Парисын бүслэлт, “Диор”-ын цүнх хайлтыг тэргүүлэв


Тойм

 “Сонгуулийн өндөр жил”-ийн халуурал дэлхийн дулаарлаас илүү хэвлэл мэдээлэл, олон нийтийн анхаарлын төвд байна. Өөрөөр хэлбэл, улс орнуудад өрнөж буй үйл явдлууд сонгуулийн хүрээнээс хальсангүй.Үүний зэрэгцээ,  Парисын бүслэлт, “Диор”-ын цүнх гэсэн холбоо үгс  хайлтыг тэргүүлжээ. Азийн дөрөв дэх том эдийн засаг бүхий БНСУ-ын Үндэсний ассамблейн сонгууль болоход гурван сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Ийм эгзэгтэй цаг үед Умард Солонгостой нэгдэхийг уриалдаг номлогчоос тэргүүн хатагтай тансаг бэлэг авсан бичлэг ил болжээ. Иргэдийн бухимдал Өмнөд Солонгосын консерватив Засгийн газрыг эсэргүүцсэн улс төрийн хямрал дагуулж байна. 

Эрх мэдлээ урвуулан ашиг­ласан гэх үндэслэлээр өмнөд солонгосчууд Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг албан тушаалаас нь буулгаж, шоронд суулгасан удаатай. Тэргүүн хатагтайд гурван сая воннын үнэтэй “Dior” брэндийн гар цүнх бэлэглэсэн Чой Жэ Ён номлогч Пхеньянд хэд хэдэн удаа очиж, төрийн мэдлийн сүмд мөргөл үйлдэж байжээ. Тэгвэл БНХАУ-ын үл хөдлөх хөгжүүлэгч “Эвергранд”компанийг бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх чадваргүй гэж шүүх үзээд татан буулгахаар боллоо. Албаны хүмүүс 278 тэрбум ам.долларын (хоёр их наяд юань) эдийн засгийн урамшууллын багцыг зах зээлд буцаан оруулахыг ородсон ч Хятадын эдийн засаг тодорхойгүй байдалтай тулгарчээ. Хонконгийн хөрөн­гийн биржид бүртгэлтэй тус компанийн хувьцааны ханш зогссон. 

Европын улсууд шинэ оноо тайван угтсан ч цагаачдын урсгал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ханшийн савлагаа, холбооны улс болон нэгдэх, салан тус­гаарлах үзэлтнүүдээс улбаатай дотоодын асуудалд анхаарал хандуулж байна. Францын тариачид нийслэлийг чиглэсэн гол замыг трактороор хаажээ. Тэд хөдөө аж ахуйн орлого буурч, байгаль орчны зохицуулалт, хүнд суртал, импортын өрсөлдөөнөөс болж хохирсон гэж мэдэгдсэн. Эрх баригчид трактор­тай жагсагчдыг нийслэл рүү нэвтрүүлэхгүйн тулд 15 мянган цагдаагийн алба хаагчийг  дайчилжээ. 

"Парисын бүслэлт" гэж нэрлэсэн эл эсэргүүцлийн жагсаалаас үүдэн хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт саатсан байна. Ерөнхийлөгч Эммануэль Макрон фермерүүдэд үзүүлэх дэмжлэгийн талаар ярилцана гэж Елисейн ордон мэдэгджээ. Испанийн конгресс салан тусгаарлах үйл ажиллагаанд оролцсон Каталоны үндсэрхэг үзэлтнүүдэд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хориглолоо. Хуулийн маргаантай төсөл Испанийн улстөрчдийг тал­цуулсан. Мөн социалист үзэл баримтлалтай Педро Санчесын Засгийн газарт сорилт болжээ. ОХУ, Беларусийн төрийн дээд зөвлөл хуралдаж, холбооны улсуудыг нэгтгэх хуулийг гурван жилээр сунгалаа. Хуралд Ерөнхийлөгч Владимир Путин, Александр Лукашенко нар оролцон холбооны улс байгуулах гэрээний гол чиглэлүүдиийн хэрэгжилтийг дүгнэсэн байна. 

ОХУ-ын төрийн тэргүүний хэлснээр урьд өмнө байгаагүй гаднын дарамтаас болж хоёр улс нягт хамтарч, харилцан дэмждэг. Цаашид ардчилсан, шударга, олон талт олон улсын дэглэм байгуулахаар хамтдаа ажиллах гэнэ. АНУ-д намын сунгаа идэвхжиж, нэр дэвшигчид эрхээ авах шийдвэрлэх нүүдлээ боловсруулж эхэлсэн. АНУ 2023 онд гадаад орнуудад 238 тэрбум ам.долларын  зэвсэг, цэргийн техник худалджээ. Тодруулбал, Польшид 10 тэрбум ам.долларын үнэтэй "HIMARS" пуужингийн систем, Германд 2.9 тэрбум ам.долларын үнэтэй "АМРААМ" пуужин, 2.9 тэрбум ам.долларын үнэтэй "NASAMS" агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн систем нийлүүлжээ. 

Зэвсгийн худал­даа, шилжүүлэлт Вашингтоны гадаад бодлогын чухал хэсэг бөгөөд бүс нутаг, дэлхийн аюулгүй байдалд урт хуга­цаанд нөлөөлж магадгүй гэж үздэг. Түүнчлэн  Делавэр мужийн шүүгч “Тесла” компаниас 2018 онд Элон Масктай байгуулсан 55.8 тэрбум ам.долларын цалингийн гэрээг цуцаллаа. Уг цалинг илүү төлөлт гэж хувь­цаа эзэмшигчид нэхэмжлэл гаргасан. Энэхүү цалингийн гэрээний дүнгээр Маск дэлхийн хамгийн баян хүн болсон. Мөн корпорацуудын түүхэн дэх хамгийн өндөр ханштай гэрээ байв. Долоо хоног үргэлжил­сэн шүүх хурлын үеэр “Тесла”-ийн хувьцаа гурав, компанийн үнэлгээ 20 гаруй хувиар буурчээ.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24583/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 13 цагийн өмнө
Шатар бол цахим спорт 14 цагийн өмнө
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 16 цагийн өмнө
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 16 цагийн өмнө
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 16 цагийн өмнө
Товчхон 16 цагийн өмнө
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 16 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 17 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 17 цагийн өмнө
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 19 цагийн өмнө
​ Нүүр тахлах ганц музей 19 цагийн өмнө
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 19 цагийн өмнө
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 19 цагийн өмнө
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 19 цагийн өмнө
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 20 цагийн өмнө
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 20 цагийн өмнө
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 20 цагийн өмнө
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 20 цагийн өмнө
“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 10 шинэ автобусыг хот орчмын чиглэл… 22 цагийн өмнө
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 22 цагийн өмнө