Өмнөд Солонгосын “Squid Game” цувралын хоёрдугаар ангийг энэ онд “Нетфликс” стримингээр үзэгчдэд хүргэнэ. Киноны гол дүрд Ли Бён Хун, Ви Ха Жун, Конг Ёо, Им Си Ван, Кан Хан Юл, Пак Сун Хун, Ян Дон Гюн нар тоглосон байна. Киноны эхний анги “Нетфликс”-ийн түүхэн дэх хамгийн алдартай цуврал болсон. Дэлгэцээр гарсан эхний сард 1.65 тэрбум цаг үзсэн байна. “Нетфликс” мөн энэ жил “Бриджертон” киноны гуравдугаар анги, “The Empress” болон “The Diplomat” киноны хоёрдугаар ангиудыг гаргахаа зарлалаа. Нэмж дурдахад, нээлтийн жагсаалтад “Рипли” мини цуврал багтжээ.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №003/24582/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна