Шерпа нар Эверестийн бохирдлыг шүүмжиллээ


Дэлхийн дээвэр гэгддэг Эверестэд Шинэ Зеландын иргэн Эдмунд Хиллари, шерпа Тензинг Норгай нар 1953 оны тавдугаар сарын 29-нд гарсан. Хиллари-Тензингийн экспедицээс хойш энэ оргилд олон мянган жуулчин авирч, жил ирэх тусам хөл хөдөлгөөн ихсэж байна. 2023 оны хаврын авиралтын үеэр 667 уулчин оргилд гарч, олон мянган туслах ажилтнуудыг үндсэн отогт авчирсан. Дүрэм журмын дагуу уулчид хог, тоног төхөөрөмж, авч явсан бүх зүйлээ оргилд хаяхыг хориглодог. Гэтэл уулчид хоол, хүнсээ боосон тугалган цаас, баглааг хаяж оргилыг бохирдуулж байгаад шерпа нар сэтгэл дундуур байна. Шерпа хүмүүс Эверест бол Жомолангма буюу дэлхийн эх дагина хэмээн шүтэж, хүндэтгэдэг. Хиллари-Тензингийн экспедицийн туслах шерпа Канча “Жуулчид уулыг бохирдуулах боллоо. Зарим нь тамхи татдаг, мах идэж, хогоо ууланд хаяж, бидний ёс заншлыг огоорч байна” гэжээ. Тэрбээр Хиллари, Тензинг нартай Эверестийн сүүлчийн отогт хүргэсэн шерпа. Түүний нээсэн отгоос оргил хүртэлх замыг уулчид одоо ч ашигладаг аж.

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №009/24588/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 13 цагийн өмнө
Шатар бол цахим спорт 14 цагийн өмнө
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 16 цагийн өмнө
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 16 цагийн өмнө
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 16 цагийн өмнө
Товчхон 16 цагийн өмнө
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 16 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 17 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 17 цагийн өмнө
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 19 цагийн өмнө
​ Нүүр тахлах ганц музей 19 цагийн өмнө
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 19 цагийн өмнө
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 19 цагийн өмнө
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 19 цагийн өмнө
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 20 цагийн өмнө
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 20 цагийн өмнө
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 20 цагийн өмнө
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 20 цагийн өмнө
“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 10 шинэ автобусыг хот орчмын чиглэл… 21 цагийн өмнө
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 22 цагийн өмнө