В.Путин нэр дэвшиж, барууныхан түгшиж эхэллээ


ОХУ-ын Төрийн тэргүүн Владимир Путин 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүллээ. Сонгуулийн штабаас ирүүлсэн 315 мянган дэмжигчийн гарын үсэгтэй саналаас түүвэрлэн шалгаж 60 мянган хүний гарын үсгийг баталгаажуулсан нь холбогдох журамд нийцсэн байна. Либерал ардчилсан намаас Леонид Слуцкий, Коммунист намаас Николай Харитонов, Шинэ ардын намаас Владислав Даванков нар нэр дэвшихээр Сонгуулийн төв хороонд бүртгүүлжээ. Санал хураалт ирэх сарын 15-17-ны хооронд болно. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль өргөн цар хүрээтэй цэргийн тусгай ажиллагаа, хориг арга хэмжээ, олон улсын харилцаа хурцадсан нөхцөлд болж буйгаараа онцлог юм. “Левада” судалгааны хүрээлэнгийн санал асуулгаар 2023 онд Ерөнхийлөгч Владимир Путиний үнэлгээ 85 хувьтай байв.

 

Кремлийн хувилбар 

 

Кремль Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд бэлтгэж эхэлжээ. Энэ сэдвээр албаны хүмүүс болон улс төрийн стратегичдын оролцоотой уулзалт хийснийг “Медуза” эх сурвалжид дурдсан. Барууны хэвлэлүүдэд бичсэнээр Кремль Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчдийг урьдчилан сонгожээ. Боломжит өрсөлдөгчөө сонгох үндсэн шалгуур нас. В.Путинийг хэтэрхий хөгшин харагдуулахгүйн тулд 50-аас дээш насны улстөрч­дийг нэр дэвшүүлсэн. Ингэхдээ өрсөлдөгчид нь Төрийн Думд төлөөлөлтэй намуудын удирдагч байх ёстой. Өмнөх сонгуулиас ялгаатай нь 2024 онд тэд Григорий Явлинский, Ксения Собчак зэрэг либерал нэр дэвшигчдээс татгалзжээ. Сонгуульд нэр дэвшихээ мэдэгдэн гадаад, дотоодын хэвлэлийн од болж буй Борис Надеждин “Кремль миний эсрэг ч, бурхан миний талд байна” гэж жиргэжээ. “Кремлийн шүүмжлэгч” нэрээр алдартай Надеждин цэргийн дайчилгааг цуцалж, Алексей Навальный тэргүүтэй улс төрийн хоригдлуудыг суллахаа амласан. Тэрбээр Ерөн­хий­лөгч болбол нэн тэргүүнд LGBTQ+-ийн эсрэг болон цэргийн цензурийн эсрэг хуулийг хүчингүй болгохоо мэдэгджээ. Гэхдээ түүнийг Крым, Украины зүүн газар нутгийн статусын талаар хоёрдмол утгатай байр суурь илэрхийлсэн гэж олон нийт шүүмжилж байна. Сонгуулийн төв хороо сөрөг хүчний ганц нэр дэвшигч Екатерина Дунцовагийн бичиг баримт алдаатай гэж үзэн гарын үсэг цуглуулахыг хоригложээ. Харин ямар үзэл суртлын мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх нь тодор­хойгүй байна. Ажиглагчид В.Путинийг “Оросын сүр жавхланг дахин мандуулах, барууны эсрэг тэмцэл, олон туйлт ертөнцийн тухай” голлон ярина гэж таамаглалаа. В.Путинд сонгуульд ямар дүр төрх бүр­дүүлэх нь эргэлзээтэй байгаа. Кремль түүнийг царь буюу хааны дүрээр олонд хүргэхийг зорьсон. Гэх­дээ хааны дүр эрсдэлтэй. Оросын түүхэнд сул дорой байдлаа харуул­сан, цэрэг, улс төрийн ялагдал хүлээсэн хаан эрх мэдлээ амархан алддаг.

 

Дэмжигчид бас эсэргүүцэгчид

 

Үндсэн хуулийн шинэчлэлээр В.Путин зургаан жилийн хугацаатай Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр удаа нэр дэвших эрхтэй болсон. Өөрөөр хэлбэл 2036 он хүртэл төрийн тэргүүн байх боломжтой. Их Британийн ажиглагч Питер Сауэр “В.Путин 1999 онд ОХУ-ын Ерөнхийлөгч болсон. Хэрвээ 2024, 2030 онд сонгогдвол Оросын эзэнт гүрнээс хойших хамгийн урт хугацаанд төрийн эрх барьсан хүн болно. И.Сталины 29 жилийн эрх мэдлийг гүйцэж магадгүй” гэж онцолжээ. Тэр ч байтугай Европын Зөвлөлийн парламентын гишүүн орнуудад хандан ОХУ-ын одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахад түүнийг хууль бус гэж үзэн хүмүүнлэгээс бусад бүх харилцаагаа зогсоохыг уриалсан тогтоолыг санал нэгтэй баталсан. Судалгаагаар гучаас доош насны ОХУ-ын иргэдийн 53 хувь нь Путинийг нэг удаа сонгох хүсэлтэй байна. Түүний хамгийн идэвхтэй шүтэн бишрэгчид бол 60-аас дээш насны оросууд юм. Тэдний 73 хувь нь ирэх сард болох сонгуульд Ерөнхийлөгчөө дэмжихээ мэдэгджээ. Хүн амын гуравны хоёр нь Путинд саналаа өгөх аж. Хүйсээр ангилбал, эрчүүдийн 61, эмэгтэйчүүдийн 70 хувь нь дэмжиж байна. Удахгүй болох сонгуулийн шинэ элементийг Украинтай шууд холбоотой хүмүүсийн давхарга гэж тодорхойлжээ. Энэ нь цэргийн тусгай ажиллагаанд оролцсон алба хаагчид, тэдний ар гэрийнхэн гэж “Коммерсант” онцолжээ. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа оролцох дөрвөн шинэ мужийн сонгогчдыг татах ёстой. Өрнөдийн ажиглагчид “Путинист дэглэм, Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагаа, гүрний статусаа хүлээн зөвшөөрүүлэхийн тулд Кремль домог зохиож, нөхцөл байдалд нийцүүлэхийг оролддог” гэж тодотгож байна.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24583/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 13 цагийн өмнө
Шатар бол цахим спорт 14 цагийн өмнө
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 15 цагийн өмнө
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 16 цагийн өмнө
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 16 цагийн өмнө
Товчхон 16 цагийн өмнө
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 16 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 17 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 17 цагийн өмнө
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 19 цагийн өмнө
​ Нүүр тахлах ганц музей 19 цагийн өмнө
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 19 цагийн өмнө
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 19 цагийн өмнө
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 19 цагийн өмнө
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 19 цагийн өмнө
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 20 цагийн өмнө
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 20 цагийн өмнө
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 20 цагийн өмнө
“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 10 шинэ автобусыг хот орчмын чиглэл… 21 цагийн өмнө
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 21 цагийн өмнө