Газын эмнэлэг дайны талбар боллоо


Израилын цэргүүд “Хамас” бүлэглэлд цохилт өгөх зорилгоор Газа хотын хамгийн том “Аль-Шифа” эмнэлэг рүү дайралт хийж байна. Палестинчууд “Аль-Шифа”-г онилсон дайралтуудыг  Израил Газын зурвас дахь энгийн иргэдийн амь насыг үл тоомсорлож буйн нотолгоо гэж мэдэгдсэн. Харин Израилын тал  “Хамас” энгийн иргэдийг амьд бамбай болгон ашигласны жишээ гэжээ. Газын зурвас дахь бусад эмнэлгийг мөн адил аргаар “Хамас” ашигласныг мөн дурджээ. Яаралтай тусламжийн багаж хэрэгсэл, цахилгаангүй  болсон эмнэлгийн ажилтнууд гал зогсоохыг уриалж, олон улсын байгууллагад хандлаа. Цахилгаангүй учир эрчимт эмчилгээний эмч нар  дутуу төрсөн нярайг аврахын тулд тугалган цаасаар ороож буй бичлэгээ НҮБ-д илгээжээ. Газын зурваст хүмүүнлэг ёсны үүднээс цуврал байдлаар түр гал зогсоохыг уриалсан тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл баталжээ. 12 улс уг тогтоолыг батлахыг дэмжсэн бол АНУ, ОХУ, Их Британи гэсэн гурван улс түдгэлзсэн байна. Тогтоолд “НҮБ-ын хүмүүнлэгийн агентлагууд, тэдгээрийн түншлэгч байгууллагуудаас үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийг бүрэн бүтэн байдлаар, богино хугацаанд, аюул саадгүйгээр хүргэх үүднээс олон улсын хүмүүнлэгийн хууль тогтоомжид нийцүүлэн Газын зурваст яаралтай гал зогсоож, хүмүүнлэгийн зурвас гаргахыг” уриалжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Европын холбоо БНХАУ-тай харилцаагаа зузаатгахыг хүслээ 51 минутын өмнө
Б.Солонгоо: СДМЭХ-ноос “Реформ ба эмэгтэйчүүд” сургалтыг орон даяар зо… 1 цагийн өмнө
Нотлох баримтаар далд эдийн засаг, нууц эздийг илчилсэн нүүрсний сонсг… 1 цагийн өмнө
Малчид, тээвэрчид, ард, иргэдийн анхааралд! 1 цагийн өмнө
Улаанбаатарт 17 хэм хүйтэн байна 1 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 1 цагийн өмнө
Монгол Улс анх удаа боловсролын чанараа үнэлүүлэв 2023/12/08
Б.Анар: Эрүүл мэнд, байгаль орчны салбарт процессын дахин инженерчлэл … 2023/12/08
Ү.Төмөрхуяг: “Дулааны цахилгаан станц-4”-т эрсдэл хуримтлагдаад байна 2023/12/08
Эрчим хүчний хэмнэлтийн хүрээнд хийж буй ажлууд 2023/12/08
Яагаад эрчим хүчээ хэмнэх ёстой вэ 2023/12/08
П.Товуудорж: Хэмнэлтийг дадал болгох үүднээс “Тогоо тохируулъя 17-22” … 2023/12/08
Ид ачааллын үе эхлээгүй ч “ДЦС-3” бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна 2023/12/08
М.Баярмагнай: Эрчим хүчээ хэмнэвэл оргил ачааллыг хүндрэлгүй давахад д… 2023/12/08
Э.Түвшинчулуун: Эрчим хүчний салбар 2023 онд 74 орчим тэрбумын алдагда… 2023/12/08
Эх оронч сэтгэл эрчим хүчээ хэмнэхээс эхэлнэ 2023/12/08
Шинэ жилийн баярууд, ширүүхэн маргаантай 7 хоног 2023/12/08
ШУУД: Хүний эрхийн үндэсний форум болж байна 2023/12/08
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллы… 2023/12/08
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын эхний шат өндөрлөв 2023/12/08