Н.Саркози ял сонсож, Чинаватыг суллажээ


Тойм

Улс орнуудын төрийн тэргүүн, улстөрчдөд хал­гаа­тай долоо хоног боллоо. Францын Ерөнхийлөгч асан Николя Саркозийг 2012 онд кампанит ажлаа хууль бусаар санхүүжүүлсэн хэ­рэгт буруутайг тогтоожээ. Сон­гуульд зарцуулсан мөн­гөө нуун дарагдуулахын тулд PR компани хөлсөлсөн байна. Иймд энэ хэргийг “PR компанийн хэрэг” гэж тодотгох болсон. Түүнд нэг жилийн хорих ял оноож, зургаан сарыг нь түдгэлзүүллээ. Ингэхдээ шоронд хорилгүй цахим гав зүүх аж. Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан улс төрийн сорилттой нүүр туллаа. Түүний Засгийн газар 2010 оноос хойш ийм хүнд байдалд ороогүй. Эрчүүд давамгайлсан эрх баригч намаас хамгийн алдартай, амжилттай яваа хоёр эмэгтэйн гэнэтийн шийдвэр Европыг донсолгож байна. Ерөнхийлөгч Каталин Новак, Хууль зүйн сайд Жудит Варга нар насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн хэргээр ял эдэлж байсан этгээдэд өршөөл үзүүлэх болчимгүй шийдвэр гаргасан хариуцлагаа хүлээж огцорсон. Дуулианы эзэн нь Улсын асрамжийн газрын орлогч даргаар ажиллаж байсан Эндре юм. Ромын пап Франциск өнгөрсөн онд айлчлахдаа Унгарын Ерөнхийлөгчөөс өршөөл үзүүлэхийг хүссэн 25 хүний нэг юм. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёолын туслахын хувийн цахим шууданд БНАСАУ-ын хакерууд нэвтэрчээ. Ерөнхийлөгчийн Тамгын газ­рын мэдээлснээр хакерууд Ерөнхийлөгчийн гадаад айлчлалын хөтөлбөр, хувийн цахим захидлыг хулгайлжээ. Энэ бол Пхеньян Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн ажлын албыг хакердсан анхны тохиолдол юм. Тэгвэл Тайландын шоронд хоригдож байсан Ерөнхий сайд асан Таксин Чинаватыг суллажээ. Ерөнхий сайдаар улиран сонгогдож, 2006 оны цэргийн эргэлтээр огцорсон тэрбээр эрх мэдлээ урвуулан ашигласан, хээл хахууль авсан хэргээр найман жил ял эдэлж байв. 200 сая гаруй хүн санал өгдөг Индонезийн сонгууль эхэллээ. Төрийн тэргүүн, гүйцэтгэх засаглал, хууль тогтоох эрх мэдлийн төлөөллийг сонгодог дэлхийн хамгийн далайцтай сонгууль юм. Урьдчилсан санал асуулгаар Батлан хамгаалахын сайд асан Прабово Субианто тэргүүлж байв. Энэтхэгийн цагдаа нар газрын татвар бууруулахыг шаардаж буй тариаланчдын жагсаалыг нийслэл Делид нэвтрүүлэхгүйн тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ. Жагсагчид нийслэлээс 200 км зайд байгаа бөгөөд аюулгүй байдлын олон мянган хүчнийхэн тэдний замыг хаасан. Тэд 2020 онд жагсахдаа нийслэлийг тойрсон үндэсний хурдны замыг хаан, эрх баригчдыг хөдөө аж ахуйн салбарын маргаантай шинэчлэлийг буцаахад хүргэсэн билээ. Засгийн газар тариаланчидтай яриа хэлэлцээр хийхийг урьжээ. Германы эдийн засаг ганхаж, сэргэх итгэл найдвар хол байна. 

Үйлдвэрлэл сар бүр буурч, улсын эдийн засгийн гол тулгуур болсон экспорт жилийн хугацаанд 1.5 их наяд еврогоор танагдлаа. “Мета” компани Газын зурваст олон сар үргэлжилсэн дайныг өдөөсөн ХАМАС бүлэглэлийг дэмжсэн хэмээн Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеигийн фэйсбүүк, инстаграм хаягийг устгаснаа мэдэгдлээ. Тэд НҮБ-д суугаа Ираны төлөөлөгчийн газрын тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй байна. Өнгөрсөн долоо хоногт болсон бас нэг онцлох үйл явдал бол “Парис 2024” зуны олимпын медалийг нийтэд танилцуулсан мөч байлаа. 

Медаль бүрийг Францын бэлгэ тэмдэг болох Эйфелийн цамхгаас санаа авсан зургаан өнцөгт төмрөөр чимэг­лэжээ. Энэтхэгийн дөр­вөн компани ОХУ-ын эрх ба­риг­чидтай эмийн үйлдвэр барих гэрээ байгуулжээ. Барууны хоригийн улмаас Оросын эдийн засаг дорно дахин руу чиглэсэн нь Энэтхэгийн эм үйлдвэрлэгчдэд зах зээлээ тэлэх боломж бүрдүүлсэн юм. 

Эх сурвалж: Монголын үнэн сонин №006/24585/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 12 цагийн өмнө
Шатар бол цахим спорт 14 цагийн өмнө
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 15 цагийн өмнө
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 15 цагийн өмнө
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 15 цагийн өмнө
Товчхон 16 цагийн өмнө
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 16 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 17 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 17 цагийн өмнө
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 18 цагийн өмнө
​ Нүүр тахлах ганц музей 19 цагийн өмнө
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 19 цагийн өмнө
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 19 цагийн өмнө
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 19 цагийн өмнө
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 19 цагийн өмнө
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 19 цагийн өмнө
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 19 цагийн өмнө
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 20 цагийн өмнө
“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 10 шинэ автобусыг хот орчмын чиглэл… 21 цагийн өмнө
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 21 цагийн өмнө