Эль-Ниньо үзэгдэл энэ жил үргэлжилнэ


Дэлхийн удирдагчид 2015 онд температурын урт хугацааны өсөлтийг 1.5 хэм хүртэл хязгаарлахаа амласан билээ. Нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах олон улсын хүчин чармайлт дулаарлыг удаашруулах зорилготой. Гэтэл 2023 оны хоёрдугаар сараас эхлэн жилийн дотор 1.52 хэмээр дулаарсан гэж Европын Цаг уурын албанаас мэдээллээ. НҮБ-ын тайланд дурдсанаар хэт халах, далайн усны түвшин нэмэгдэх, ан амьтдын тоо толгой цөөрөх зэрэг уур амьсгалын өөрчлөлтөөс үүсэх эрсдэл өндөр байна.Шалтгаан нь нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаг чулуужсан түлшний хэрэглээ гэж шинжлэх ухааны бүлгүүд тайлбарладаг. Эль-Ниньо үзэгдлээс болж агаарын температур сүүлийн саруудад 0.2 хэмээр нэмэгдсэн. Энэ нь 2024 он хүртэл үргэлжилнэ. Гренланд болон Баруун Антарктидын мөсөн бүрхүүл хайлснаар далайн түвшин нэмэгдэж болзошгүй юм. “Сэргээгдэх эрчим хүч, цахилгаан тээврийн хэрэгсэл зэрэг ногоон технологиуд дэлхийн олон оронд эрчимтэй хөгжиж байгаа учир тодорхой ахиц дэвшил гарна. Өөрөөр хэлбэл, бидний сонголтод тулгуурлан дэлхий ертөнц хэр их дулаарч байгааг хянах боломжтой” гэж АНУ-ын цаг уурын судлаач Зеке Хаусфатер ярьжээ.

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №009/24588/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 12 цагийн өмнө
Шатар бол цахим спорт 14 цагийн өмнө
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 15 цагийн өмнө
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 15 цагийн өмнө
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 15 цагийн өмнө
Товчхон 16 цагийн өмнө
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 16 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 17 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 17 цагийн өмнө
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 19 цагийн өмнө
​ Нүүр тахлах ганц музей 19 цагийн өмнө
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 19 цагийн өмнө
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 19 цагийн өмнө
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 19 цагийн өмнө
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 19 цагийн өмнө
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 19 цагийн өмнө
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 19 цагийн өмнө
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 20 цагийн өмнө
“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 10 шинэ автобусыг хот орчмын чиглэл… 21 цагийн өмнө
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 21 цагийн өмнө