ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр эхэлнэ


Өнөөдөр эхлэх ОХУ-ын Ерөн­хийлөгчийн сонгууль олон улсын хэмжээнд хамгийн их анхаарал татаж байна. Кремлийн тэргүүн Владимир Путин энэ сонгуулиар эрх мэдлээ 2030 он хүртэл бататгах эсэх нь тодорхой болно. Тэрбээр тав дахь удаа­гаа төрийн эрхэнд гарахыг эрмэлзэж байгаа бөгөөд энэ удаад ялсан тохиолдолд зургаан жил засгийн эрхийг барих юм. Түүнтэй Комму­нист намаас Николай Харитонов, үндсэрхэг Либерал ардчилсан намаас Леонид Слуцкий, Шинэ Ардын намаас Владислав Даванков нар  өрсөлдөж байгаа юм. Санал хураалтад 18-аас дээш настай, ял шийтгэл хүлээгээгүй, шоронд хоригдоогүй ОХУ-ын иргэн бүр оролцох боломжтой. Барууныхан “Кремль 146 сая хүнтэй улсынхаа улс төрийн тогтолцоо болон сонгуулийн үйл явцад хатуу хяналт тавьдаг” гэж үздэг. ОХУ болон Украины эзлэгдсэн хэсэгт 112.3 сая сонгуулийн насны иргэн байгаа бол 1.9 сая сонгуулийн эрх бүхий иргэн гадаадад амьдарч байгааг тус улсын Сонгуулийн төв комисс мэдэгсэн. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 2018 онд 67.5 хувьтай байсан. Энэ үеэр саналын хайрцгийг хэт олон хуудсаар дүүргэх, албадан санал хураалт явуулах зэрэг өргөн хүрээний зөрчлүүд илэрснийг ажиглагчид болон зарим сонгогч мэдээлж байв. Харин 2021 оны сонгуулийн ирц 51.7 хувьтай байв.

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №010/24589/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 13 цагийн өмнө
Шатар бол цахим спорт 14 цагийн өмнө
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 16 цагийн өмнө
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 16 цагийн өмнө
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 16 цагийн өмнө
Товчхон 16 цагийн өмнө
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 16 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 17 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 17 цагийн өмнө
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 19 цагийн өмнө
​ Нүүр тахлах ганц музей 19 цагийн өмнө
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 19 цагийн өмнө
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 19 цагийн өмнө
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 19 цагийн өмнө
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 20 цагийн өмнө
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 20 цагийн өмнө
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 20 цагийн өмнө
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 20 цагийн өмнө
“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 10 шинэ автобусыг хот орчмын чиглэл… 21 цагийн өмнө
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 22 цагийн өмнө