Кремлийн тэргүүн Такер Карлсоны асуултыг чамлав


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Fox News”-ийн хөтлөгч асан Такер Карлсонд хоёр цагийн ярилцлага өгч олон улсыг шуугиулсан.  Кремлийн тэргүүн Такер Карлсоныг цаг үеийн “хурц асуулт” асуу­гаагүйд гайхжээ. Ерөнхийлөгч Путин Оросын төв телевизийн шууд нэвтрүүлэгт орол­цохдоо “Карлсонд хүссэн асуултаа тавихыг зөвшөөр­сөн.  Яг тодорхой хариулт өгөх асуулт байсангүй. Үнэнийг хэлэхэд би түүнийг тү­­рэм­гий, хурц асуулт  тавина гэж бодсон. 

Энэ ярилцлагадаа бүрэн дүүрэн сэтгэл ханамжтай үлд­сэнгүй. Өнөөдөр бид ба­руунтай шууд яриа хэлэл­цээр хийх боломжгүй байгаа тул зуучлагчийнхаа үүргийг гүйцэтгэж чадсан Карлсонд талар­хах ёстой” хэмээжээ. Энэ бол 2022 оноос хойш Кремлийн тэргүүний барууны сэтгүүл­чид өгсөн анхны ярилцлага. Путиний ярилц­лагын гол санаа нь ОХУ Украинд ялаг­дахгүйг барууныханд ойлгуулах байлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 12 цагийн өмнө
Шатар бол цахим спорт 14 цагийн өмнө
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 15 цагийн өмнө
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 15 цагийн өмнө
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 15 цагийн өмнө
Товчхон 16 цагийн өмнө
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 16 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 17 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 17 цагийн өмнө
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 18 цагийн өмнө
​ Нүүр тахлах ганц музей 19 цагийн өмнө
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 19 цагийн өмнө
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 19 цагийн өмнө
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 19 цагийн өмнө
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 19 цагийн өмнө
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 19 цагийн өмнө
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 19 цагийн өмнө
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 20 цагийн өмнө
“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 10 шинэ автобусыг хот орчмын чиглэл… 21 цагийн өмнө
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 21 цагийн өмнө