг хориглодог. Гэтэл  1980 оноос Засгийн газар төсөвгүй, зарлагагүй ч гэсэн илүү хатуу байр суурьтай болсон. АНУ-ын төрийн байгууллагууд 1981 онд Ерөнхийлөгч Рональд Рейган санхүүжилтийн хуулийн төсөлд хориг тавьсны дараа анх удаа үүдээ барьжээ.  Хамгийн сүүлд 2018 оны арванхоёрдугаар сарын 21-нээс 2019 оны нэгдүгээр сарын 25 хүртэл түүхэнд урт шатдаун зарласан.

 

Төлөөлөгчдийн танхимын даргыг огцрууллаа

 

Төсвийн үймээнтэй зэрэгцэн  Конгресс түүхэндээ анх удаа спикерээ огцрууллаа. Барууны радикал намын цөөн хэсэг Кевин Маккартийн эсрэг байр сууриа илэрхийлж, Ардчилсан намынхны дэмжлэгээр огцруулах санал хураалт зарласан. Конгрессын гишүүдээс 216 нь дэмжиж, 210  нь эсрэг санал өгчээ.  Энэ үйл явдал Маккартийн улс төрийн сул дорой байдал,  Бүгд найрамдахчуудын хуваагдлыг харууллаа. Спикерийг огцруулах  үйл явцыг  төлөөлөгч Мэтт Гаетц удирдсан бөгөөд хатуу үзэл баримтлалтай консерваторуудын нэгдэл Маккартийг сөрөн зогссон.  Төлөөлөгчдийн танхим даргагүй болсноор АНУ-ын улс төр хэсэг хугацаанд бужигнаж эмх замбараагүй байх магадлалтай. Түүнчлэн Ерөнхиийлөгчийн сонгууль ойртож байхад Бүгд найрамдахчуудыг улам хагаралдуулна. Конгресст шинэ спикерийн төлөөх өрсөлдөөн хэдийнэ эхэлжээ. Төлөөлөгчдийн танхимыг Патрик МакХенри түр орлож байгаа.  АНУ-ын парламентын дүрэмд түр спикерийг хэрхэн томилох, түүний эрх үүргийн талаар тусгаагүй аж.  Төсвийн асуудлаас болж Бүгд найрамдах намын гишүүд дотроо  зөрчилтэй байгаа. Гэвч Бүгд найрамдах намын хатуу чиг шугам баримтлагч гишүүдийн шаардаад байгаа төсвийн зардлыг огцом танах саналыг уг хуулийн төсөлд тусгаагүйд сэтгэл дундуур байгаагаа ийнхүү илэрхийлж байна. Өөрөө хэлбэл, Маккарти түр санхүүжилтийн хууль батлахдаа ардчилагчидтай ойр хамтран ажилласан ч тус намын шаардлагыг тусгаагүй учир ийн эсэргүүцэлтэй тулжээ. Одоогоор Байдены засаг захиргаа санхүүгийн жилийн шинэ төсвийн хуулийг Украинд үзүүлэх тусламжийг багтааж, яаралтай батлахыг Конгрессоос шаардаж байна. Гэвч Бүгд найрамдах нам доторх дотоод зөрчил энэ мэтээр хурцдаж байгаа нь төсвийн хуулийн төслийг хэлэлцэхэд сөргөөр нөлөөлнө. Хэрвээ төсвийн төслөө ирэх сарын 15 гэхэд хэлэлцэн батлахгүй бол АНУ-ын холбооны Засгийн газрын үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоож магадгүй.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №037/24568/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 12 цагийн өмнө
Шатар бол цахим спорт 14 цагийн өмнө
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 15 цагийн өмнө
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 15 цагийн өмнө
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 15 цагийн өмнө
Товчхон 15 цагийн өмнө
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 16 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 17 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 17 цагийн өмнө
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 18 цагийн өмнө
​ Нүүр тахлах ганц музей 19 цагийн өмнө
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 19 цагийн өмнө
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 19 цагийн өмнө
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 19 цагийн өмнө
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 19 цагийн өмнө
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 19 цагийн өмнө
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 19 цагийн өмнө
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 20 цагийн өмнө
“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 10 шинэ автобусыг хот орчмын чиглэл… 21 цагийн өмнө
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 21 цагийн өмнө