Хиймэл оюун ухаан дэлхийг өөрчилнө


Хүн төрөлхтөн хиймэл оюун ухааныг ашиглаж эхэлснээр дэлхийн эдийн засагт томоохон өөрчлөлт гарч байна. “Голдман Сакс”-ын хийсэн судалгаагаар хиймэл оюун ухаан дэлхийн ДНБ-ийг долоон  их наяд ам.доллароор өсгөнө. Харин “Маккинсэй”  компанийн  тайланд хиймэл оюун ухаан 2030 он гэхэд дэлхийн эдийн засагт 13 их наяд ам.долларын хувь нэмэр оруулах юм. Ийнхүү дээр дурдсанчлан хиймэл оюун ухаан нь дэлхийн эдийн засгийн бүх салбарт өсөлт, инновацыг авчирж буй. 

 

Шинэ үеийн хөрөнгө оруулалт

 

Технологийн тэргүүлэх компаниуд хиймэл оюун ухаанаар дагнасан старт-апуудад хөрөнгө оруулалт хийж, санхүүгийн хүчээр шуугиан тарьсан салбарт ноёрхож байна. Хувийн зах зээл судлаач “PitchBook”-ийн шинэ мэдээллээс харахад “Microsoft”, “Google”, “Amazon” компани өнгөрсөн жил хэд хэдэн блокбастер гэрээ хийсэн нь 27 тэрбум ам.доллар давжээ. Цахиурын хөндийн томоохон бүлгүүд уламжлалт технологийн хөрөнгө оруулагчдыг салбарын хамгийн том хэлцэл хийхээр шахаж эхэлсэн. Хүнтэй төстэй видео, текст, дүрс, дууг хэдхэн секундийн дотор гаргах чадвартай хиймэл оюун ухааны өсөлт  Цахиурын хөндийн шилдэг хөрөнгө оруулагчдыг татсан юм. Дэлхийн шилдэг венчур хөрөнгө оруулагчид ч гэсэн эдгээр хиймэл оюун ухааны компаниудыг хараат бус байлгахын төлөө өрсөлдөж байна.  Хэдхэн жилийн дараа дэлхийн хамгийн баян хүн болох “OpenAI”-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтман хиймэл оюун ухааны ирээдүйн эрэлт хэрэгцээг хангахын тулд эрчим хүчний нээлт хийх шаардлагатайг мэдэгдсэн. Хиймэл оюун ухааныг хөгжүүлэхийн хэрээр  хүмүүсийн төсөөлж байснаас хамаагүй илүү эрчим хүч зарцуулна. Тус компанийн хөрөнгө оруулагчдын нэг, тэрбумтан Винод Хосла хиймэл оюун ухаан дэлхийн эдийн засгийг үндсээр нь өөрчилнө гэж үзэж байна. Тэрбээр хиймэл оюун ухаан ирэх 25 жилд томоохон дефляцад хүргэнэ хэмээн сэрэмжлүүлжээ. Тодорхой хугацаанд хөрөнгө оруулалт багасаж, бараа, үйлчилгээний илүүдэл үүснэ гэж Хосла таамаглаж байна. Хослагийн хөрөнгө оруулалтын сан “OpenAI” компанид 50 сая ам.долларын хөрөнгө оруулжээ. Энэ нь тус компанийн 15 жилийн түүхэн дэх хамгийн том хөрөнгө оруулалт байв. Хөрөнгө оруулагчийн үзэж буйгаар, 10 жилийн дараа гэхэд хиймэл оюун ухаан ажлын байрны 80 хувийг гүйцэтгэх бол 25 жилийн дараа хүн төрөлхтөн хүн дүрст роботуудын ачаар эрүүл мэндийн болон мэргэжлийн үнэгүй үйлчилгээ авах боломжтой болох гэнэ.

 

НҮБ-ын дарга Цахиурын хөндийн сонголтоос болгоомжиллоо

 

Технологийн томоохон компаниуд хиймэл оюун ухаанаас ашиг хонжоо хайснаас хурдацтай хөгжиж буй уг салбар эрсдэлд орж болзошгүйг шинжээчид анхааруулдаг.  Энэ үзэл, хандлагыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш  дэмжсэн байна. Үндэстэн дамнасан технологийн компаниуд руу ширүүн дайралт хийхдээ НҮБ-ын дарга хиймэл оюун ухаанд гарсан нээлт бүр хүсээгүй үр дагаварт хүргэх аюултай гэв. Гутерриш хиймэл оюун ухаанаас үүдэлтэй эрсдэлийг уур амьсгалын хямралаас үүдэлтэй эрсдэлтэй холбоод, олон улсын хамтын нийгэмлэгт аль алиныг нь даван туулах стратеги байхгүйг онцоллоо. Гутерриш мөн чулуужсан түлшний компаниудыг уур амьсгалын өөрчлөлтөд ахиц дэвшил гаргахаас сэргийлж байгааг шүүмжилсэн байна.  Ингэхдээ ОУВС-гийн тайлангаас эш татан “Би тодорхой хэлье. Чулуужсан түлшийг үе шаттайгаар зогсоох нь зайлшгүй хэрэг. Ямар ч эргэлт эсвэл айлгах тактик үүнийг өөрчлөхгүй. Бүх нийтийрээ сэргээгдэх эрчим хүч рүү шударга, тэгш шилжилтийг хангахын тулд одооноос ажиллах ёстой. Хиймэл оюун ухааны технологи  тогтвортой хөгжлийг хангах нөөцтэй. Гэхдээ энэ нь тэгш бус байдлыг улам дордуулна. Хүчирхэг технологийн компаниуд хүний эрх, хувийн нууцлал, нийгэмд үзүүлэх нөлөөллийг үл тоомсорлон ашиг олохын төлөө аль хэдийнэ хөөцөлдөж эхэлсэн.  Бид дижитал хуваагдлыг гүнзгийрүүлэх бус гүүр болгох хэрэгтэй” хэмээлээ. Тэрбээр Засгийн газруудыг энэ чиглэлд анхаарал хандуулахыг уриалав.

 

Зохицуулалт бас хязгаарлалт

 

Улс орнууд хиймэл оюун ухааныг өдөр тутамдаа хэрэглэж, үр ашгийг нь хүртэхийн зэрэгцээ мөн сөргөөр ашиглахыг нь хязгаарлах зорилгоор зохицуулахыг эрмэлзэж байна. БНХАУ-д хиймэл оюун ухааны дэвшлээс үүдэн эрсдэл үүсэж болзошгүйг анхааруулж, энэ чиглэлд үндэсний аюулгүй байдлыг хангахад шаардлагатай арга хэмжээг чангатгахыг өнгөрсөн жил уриалсан.  Ингэхдээ улс төрийн аюулгүй байдлыг хамгаалах болон интернэтийн өгөгдөл, хиймэл оюун ухаантай холбоотой аюулгүй байдлын засаглалыг сайжруулахад онцгой хүчин чармайлт гаргах шаардлагатайг онцолжээ. Австралийн Стратегийн бодлогын хүрээлэнгийн тайланд дурдсанаар гадаадын гүрнүүд хиймэл оюун ухааныг “зэвсэг” болгон ашиглаж, үндэсний аюулгүй байдалд нь аюул учруулахаас урьтаж хууль эрх зүйн хүрээнд зохицуулах шаардлагатайг анхааруулжээ. Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак хиймэл оюун ухааны салбарт дэлхийд тэргүүлэгч болгохоо зарласан. 

Тэрбээр  АНУ-д айлчлахдаа хиймэл оюун ухааныг зохицуулах анхны дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаа мэдэгдсэн юм. Европын комисс хиймэл оюун ухааны хэрэглээний асуудлыг зохицуулах анхны тогтолцоог 2021 онд санал болгосон. Энэхүү зохицуулалтын тогтолцооны дагуу янз бүрийн аппликейшнд ашигладаг хиймэл оюун ухааны системийг хэрэглэгчдэд учруулж буй эрсдэлийн түвшнээр нь шинжилж, ангилах юм. Үүнийг баталсан тохиолдолд хиймэл оюун ухааны хэрэглээний талаарх дэлхийн хамгийн анхны зохицуулалт болно. АНУ-ын сенатор Чак Шумер “Тесла” компанийн Элон Маск, “Google”компанийн Сундар Пичай, “OpenAI” компанийн Сэм Алтман, “Microsoft”-ын Сатя Наделла нартай хиймэл оюун ухааныг хэрхэн зохицуулах талаар цуврал сонсгол хийхээр төлөвлөж байна. Америкийн хууль тогтоогчдын зүгээс хиймэл оюун ухааны мэргэжилтнүүдийн саналыг сонсох хэд хэдэн уулзалтын эхнийх нь болох юм. Мөн хагас дамжуулагч үйлдвэрлэгч Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуантай уулзахаар төлөвлөжээ.

 Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №002/24581/ 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 12 цагийн өмнө
Шатар бол цахим спорт 14 цагийн өмнө
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 15 цагийн өмнө
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 15 цагийн өмнө
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 15 цагийн өмнө
Товчхон 16 цагийн өмнө
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 16 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 17 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 17 цагийн өмнө
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 18 цагийн өмнө
​ Нүүр тахлах ганц музей 19 цагийн өмнө
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 19 цагийн өмнө
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 19 цагийн өмнө
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 19 цагийн өмнө
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 19 цагийн өмнө
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 19 цагийн өмнө
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 19 цагийн өмнө
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 20 цагийн өмнө
“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 10 шинэ автобусыг хот орчмын чиглэл… 21 цагийн өмнө
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 21 цагийн өмнө