Казахстан Засгийн газраа шинэчилж, Хятадын их нүүдэл эхлэв


Тойм

 Өнгөрч буй долоо хоногт олон улсад өрнөсөн гол үйл явдлуудаас товч тоймлолоо. Дорнын ард түмэн луу жилээ угтаж байна. Хятад улсад Цагаан сарын урт амралтаар хүмүүсийн их нүүдэл болдог. өнгөрсөн сарын 26-наас эхэлж, 40 хоног үргэлжлэх хугацаанд давхацсан тоогоор есөн тэрбум хүн зорчих гэнэ. Тухайлбал, 80 сая хүн агаарын тээврээр зорчих юм байна. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Засгийн газрын танхимыг тараах тухай зарлигт гарын үсэг зурсан нь гэнэтийн явдал байлаа.Парламентын гишүүдийн олонхын саналаар Олжас Бектеновыг казахстаны Ерөнхий сайдаар томилов. Азийн халуун цэг Солонгосын хойг болсон. 2024 он гарснаас хойш хоёр Солонгосын харилцаа хүйтэрсэн. БНСУ-ын тал хэд хэдэн удаа цэргийн сургуулилалт хийж байгааг Умард Солонгосын эрх баригчид шүүмжилжээ. АНУ-д Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа гол мэдээ хэвээр байна. Одоогийн Ерөнхийлөгч Жо Байден Өмнөд Каролина мужид болсон Ардчилсан намын сунгаанд ялалт байгуулснаар дахин сонгогдох эхний алхмаа хийлээ. Английн хаан III Чарльз хорт хавдартай болсныг Букингемийн ордноос зарлалаа. 75 настай Чарльзыг эмч нар төрийн үүргээ хойшлуулахыг зөвлөсөн учир олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй. Өнгөрсөн долоо хоногт технологийн гигантууд завгүй байлаа. Марк Цукерберг компанийн ногдол ашгаа авсан бол Элон Маск хиймэл оюун ухааны хөгжүүлэлттэй холбоотой маргаан үүсгэсэн. Тэгвэл Цахиурын хөндийн загалмайлсан эцгүүдийн нэг Билл Гейтс “Зэсийн орд эзэмшигч дэлхийг атгана” гэсэн философио батлав. Түүний хөрөнгө оруулалттай, хиймэл оюун ашиглан ногоон шилжилтэд чухал үүрэгтэй түүхий эдийн хайгуул хийдэг “KoBold Metals” компани Замби улсад зэсийн томоохон орд илрүүлснээ мэдэгдлээ. Ордын нөөц Бүгд найрамдах ардчилсан Конго улс дахь “Ivanhoe Mines” болон БНХАУ-ын “Zijin Mining Group”-ийн хамтарсан “Kakula” уурхайн нөөцтэй дүйцэх аж. “Toyota Motor” компани АНУ-ын Кентакки муж дахь үйлдвэртээ 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ зарлалаа. Энэ нь тус компани ирэх оноос АНУ-ын зах зээлд бүрэн цахилгаан гурван шинэ SUV загвараа үйлдвэрлэх зорилттой нь холбоотой аж. Тэгвэл Нидерландын Засгийн газрын гишүүд мэдээллийн аюулгүй байдлын нууцлалтай холбог­дуулан фэйсбүүк сүлжээг хэрэглэхийг бүрмөсөн хориглох асуудлыг хэлэлцэж байна.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №005/24584/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 12 цагийн өмнө
Шатар бол цахим спорт 14 цагийн өмнө
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 15 цагийн өмнө
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 15 цагийн өмнө
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 15 цагийн өмнө
Товчхон 15 цагийн өмнө
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 16 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 17 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 17 цагийн өмнө
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 18 цагийн өмнө
​ Нүүр тахлах ганц музей 19 цагийн өмнө
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 19 цагийн өмнө
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 19 цагийн өмнө
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 19 цагийн өмнө
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 19 цагийн өмнө
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 19 цагийн өмнө
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 19 цагийн өмнө
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 20 цагийн өмнө
“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 10 шинэ автобусыг хот орчмын чиглэл… 21 цагийн өмнө
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 21 цагийн өмнө