АНУ, БНХАУ-ын харилцаа “дулаарч” эхэллээ



БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АПЕК) форумын дээд хэмжээний уулзалтад оролцохоор АНУ-ыг зорьсон билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНХАУ-ын даргыг  Сан-Франциско хотоос өмнө зүгт орших Филоли эдлэнд өнгөрсөн лхагва гарагт  хүлээн авч уулзлаа. Хоёр улсын Төрийн тэргүүний уулзалт  дөрвөн цаг үргэлжилсэн.

 Уулзалтын гол сэдэв  Бээжин, Вашингтоны харилцааг  хурцатгахад нөлөөлсөн дарамт шахалтуудад төвлөрч байлаа. Талууд батлан хамгаалах харилцаа холбоогоо сэргээж, хиймэл оюун ухаан, хар тамхины наймаатай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах ажлын хэсгүүдийг байгуулж, харилцаагаа өргөжүүлэхээр тохиролцсон нь уулзалтын үр дүн байв. Үүнээс гадна Байден, нислэгийг нэмэгдүүлэх, хоёр улсын хооронд оюутан солилцох, боловсрол, соёл, спорт, бизнесийн харилцааг өргөжүүлэхээр тохиролцжээ. 

Бээжингийн мэдээлж буйгаар  Төлөөлөгчдийн танхимын дарга асан Нэнси Пелоси 2022 оны наймдугаар сард Тайваньд айлчилсны дараа  цэргийн харилцаагаа сэргээх яриа хэлэлцээр зохион байгуулахыг хүсжээ.  Мөн Тайванийн эсрэг цэргийн ажиллагаа явуулахаар төлөвлөөгүйгээ мэдэгдсэн. Ерөнхийлөгч Жо Байден, Хятад улсын дарга Ши Жиньпин нар  хар тамхи хэтрүүлэн хэрэглэх гол шалтгаан болох опиоид фентанилын эх үүсвэртэй тэмцэхэд хамтран ажиллахаар тохиролцсон гэж Цагаан ордны мэдээнд онцолжээ.  Гэрээний дагуу БНХАУ фентанилын прекурсор үйлдвэрлэдэг дотоодын химийн компаниудад хяналт тавина. 

Ши Жиньпин АНУ-ын хөрөнгө оруулалтыг татна

Хятадын удирдагчийн 2017 оноос хойш  АНУ-д хийж буй анхны айлчлал олон улсын анхаарлыг татсан. Ялангуяа Цагаан ордны тэргүүнтэй хийсэн уулзалт Хятад, Америкийн харилцааг тогтворжуулж, дэлхийн эдийн засгийг сэргээхэд шинэ түлхэц өгнө гэдэгт шинжээчид их найдаж байна. Хоёр улсын харилцаа энэ онд тааламжгүй байсан.  АНУ-ын өндөр технологийн экспортод тавьсан хязгаарлалт хурцадмал байдлыг улам дэвэргэжээ.

 Ажиглагчид  АНУ, БНХАУ-ын харилцаа  1979 онд дипломат харилцаа тогтоосноос хойш доод цэгтээ хүрч магадгүйг анхааруулж байв.  Тайвань, худалдаа, хүний эрх, дэлхийн засаглал зэрэг асуудлаар хоёр тал санал зөрөлддөг нь нууц биш. Гэхдээ Бээжин яриа хэлэлцээр хийх Вашингтоны саналыг  эсэргүүцэхээ больсон. АНУ, Хятадын албаны хүмүүс зэвсгийн хяналт, макро эдийн засаг, цаг уурын өөрчлөлт зэрэг сэдвээр хэлэлцээр хийсэн. 

Харин цар тахлаас хойш гадаад айлчлалд анхаарал хандуулахаа больсон Ши Жиньпин дарга АНУ-д айлчилсан нь ажиглагчдыг гайхшируулсан юм. Тэрбээр “БНХАУ, АНУ-ын харилцааг сайжруулах мянга мянган шалтгаан байгаа. 

