Үерийн улмаас хүний амь нас эрсдээгүй ч хохирох аюул өндөр байгааг анхааруулжээ


Герман болон Франц зэрэг улсуудад өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс үргэлжлэн орж байгаа аадар борооны улмаас үер болж, нөхцөл байдал хүндрэлтэй хэвээр байна.

Тухайлбал, Герман улсын Саксони-Анхальт, Тюрингия, Бага Саксоны мужуудад үер болж, олон хот, суурин газар гол мөрөн болон далайн усны хамгаалалтын далангуудын зузаан хана цуурах аюултай хэмжээнд хүрч, Ханте голын үерийн түвшин нэмэгдэж хотын оршин суугчдад аюул учруулах эрсдэл нүүрлэжээ.

Үүний зэрэгцээ Франц улсын баруун болон хойд бүс нутгийн арван аврах баг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, үерийн аюулаас сэрэмжлүүлсээр байна.

Сүүлийн хоёр сарын хугацаанд хоёр дахь удаагаа Франц улсын Пас-де-Калегийн аврах баг улаан түвшний бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа бөгөөд үерийн улмаас хүний амь нас эрсдээгүй ч хохирох аюул өндөр байгааг анхааруулж байгаа юм.

Мөн Франц улсын Буртес, Лумбрес тосгонууд урьд өмнө тохиолдож байгаагүй  үерт нэрвэгджээ.

Цаашид ч Герман болон Франц зэрэг Европын улсуудад 15-30 мм-ийн бороо ойрын өдрүүдэд үргэлжлэн орох төлөвтэй байна.

Эх сурвалж: euronews.com


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 13 цагийн өмнө
Шатар бол цахим спорт 15 цагийн өмнө
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 16 цагийн өмнө
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 16 цагийн өмнө
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 16 цагийн өмнө
Товчхон 16 цагийн өмнө
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 16 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 17 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 17 цагийн өмнө
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 19 цагийн өмнө
​ Нүүр тахлах ганц музей 19 цагийн өмнө
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 19 цагийн өмнө
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 19 цагийн өмнө
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 20 цагийн өмнө
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 20 цагийн өмнө
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 20 цагийн өмнө
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 20 цагийн өмнө
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 20 цагийн өмнө
“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 10 шинэ автобусыг хот орчмын чиглэл… 22 цагийн өмнө
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 22 цагийн өмнө