Францын цагдаа нар жагслаа


Парисын зуны олимпыг угтан  цалин, хангамж, нөхцөлөө сайжруулахыг шаардаж Францын цагдаа нар жагслаа. Хууль сахиулах албаны үйлдвэрчний эвлэл олимпын  наадмын үеэр дайчилсан цагдаа нарт 2000 еврогийн урамшуулал олгох ёстой гэж мэдэгдэв. Зуны олимп эхлэхээс дуустал цагдаа нарыг ээлжийн амралтаа авахыг Дотоод хэргийн яам хориглосон. Орон нутгийн цагдаа нарыг энэ үеэр Парис руу дайчлах юм. Францад 2015 оны террорист халдлагаас хойш шар хантаазтануудын жагсаал, цар тахлын хямрал, тэтгэврийн хуулийн шинэчлэлтэй холбоотой  эсэргүүцлийн хөдөлгөөн тасраагүй. Хууль сахиулах байгууллагын алба хаагчид  өндөржүүлсэн байдалд ажиллаж эхэлжээ. Дотоод хэргийн сайд Жеральд Дарманин  Үйлдвэрчний эвлэлийн төлөөллийг хүлээн авч уулзсан. “Франс Пресс” агентлагийн  мэдээлснээр цагдаа нарт олгох багцыг энэ сарын эцэс гэхэд эцэслэн шийдвэрлэх бөгөөд 500 сая евро төсөвлөх гэнэ.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №002/24581/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 12 цагийн өмнө
Шатар бол цахим спорт 14 цагийн өмнө
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 15 цагийн өмнө
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 15 цагийн өмнө
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 15 цагийн өмнө
Товчхон 16 цагийн өмнө
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 16 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 17 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 17 цагийн өмнө
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 19 цагийн өмнө
​ Нүүр тахлах ганц музей 19 цагийн өмнө
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 19 цагийн өмнө
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 19 цагийн өмнө
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 19 цагийн өмнө
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 19 цагийн өмнө
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 19 цагийн өмнө
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 19 цагийн өмнө
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 20 цагийн өмнө
“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 10 шинэ автобусыг хот орчмын чиглэл… 21 цагийн өмнө
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 21 цагийн өмнө