Европын холбоо ОХУ-д хориг тавьж, Азийн барууд чипний өрсөлдөөнөө эхлүүллээ


Өнгөрсөн долоо хоногт болсон олон улсын томоохон хэлэлцүүлэг бол “Их 20” бүлгийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт. Талууд дэлхийн аюулгүй байдлын талаар ярилцаж байна. Энэ бол Рио-де-Жанейро хотноо ирэх арваннэгдүгээр сард болох дээд хэмжээний уулзалтын урьтал хэлэлцүүлэг болдгоороо онцлог юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Умард Солонгосын удирдагч Ким Жон Унд тансаг ангиллын лимүзин автомашин бэлэглэсэн. Кремлийн хэв­лэлийн төлөөлөгч Дмитрий Песковын хэлснээр энэхүү заг­варыг Ерөнхийлөгч Путин унадаг аж. Олон улсын хориг арга хэмжээнд өртсөн ОХУ, БНАСАУ-тай харилцаа­гаа өргөжүүлж их буу, пуужин, баллистик пуужин нийлүүлэхээр тохиролц­сон гэж барууны хэв­лэлүү­дэд бичжээ. ОХУ-тай хол­боо­той ээлжит мэдээлэл бол Европын холбооны гишүүн орнууд 13 дахь багц хоригоо баталлаа. 

Тодруулбал, Москвад зэв­сэг нийлүүлэхэд тусалсан, Украины хүүхдүүдийг хул­гайлсан хэрэгт буруутгагдсан 200 орчим аж ахуйн нэгж, хувь хүнд хориг тавьжээ. Шинэ багцад Европын холбоонд зорчих, бизнес эрхлэхийг хориглосон жагсаалтад 193 аж ахуйн нэгж, хувь хүнийг нэмсэн байна. Япон улс чип үйлдвэрлэлийн хүчирхэг төв болохын тулд 67 тэрбум ам.долларын хө­рөнгө оруулалт хийлээ. Сал­барын жишгээр бол хагас дамжуулагчийн үйлд­вэрлэлээр хилийн чанад дахь өрсөлдөгчдөөсөө хоцорсон тус улсад энэ бол сорилт. 

Гэхдээ 2030 он гэхэд дотооддоо үйлдвэрлэсэн чипний борлуулалтыг гурав дахин нэмэгдүүлж, 15 их наяд ам.долларт хүргэхийг зорьжээ. Шинээр байгуулсан “Rapidus Corp” компани 2027 онд хамгийн сүүлийн үеийн нанометр чипийг бөөнөөр үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Чип үйлдвэрлэл технологийн салбарыг тодорхойлох бизнес болсны бас нэгэн баталгаа нь “Мета” компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг Өмнөд Солонгосын “Samsung Electronics”-той хамтран хиймэл оюун ухааны чип хөгжүүлэх зорилго юм. Тэрбээр хэтийн зорилгоо биелүүлэхээр БНСУ-д албан томилолтоор ажиллана. Дэлхийн хэвлэлийн баатар Дональд Трампыг АНУ-ын Нью-Йорк хотын шүүх санхүүгийн залилангийн хэрэгт буруутайг тогтоож, 355 сая ам.долларын торгууль ногдуулжээ. Тэрбээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдахаа мэдэгдлээ. Түүнийг 2011-2021 онд 2.2 тэрбум ам.долларын санхүү­гийн хэрэгт буруутгасан. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Нидерландын Ерөнхий сайд Марк Рюттег НАТО-гийн дараагийн Ерөнхий нарийн бичгийн даргаар томилох хүсэлтэй байна. 2014 оноос хойш Атлантын далай дамнасан улс төрийн ээдрээтэй үеийг туулсан НАТО-гийн одоогийн тэргүүн Йенс Столтенбергийн бүрэн эрхийн хугацаа ирэх намар дуусна. Эвслийн 75 жилийн ойг тохиолдуулан Вашингтонд ирэх долдугаар сард болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаас өмнө Рюттег батлах шахалт улам бүр нэмэгджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 13 цагийн өмнө
Шатар бол цахим спорт 14 цагийн өмнө
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 15 цагийн өмнө
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 16 цагийн өмнө
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 16 цагийн өмнө
Товчхон 16 цагийн өмнө
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 16 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 17 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 17 цагийн өмнө
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 19 цагийн өмнө
​ Нүүр тахлах ганц музей 19 цагийн өмнө
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 19 цагийн өмнө
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 19 цагийн өмнө
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 19 цагийн өмнө
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 20 цагийн өмнө
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 20 цагийн өмнө
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 20 цагийн өмнө
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 20 цагийн өмнө
“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 10 шинэ автобусыг хот орчмын чиглэл… 21 цагийн өмнө
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 22 цагийн өмнө