Улаан тэнгисийн бүслэлт-Логистикийг өөрчиллөө


Йемений “Ансар аллах” бүлэглэл Европ, Азийг холбосон  Улаан тэнгисийг бүсэлснээр далайн тээвэр, нийлүүлэлтийн сүлжээ доголдлоо. АНУ-ын пуужин, Их Британийн тэнгисийн цэргийн хөлөг онгоцууд далайн замын нээж чадсангүй. Энэ үед  тээвэрлэгчид Африкийг тойрсон уртын чиглэлийг сонгож эхэлсэн 2024 оны анхны хямрал “Ансар аллах”-ын дайчид буюу хуситийн бүслэлт хэдэн сараар сунжирна гэж ажиглагчид таамаглаж байна. Хэрэв Иран мөргөлдөөнд оролцвол Персийн булангаас гарах цорын ганц гарц Ормузын хоолойг хаана. Улмаар Арабын газрын тос, Катарын байгалийн хийн тээвэрлэлт зогсож, олон улсад эрчим хүчний хямрал үүсгэнэ.  Улаан тэнгисээр хоногт долоон сая баррель газрын тос тээвэрлэдэг. Далайн чингэлэг тээвэрлэгч Данийн “Maersk” компанийн эзэн  Винсент Клерк Давосын чуулганд оролцохдоо  “Улаан тэнгисийн хямрал хурдан намжихгүй. Нийлүүлэлтийн сүлжээ  хэдэн сараар тасалдаж магадгүй” гэжээ. Тээвэрлэлт, даатгалын нэмэлт зардал, нийлүүлэлтийн тасалдал, боомт дахь урт дарааллууд бензин, бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж, эцсийн хэрэглэгчдэд мэдрэгдэнэ. Энэ бүхэн хуситиуд Европ, Азийг холбосон худалдааны гол замыг хэр хугацаанд бүсэлж, далайн тээврийн компаниудыг  айдаст автуулахаас шалтгаална.

 

Европын үйлдвэрүүд түр зогсжээ

 

Израил, АНУ-ын Ойрхи Дорнод дахь дайснууд гэгддэг Ливан, Ирак, Сирийн шийтийн бүлгүүд “Хамас”-ыг дэмждэг.  Хуситиуд “Хамас”-тай эв санааны нэгдлээ харуулж Улаан тэнгисээр зорчих барууны чингэлэг тээвэрлэгч онгоцууд руу гал нээсэн. Хуситиудын зорилго бол Израилын холбоотнуудад шахалт үзүүлэх. АНУ-ын цэргийн онгоцууд Йеменийг бөмбөгдөж хуситиудын гол ивээн тэтгэгч Иран, Ирак, Сири, Пакистан дахь обьектуудад цохилт өгч эхэлсэн. Кэмбрижийн их сургуулийн араб судлаач Элизабет Кендалл “Хуситиуд АНУ-ын холбоотнуудтай өргөн хүрээний дайн хийх хүсэлгүй байгаа. Тэд өөрсдийн газар нутаг, эрх мэдлээ эрсдэлд оруулж, Америкийг өдөөн хатгах нь утгагүй. Гэхдээ олон улсыг хамарсан дайн хүсээгүй ч  Улаан тэнгисийн бүс нутагт мөргөлдөөний гал асаалаа” гэжээ. Худалдааны орчин үеийн түүхэнд Европ, Азийг холбосон далайн тээврийн гол зам ийм удаан хугацаанд хаагдаж байгаагүй. Хагас зуун жилийн өмнөх Араб-Израилын дайны үед Суэцийн сувгийг найман жил хаасан. Тэр үед БНХАУ, Ази бүхэлдээ дэлхийн үйлдвэр болоогүй далайн тээврийн хэмжээ өнөөгийнхтэй харьцуулшгүй байжээ.  Харин өдгөө дэлхийн худалдааны 19 хувь нь Улаан тэнгисээр дамждаг. Жилд ойролцоогоор нэг их наяд ам.долларын ашиг олдог түүхий эдийг энэ замаар тээвэрлэдэг аж.  2021 онд аварга чингэлэг тээврийн “Ever Given”  хөлөг Суэцийн сувагт долоо хоног гацсан. Үүнээс болж дэлхийн худалдаанд  өдөрт 10 тэрбум ам.долларын хохирол учруулжээ. Мөн 2022 онд ОХУ Украинд цэргийн тусгай ажиллагаа эхлүүлсний дараа Посфорын хоолойгоор дамжин өнгөрөх тээврийн урсгал эрс багассан. Ачаа тээвэр саатсан, боомтуудын ачаалал ихсэж, нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан билээ.  

Харин энэ удаад Оросын байгалийн хий, Арабын газрын тос, Хятадын цахилгаан машин ачсан далайн тээвэр Африкаар тойрч байна.  Ингэж 10 гаруй хоног илүү  зарцуулснаар  худалдааны эргэлт удааширч,  хомстол үүсдэг.  Компаниуд тээвэрт илүү их мөнгө зарцуулж зарим үйлдвэрлэлээ түр зогсоохоос өөр аргагүйд хүрнэ. Тухайлбал, “Тесла” компани Улаан тэнгисийн хямралаас болж, Берлиний ойролцоох үйлдвэрээ хоёр долоо хоногоор зогсоохоо зарласан. Шведийн “Volvo” машины угсрах үйлдвэр, Францын “Мишелин” дугуйн үйлдвэрийн үйл ажиллагаа зогсжээ. Даатгалын “Allianz” компанийн шинжээчдийн үзэж байгаагаар одоогийн хямрал “Ever Given”-ээс хамаагүй ноцтой. Суэцийн сувгийг долоо хоног хааснаас дэлхийн худалдааны өсөлтийг жил бүр 0.2-0.4 пунктээр бууруулж байна. Гэхдээ тасалдал удаан байх тусам шууд бус алдагдал ихэсдэг. 

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №003/24582/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 13 цагийн өмнө
Шатар бол цахим спорт 15 цагийн өмнө
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 16 цагийн өмнө
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 16 цагийн өмнө
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 16 цагийн өмнө
Товчхон 16 цагийн өмнө
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 16 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 17 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 17 цагийн өмнө
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 19 цагийн өмнө
​ Нүүр тахлах ганц музей 19 цагийн өмнө
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 19 цагийн өмнө
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 19 цагийн өмнө
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 20 цагийн өмнө
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 20 цагийн өмнө
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 20 цагийн өмнө
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 20 цагийн өмнө
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 20 цагийн өмнө
“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 10 шинэ автобусыг хот орчмын чиглэл… 22 цагийн өмнө
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 22 цагийн өмнө