Хүнсний далд зардал дэлхийн сорилт боллоо


Дэлхийн хүнсний системийн далд зардал 12.7 их наяд ам.доллар буюу дэлхийн ДНБ-ий 10 орчим хувьтай тэнцэж байна. Эрүүл мэнд, хоол тэжээлийн дутагдал, ядуурал, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багтаасан эдгээр зардал нь хөдөө аж ахуйн хүнсний системийн шийдвэрлэх ёстой томоохон сорилт юм. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын тайланд дурдсанаар далд зардлын 73 хувь нь халдварт бус өвчин үүсгэдэг хоолны дэглэмтэй холбоотой аж. Түүнчлэн одоогийн хүнсний системийн байгаль орчинд үзүүлэх нөлөө нь далд зардлын 20 гаруй хувийг эзэлж байна. Энэ бол эрүүл, тогтвортой хүнсний системийг дэмжих арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатайг харуулсан бодит тоо. 

 

“Үнийн шошго” чинээлэг улсад ч хамаатай

 Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) жил бүр гаргадаг тайландаа дэлхийн хүнсний үйлдвэрлэлийн далд зардлуудад "үнийн шошго" тавьснаар буруу хооллолтын үр дагавар болох чихрийн шижин, зүрхний өвчин зэрэг эмгэг үүсдэг. НҮБ-ын ХХААБ-ын хэлтсийн захирал Дэвид Лаборде “Энэхүү тайланд далд зардлын иж бүрэн үнэлгээг өгсөн бөгөөд дэлхийн хүнсний системийн сөрөг нөлөөллийг арилгахад чиглэсэн бодлого, санаачилгад тус дөхөм болно. Өндөр орлоготой улсын иргэд ядуурал, хоол тэжээлийн дутагдлын өртгийг үл тоомсорлодог. Энэ удаад тойрох эрхгүй. Хүнсний системийн дам нөлөөгөөр дэлхийн экологи түйлдаж байна. Нөгөөтэйгүүр улс орнууд баян чинээлэг болохын хэрээр хэт боловсруулсан хүнс, элсэн чихэр, өөх тос хүнсний ихэнх хувийг бүрдүүлдэг тул ирэх жилүүдэд санхүүгийн дарамт нэмэгдэнэ. Өнөөгийн дундаж орлоготой орнуудад 20 жилийн өмнө өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдал нийтлэг байсан. Өсөж торнихдоо шимтэй хүнс тэжээл идээгүй бол насанд хүрсэн хойноо хоолтой холбоотой өвчинд өртөмтгий болдог. Тиймээс эрүүл бус хооллолт нь дундаж орлоготой орнуудын тулгамдсан сэдэв болж магадгүй” гэжээ. Уг тайланд дурдсанаар одоогийн хүнсний систем орлого багатай орнуудад ядуурлыг нэмэгдүүлсэн. Буурай орнуудын хөдөө аж ахуй эрхлэгчид ургацынхаа үнэ, өгөөжийг бүрэн дүүрэн хүртэж чаддаггүй. Учир нь тэд ургацаа ихэвчлэн худалдаачид, үйлдвэрлэгчдэд зарж, багахан ашиг олдог. Энэ нь тэд эргээд шим тэжээлтэй хооллох чадваргүй болгож байна. Жишээлбэл, Угандад хөдөө аж ахуйн системийн далд зардал нь ДНБ-ий 20 хувьд хүрсэн. Их Британийн “Анагаах ухаан” сэтгүүлийн 2020 оны судалгаагаар тэжээлийн дутагдалтай хүүхэд хожуу зүрх судасны өвчин, глюкозын солилцоо алдагдах, бодисын солилцооны синдром үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Зарим оронд нийгмийн эрүүл мэндийн бодлого нь ХДХВ зэрэг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэдэг. Гэтэл өнөөдөр дэлхий даяар нас баралтын 74 хувь нь халдварт бус өвчнөөс шалтгаалж байна. Ялангуяа бага, дунд орлоготой орнуудад тохиолддог. Өсөн нэмэгдэж буй эдийн засгийн салбаруудыг шинэ зах зээл гэж үздэг. Ихэнхдээ зохицуулалтгүй, эсвэл зохицуулалтыг хэрэгжүүлэх чадваргүйгээс болж татагддаг. Тухайлбал, архины үйлдвэрлэл Африкийн орнуудад өндөр хувьтай байна. Колумб улс чихэрлэг ундаанаас гадна зарим сөрөг нөлөөтэй хүнсний бүтээгдэхүүнд татвар ногдуулж эхэлсэн. Энэ бол чинээлэг орнуудынхаас илүү хатуу байр суурь гэдгийг НҮБ-ын тайланд онцлоод, эрүүл, тэжээллэг хоол хүнсээр хангах нь хувь хүний сонголт биш, харин төрийн бодлого юм.

