Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан хэт халалт 2024 онд дээд түвшинг давах төлөвтэй байна


Өнгөрөгч 2023 он түүхэн дэх хамгийн халуун жил болж, дэлхийн өнцөг булан бүрт урьд өмнө хэзээ ч байгаагүй эрс тэс цаг агаарын үзэгдлүүд тохиолдсон билээ.

Дэлхий цаг уурын судалгааны байгууллагаас 120 гаруй цаг агаарын үзэгдлүүдийг шинжлэн судалж, хүний буруутай үйл ажиллагааны сөрөг нөлөөлөл хангалттай хүчтэй нөлөө үзүүлсэн гэдгийг тогтоосон байна.

Тухайлбал, Африкт гурван жил үргэлжилсэн ган гачгийн улмаас олон сая хүн хүнсний хомсдолд орж, улмаар их хэмжээний үер бууж, 300 гаруй хүн амь насаа алдсан. Энэ хоёр байгалийн гаралтай аюулт үзэгдэл нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийн тод илэрхийлэл аж.

Мөн өнгөрсөн долдугаар сард үхэлд хүргэх аюултай хэт халалтын давалгаа Европ, Хойд Америк, Хятад зэрэг томоохон бүс нутгуудад олон хоног үргэлжилсэн бөгөөд тус үзэгдэл нь хүний буруутай үйл ажиллагааны сөрөг үр дагавраас улбаатай болохыг судалгаагаар тогтоожээ.

Ливи улсад есдүгээр сард хүчтэй аадар бороо орж, гурван далан нурсны улмаас 3400 гаруй хүн амиа алдсан бол тус улсад болж байгаа зэвсэгт мөргөлдөөнтэй холбоотой аюулгүй байдал, далангийн арчилгаа муу зэрэг нь аадар борооны эрчмийг 50 хүртэл хувиар нэмэгдүүлсэн байна.

Түүнчлэн 2023 онд Канад улсад гарсан ой, хээрийн гал түймрийн улирал урьд өмнө нь бүртгэгдсэн хамгийн эрс тэс гал түймрийн улирал болж тэмдэглэгдсэн байна. Түймэрт 18 сая гаруй га талбай өртөж, өмнөх бүртгэгдсэн дээд түвшингөөс 10 сая гаруй га талбайгаар давжээ. Судалгаагаар Канад улсын Квебек мужид тохиолдсон ой, хээрийн гал түймрийн гол шалтгаан нь хэт халат, хуурайшилт, хуурай салхины эрчим нэмэгдэснээс хээрийн түймрийн эрч хоёр дахин ихэссэнтэй холбоотойг тогтоожээ. 

Энэ жил буюу 2024 онд  хүний буруутай үйл ажиллагааны сөрөг хүчин зүйлээс үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт болон байгалийн жам ёсны цаг уурын үзэгдэл хоёрын нэгдлээр хэт халалтын дээд түвшинг эвдэж, түүхэн дэх хамгийн халуун жил болох магадлал өндөр байгааг судалгааны үр дүн харуулж байна.

Эх сурвалж: https://www.worldweatherattrib...


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 13 цагийн өмнө
Шатар бол цахим спорт 14 цагийн өмнө
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 16 цагийн өмнө
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 16 цагийн өмнө
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 16 цагийн өмнө
Товчхон 16 цагийн өмнө
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 16 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 17 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 17 цагийн өмнө
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 19 цагийн өмнө
​ Нүүр тахлах ганц музей 19 цагийн өмнө
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 19 цагийн өмнө
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 19 цагийн өмнө
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 20 цагийн өмнө
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 20 цагийн өмнө
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 20 цагийн өмнө
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 20 цагийн өмнө
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 20 цагийн өмнө
“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 10 шинэ автобусыг хот орчмын чиглэл… 22 цагийн өмнө
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 22 цагийн өмнө