 Харин сүйтгэх шалтгаан байхгүй” гэж хэлсэн.  Цагаан ордны тэргүүнтэй уулзахдаа Хятад улсын дарга Ши Жиньпин “Дэлхий нийт цар  тахлыг давсан ч нөлөөлөл нь арилаагүй байна. АНУ, БНХАУ-ын харилцаа бол олон улсын хамгийн чухал хоёр талт харилцаа. Ерөнхийлөгч Байдентай хамтдаа хоёр орны  ард түмэн, дэлхий дахин, түүхийн өмнө  үүрэг хариуцлага хүлээж байна. Хоёр их гүрэн бие биеэсээ нүүр буруулах нь зөв сонголт биш.  Хэн хэн нь зөрчилдөөн, сөргөлдөөнийг тэвчиж, харилцаагаа үр дүнд хүргэцгээе” хэмээжээ.  Ши Жиньпин АНУ-ын бизнес эрхлэгчидтэй оройн зоог барих бөгөөд Америкийн компаниудын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг  эрмэлзэж байна.

Жо Байден дипломат ур  чадвараа  харуулахыг зорьж байна

Вашингтон энэ удаагийн уулзалтаар тодорхой үр дүнд хүрэхийг эрмэлзэж байна. Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан “Ерөнхийлөгч Байден нарийн төвөгтэй харилцааг зохицуулахад нүүр тулсан дипломат харилцааг чухалчилдаг. Тиймээс Хятад улсын даргатай удаан хугацаанд харилцаж байгаа” гэжээ.  Харин Карнегийн сангийн Хятад дахь төлөөлөгчийн газрын ахлах шинжээч Натаниэль Шер энэхүү уулзалт нь АНУ, Хятадын харилцаанд эергээр нөлөөлнө гэж үзсэн. Одоогийн нөхцөл байдалд АНУ, БНХАУ-ын харилцаа шууд сайжирахгүй.

Дэлхийн эдийн засгийн хүчирхэг хоёр гүрний харилцаа  дордохгүй гэдэг нь олзуурхууштай. Гэхдээ  хамгийн маргаантай асуудал бол Тайвань хэвээр байна. Тухайн үеийн Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси аралд айлчилсны дараа Бээжин Вашингтонтой цэргийн харилцаагаа тасалсан. Үүний дараа Америкийн тагнуулынхан Хятад улс цөмийн хүчин чадлаа нэмэгдүүлж байна гэж мэдээлжээ. 

Ойрхи Дорнод дахь өнөөгийн мөргөлдөөнийг даамжруулахгүйн тулд Иранд үзүүлэх нөлөөгөө ашиглахыг Байден Хятад улсын даргаас хүсэх байх. Жо Байден гадаад бодлогын салбарт туршлагатай.  Олон улсын хурцадмал байдлыг намжаах  боломжийг олгосон нь түүний нэр хүндийг өсгөж магадгүй. Байден гадаад бодлогын хямралыг даван туулах чадвартайгаа харуулахыг  хүссэн.

 Мөн АНУ-д гадаад, дотоод бодлогын олон хямралтай байсан ч бүс нутагтаа анхаарлаа төвлөрүүлэх шийдвэр, санхүүгийн эх үүсвэр байгааг харуулахыг зорьж байна. Уулзалтын дараах хэвлэлийн бага хурлын үеэр “Ши Жиньпинд итгэдэг үү” гэсэн сэтгүүлчийн асуултад Ерөнхийлөгч Байден “Итгэ, бас  шалга” гэсэн хэлц үгээр хариулжээ. Хоёр улсын өрсөлдөөн  мөргөлдөөнд авталгүй, харилцаагаа хариуцлагатай зохицуулах ёстойг онцолсон Ерөнхийлөгч Байден “Бид өрсөлдөөнийг зөрчилдөөн болгохгүй” гэжээ. Тэрбээр уур амьсгалын өөрчлөлт, хар тамхины эсрэг тэмцэх, хиймэл оюун ухаан зэрэг салбарт хамтран ажиллахыг санал болгожээ.   

Сонирхуулахад, тэд Барак Обама, Ху Жинтао нарын  засаг захиргааны үед хэд хэдэн удаа уулзсан. Тэр үед Жо Байден дэд Ерөнхийлөгч байсан бөгөөд  Ши Жиньпинийг шулуун зантай, илэн далангүй ярилцдаг гэж тодорхойлсон удаатай. Цагаан ордон Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд цэвэр эдийн засгийн хөрөнгө оруулалтыг дэмжих, авлига, татварын бодлого боловсруулах шинэ санаачилга гаргах төлөвтэй байна. Энэ нь Бээжингийн бүс нутаг дахь арилжааны хүчийг сөрөх зорилготой өнгөрсөн онд зарласан эдийн засгийн стратеги юм.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №043/24574/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 20 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 23 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 23 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 23 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 23 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр