Хумхаа өвчний вакцин нэвтрүүлж, Трамп хошуучилж, Швед НАТО-д элсэнэ


Тойм

Өнгөрч буй долоо хоногийн хэвлэлийн баатар Режеп Тайип Эрдоган, Дональд Трамп, Жэк Ма, Гаутам Адани “Оппенхаймер” байлаа. Мөн хумхаагийн эсрэг вакциныг нэвтрүүлж, дэлхийн анагаах ухааны түүхэнд шинэ хуудас нээлээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн намын сунгаа ширүүсжээ. Бүгд найрамдах намаас нэр дэвшиж буй Никки Хейли Дональд Трампад хоёр дахь удаагаа ялагдал хүлээсэн ч кампанит ажлаа үргэлжлүүлэхээ мэдэгдлээ. Ерөнхийлөгч асан Дональд Трамп Айова мужид үнэмлэхүй ялалт байгуулжээ. Флорида мужийн амбан захирагч Рон ДеСантис намын сунгааг орхисноор Хейли Трампын сүүлчийн өрсөлдөгч болсон юм. Америкийн кино академи “Оскар”-т нэр дэвшсэн уран бүтээлчдийг зарлалаа. Энэ жил Кристофер Ноланы “Оппенхаймер” кино 13 төрөлд нэр дэвшиж байна. Шилдэг эрэгтэй гол дүрийн төлөө Циллиан Мерфи (“Оппенхаймер”), Брэдли Купер (“Маэстро”), Жеффри Райт (“Америкийн уран зохиол”), Колман Доминго (“Рустин”), Пол Жиамати нар өрсөлдөнө. Харин эмэгтэй дүрийн номинацад Эмма Стоун, Кэри Маллиган, Лили Гладстон, Сандра Хюллер, Аннетт Бенинг нар нэр дэвшжээ. БНХАУ, Киргизийн хилийн орчимд 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Төрийн мэдлийн “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, зургаан хүн бэртэж, 120 гаруй байшин барилга эвдэрч, нурсан. Гадаадын жуулчдыг Бээжинд хүргэх замын зардлыг хөнгөлөх аж. “Алибаба”-г үүсгэн байгуулсан Жэк Ма жил тутмын илтгэлдээ хөдөөгийн багш нарыг магтлаа. Тэрбээр орон нутгийн оюутнуудын бүтээлч, сониуч зан, өөртөө итгэх итгэлийг багш нарынх нь хүчин чармайлттай холбон тайлбарлажээ. Энэтхэгийн өмнөд хэсэгт орших Тамил Наду мужийн оршин суугчид дэлхийн тэргүүн баячуудын нэг Гаутам Аданийг эсэргүүцлээ. Загас агнуураар амьжиргаагаа залгуулдаг иргэд боомтыг өргөжүүлэх тэрбумтны төлөвлөгөөг эсэргүүцсэн нь Засгийн газрын хэмжээд хүрчээ. Бенгалын буланд эрэг дагуух боомтыг Адани 2018 онд худалдан авчээ. Швед улсыг НАТО-д элсүүлэхийг Туркийн парламент олонхын саналаар зөвшөөрлөө. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган батламж бичигт ойрын хугацаанд гарын үсэг зурна. Швед улс 2022 онд НАТО-д элсэх хүсэлт гаргахад “Курдистаны Ажилчны намын гишүүдийг орогнуулж байна” гэх шалтгаар Туркийн тал үйл явцыг хойшлуулсан. Цагаачдын хямралд өртсөн Испани, Грек, Унгар улсууд хүүхдийн эрхийг хамгаалж чадаагүй хэмээн шүүхээс зэмлэлээ. Испанийн дээд шүүх 2021 онд Мароккогийн олон зуун залуусыг албадан гаргах Засгийн газрын шийдвэрийг хууль бус гэв. Ингэхдээ нийтээр албадан гаргах нь тус улсын цагаачлалын хууль, хүний эрхийн тухай Европын конвенцыг зөрчсөн гэж үзжээ. Хумхаа өвчний эсрэг анхны вакциныг Камерунд нэвтрүүлжээ. Уг вакциныг 2019-2021 онд Гана, Кени, Малавид амжилттай туршсаны дараа анх удаа дархлаажуулалтад нэвтрүүлж байна. Африкийн 19 улс энэ хөтөлбөрт нэгдэх хүсэлт гаргажээ.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №003/24582/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 13 цагийн өмнө
Шатар бол цахим спорт 15 цагийн өмнө
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 16 цагийн өмнө
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 16 цагийн өмнө
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 16 цагийн өмнө
Товчхон 16 цагийн өмнө
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 16 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 17 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 17 цагийн өмнө
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 19 цагийн өмнө
​ Нүүр тахлах ганц музей 19 цагийн өмнө
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 19 цагийн өмнө
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 19 цагийн өмнө
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 20 цагийн өмнө
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 20 цагийн өмнө
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 20 цагийн өмнө
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 20 цагийн өмнө
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 20 цагийн өмнө
“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 10 шинэ автобусыг хот орчмын чиглэл… 22 цагийн өмнө
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 22 цагийн өмнө