 

НҮБ: 820 сая хүн хоол хүнсний гачигдалтай амьдарч байна

 НҮБ-аас 2030 он хүртэл хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн 17 зорилго дэвшүүлсний нэг нь хүн төрөлхтөн өлсгөлөнгөөс ангижрах юм. Энэ нь зөвхөн өлсгөлөнгийн тухай асуудал биш, энэ нь байгаль дэлхийн нөөцийг зохистой хамгаалж ашиглан хүн төрөлхтнийг тэжээллэг чанартай хүнсээр хангалттай хэмжээгээр хангах тухай асуудал. Дэлхийн хэмжээнд 820 сая хүн хоол хүнсний гачигдалтай амьдарч байна. 2050 он гэхэд шим тэжээлийн дутагдалтай хүмүүс хоёр тэрбумаар нэмэгдэх төлөвтэй байгаа өнөөгийн нөхцөлд өлсгөлөнгөөс ангижрах зорилгод хүрэхийн тулд хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тогтолцоонд далайцтай өөрчлөлт хийх шаардлагатай байна. Хөдөө аж ахуйд дорвитой хөрөнгө оруулалт хийж бүтээмжийг нэмэгдүүлэх, хүнсний үйлдвэрлэлийг тогтвортой байлгах нь чухал. Ойрхи Дорнод болон Африкт болж буй зэвсэгт мөргөлдөөн, дэлхийн дулаарлаас үүдэлтэй ган гачиг, үер ус нь хүнсний аюулгүй байдлыг алдагдуулж байна гэж НҮБ-ын шинжээчид үзэж байна. 

Зүүн өмнөд Ази, Баруун Ази зэрэг нутгуудад цаг уурын үзэгдлээс болж хүнсний аюулгүй байдлын асуудал улам доройтож байна. 2017 оны эхээр Өмнөд Судан өлсгөлөнд нэрвэгдсэнээр зарлаж, Зүүн-хойд Нигер, Сомали, Йемен нар өлсгөлөнд нэрвэгдэх өндөр эрсдэлтэй орнуудын эгнээнд багтах болсон. Тайланд “Одоо байгаа түвшин нэмэгдэж, өлсгөлөнгийн шинэ эрин үе эхлэх эсэх нь тодорхойгүй байгаа ч 2030 он гэхэд дэлхийн дахины хэмжээнд өлсгөлөнг эцэс болгоно хэмээсэн амлалтаа хэрэгжүүлэхэд томоохон сорилт тулгарч байна” гэжээ. Дэлхий нийтэд өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн дийлэнх хувийг Азийн 520 сая хүн бүрдүүлж байна. Гэвч Африкийн нийт хүн амтай харьцуулж харвал дээрх тоо харьцангуй ойлголт юм. Тэнд нийт хүн амын 20 хувь буюу 243 сая хүн өлөн зэлмүүн амьдарч байгаа бөгөөд Өмнөд Африкт энэ үзүүлэлт 34 хувь болтлоо өссөн. Дэлхийн хэмжээнд тураалд орсон таваас доош насны 155 сая хүүхэд байна гэж уг тайланд мөн дурджээ. Ази тив дэх эдийн засгийн хурдацтай өсөлтөөс шалтгаалан өлсгөлөнгийн хэмжээ сүүлийн жилүүдэд огцом багассан. Хоёр жилийн өмнө НҮБ-ын гаргасан тайланд, 1990 оноос хойш 200 сая хүн өлсгөлөнгийн аюулаас ангижирсан гэж байсан юм.

 Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №042/24573/



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 19 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 22 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 23 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 23 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 23 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр