Европод шинэ хаан, Азид эвлэрэл бас эвдрэлцэл


Тойм

Өнгөрөн буй долоо хоногт дэлхийн улс орнуудад сайн муу олон үйл явдал боллоо. Олон улсын хэвлэлүүд Давост гол анхаарлаа хандуулсан. Томоохон хэвлэлүүдийн Азийн мэдээний хандалтыг Мьянмарт гал зогсоосон тухай мэдэгдэл тэргүүлжээ. Мьянмарын арми 2021 онд засгийн эрхийг гартаа авснаас хойш тус улсад цэргийн дэглэм тогтсон. Иргэд цэргийнхний дунд олон жил үргэлжилсэн  мөргөлдөөн БНХАУ-ын зуучлалаар шийдэгдэн, гал зогсоохоо зарлалаа. Тэгвэл БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгосыг “Нэг дугаарын дайсагнасан улс” хэмээн тодорхойлж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаа мэдэгдлээ. Тэрбээр дэглэмийг өөрчлөх, нэгдмэл байдлыг заналхийлсэн гэж  Сөүлийг буруутгасан.  Солонгосын хойгийн 1950-1953 оны дайн дууссан ч энхийн гэрээ байгуулаагүй. Хоёр Солонгосын харилцаа хурдан муудаж байгаагийн нэг шинж тэмдэг болгон  Ким Жон Ун “Бид дайныг хүсэхгүй. Гэхдээ зайлсхийх бодолгүй байна” гэжээ. Өнгөрч буй долоо хоногт Данийн ард түмэн шинэ хаантай болсон. X Фредерик сэнтийд заларсныхаа дараахан  “Хааны үг” номоо хэвлүүлжээ. Түүний ээж хатан хаан Маргарет улс орноо захирсан билээ.  АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим 187 гишүүний олонхын саналаар Ерөнхийлөгч Жо Байдены хилийн болон цагаачлалын бодлогыг буруушаасан тогтоол батлав.  Төлөөлөгчдийн танхим Жо Байдены Засгийн газрын хэрэг­жүүлж буй хилийг нээлттэй байлгах бодлогыг буруутгаж, баруун өмнөд хилийн аюулгүй байдал олон нийтийн аюулгүй байдалд хямрал бий болгосон гэж үзэж, алдаагаа залруулахыг хүслээ. Бизнесийн сэтгүүлүүдийн тэргүүн нүүрэнд дэлхийн хүчирхэг бизнес хатагтай нарын нэг  Шерил Сэндберг “Мета” компанийн захирлуудын зөвлөлийг орхисон мэдээ гарсан. Технологийн салбарыг тодорхойлогчдын нэг Сэндберг компанидаа албан бус зөвлөхөөр ажиллаж магадгүй. “Мета” компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг түүнд  "Фэйсбүүк” компанийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлжээ. Одос үхэр, арслан, ирвэс, анааш зэрэг ховор ан амьтантай Хванге үндэсний цогцолбор газарт 160 заан үхжээ. Зимбабве улсын байгаль хамгаалагчид үүнийг ган гачигтай цаг уурын хүнд нөхцөлийг далимдуулан хулгайн анчид зааныг олноор нь агнасан гэж тайлбарласан байна. 2024 оны эхэнд олон улсын судалгааны зарим байгууллага жил тутмын тайлангаа нийтэлжээ. Эдгээрээс дурдвал, хүний эрхийн ажиглагч байгууллагын  тайландаа дэлхийн хэмжээнд хүний эрхийн хямрал хурцдаж, дайны үеийн харгислал нэмэгдэж, хүний эрхийг хамгаалагчдыг дарангуйлах явдал ихэссэнийг анхааруулжээ.  Дэлхийн хамгийн хүчирхэг паспортуудын жагсаалтыг Франц, Герман, Итали, Япон, Сингапур, Испани зэрэг 194 улсад визгүй зорчдог улс тэргүүллээ. Энэхүү индексийг Лондонд төвтэй Иргэншил, оршин суух эрхийн зөвлөх “Henley & Partners”  компани олон улсын агаарын тээврийн холбоо хамтран гаргадаг. Нефть экспортлогч орнуудын байгууллага ОПЕК сарын тайлангаа гаргав. Дэлхийн газрын тосны 2024 оны эрэлт хэрэгцээнд хийсэн өмнөх сарын таамаглалаа хэвээр үлдээж, дэлхий дахинд энэ жил хоногийн хэрэглээ өнгөрсөн оноос 2.25 сая баррелиар нэмэгдэж, 104 сая болсон гэжээ.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №002/24581/



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 12 цагийн өмнө
Шатар бол цахим спорт 14 цагийн өмнө
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 15 цагийн өмнө
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 15 цагийн өмнө
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 15 цагийн өмнө
Товчхон 15 цагийн өмнө
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 16 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 17 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 17 цагийн өмнө
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 18 цагийн өмнө
​ Нүүр тахлах ганц музей 19 цагийн өмнө
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 19 цагийн өмнө
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 19 цагийн өмнө
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 19 цагийн өмнө
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 19 цагийн өмнө
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 19 цагийн өмнө
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 19 цагийн өмнө
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 20 цагийн өмнө
“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 10 шинэ автобусыг хот орчмын чиглэл… 21 цагийн өмнө
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 21 цагийн өмнө